Мэдээ мэдээлэл
Буцах
АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
2025-09-15

Байгууллагын нэр: “МИАТ” ТӨХК 
Ажиллах нэгж: Маркетинг, борлуулалтын хэлтэс 
Ажлын байрны нэр: Борлуулалтын мэргэжилтэн
Гүйцэтгэх үндсэн үүрэг: 
“МИАТ” ТӨХК-ийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн урт болон богино хугацааны стратегийн төлөвлөгөөний дагуу хариуцсан бүс, чиглэлийн борлуулалтыг үр ашигтай зохион байгуулах, хяналт тавих, шинэ санал санаачлага гарган хэрэгжүүлж үр дүн гарган ажиллах
Боловсрол, мэргэжил: 
Агаарын тээврийн менежмент, эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх;
Мэргэшил:
Үнэ тариф, борлуулалт, маркетингийн чиглэлээр сургалтад хамрагдаж гэрчилгээжсэн байх;
Ажлын туршлага:
Маркетинг, борлуулалтын чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх;
Тавигдах шаардлага:
- Англи хэлний TOEIC шалгалтын 700-аас багагүй оноо, эсхүл түүнтэй дүйцэх бусад шалгалтын оноотой байх; 
- Япон хэлний N3 түвшиний мэдлэгтэй байх;
- Эдийн засгийн таамаглал дэвшүүлэх, төлөвлөгөө боловсруулах, дүгнэлт гаргах, гэрээ хэлэлцээр хийх, харилцаа холбоо тогтоох чадвартай;
- Нөхцөл байдлыг задлан шинжлэх, дата анализ хийх, логик дүгнэлт хийх, оновчтой шийдвэр гаргах чадвартай;
- Бичгийн болон илтгэх ур чадвар сайтай, харилцааны өндөр соёлтой;
- Багаар ажиллах, хариуцлага хүлээх, ачаалал дааж ажиллах, цаг баримтлах, харилцааны эерэг хандлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх;
- Ашиг сонирхол, ёс зүйн зөрчилгүй байх;
- Өсөн дэвжих, өөрийгөө хөгжүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй.
Бүрдүүлэх материал (Цаасаар бүрдүүлэн хүргүүлэх тохиолдолд): 
• “МИАТ” ТӨХК-ийн ажилтны анкет бөглөх; https://www.miat.com/download/miat-anket.pdf 
• Боловсролын диплом, гэрчилгээний хуулбар;
• Гадаад хэлний мэдлэгийг нотлох болон мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
• Өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагаа илэрхийлж, ажилд орохыг хүссэн 
өргөдөл; /гараар бичсэн/
• Иргэний үнэмлэхийн хуулбар /e-mongolia-ийн лавлагаа/
• Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia-ийн лавлагаа/
Материал хүлээн авах: 
Бүрдүүлсэн материалыг 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16.30 цаг дуустал “МИАТ” ТӨХК-ийн төв байрны Захиргаа, хүний нөөцийн хэлтэст /105 тоот/ хүлээн авна. 
Хан-Уул дүүрэг, 21-р хороо, “МИАТ” ТӨХК-ийн төв байр;
Харилцах утас: 70700044 /1052/ (Даваа-Баасан, 08:00-16:30)

 

Онцгойлон: