Элсэх :: Blue Sky Mongolia

“BLUE SKY MONGOLIA” –д тавтай морилно уу!

“Blue Sky Mongolia” хөтөлбөрийн гишүүн болж буй явдалд тань баяр хүргэе. МИАТ ХК-иар үйлчлүүлэх тутамд нэмэгдэх хөнгөлөлт, давуу эрхүүдийг зөвхөн “ BLUE SKY MONGOLIA” таньд олгож чадна.

“BLUE SKY MONGOLIA” хөтөлбөрт гишүүнээр элсэх нөхцөл:

  • 2 дээш насны бүх хүн элсэх боломжтой.

  • 2-12 насны хүүхдүүд тус хөтөлбөрт BLUE SKY Junior гишүүнээр элсэнэ.

  • Бүх гишүүд гишүүнчлэлийн хураамжаас чөлөөлөгдөнө.

“ BLUE SKY MONGOLIA” хөтөлбөрт гишүүнээр элсэх

  • http://www.miat.com цахим хуудас болон МИАТ ХК-ийн тасалбар түгээврийн төв, гадаад дахь төлөөлөгчийн газрууд, нисэх буудлууд дахь зорчигч бүртгэлийн цэг, нислэгийн үед бүхээгт байрлах гишүүнчлэлийн анкетийг бөглөснөөр манай “Blue Sky Mongolia” хөтөлбөрийн гишүүн болох боломжтой.

  • Цахим хуудсанд бүртгүүлж элссэн гишүүдийг нэмэлт 300 милээр урамшуулна.

Гишүүнчлэлийн картыг олгох

  • Гишүүнчлэлийн картыг тухайн гишүүний анхны нислэгээс хойш 4-6 долоо хоногийн дараа олгоно.

“BLUE SKY MONGOLIA” хөтөлбөрийн заавар, журам

“Blue Sky Mongolia”-гийн нөхцөлүүд нь бүхий л хууль тогтоомж, засгийн газрын зохицуулалтуудад хамаарах болно.

1. Гишүүн бүр нэг гишүүнчлэлийн данстай байх ба зөвхөн тухайн гишүүн өөрөө ашиглана.

2. “МИАТ” ХК-ийн “Blue Sky Mongolia” хөтөлбөрийн миль болон урамшуулал нь мөнгөн өртөг агуулахгүй бөгөөд энэхүү журамд зааснаас бусад тохиолдолд үүнийг бусдад шилжүүлэх, эд зүйлсээр солих, худалдах эсхүл бусдад ашиглуулахыг хориглоно. “МИАТ” ХК нь милийн хэмжээг тогтоох ба милийн хуримтлал болон зарцуулалтай холбоотой үүсч болох маргааныг өөрийн эрхийн хэмжээнд зохицуулах эрхтэй.

3. “МИАТ” ХК-ийн “Blue Sky Mongolia” хөтөлбөрийн цуглуулсан милийн оноо нь 36 сарын хүчинтэй ба хэрэв энэ хугацаанд ашиглагдаагүй бол миль хүчингүй болно. Милийг “МИАТ” ХК болон түнш авиакомпаниар ниссэн тухайн өдрөөс эхлэн тооцох

боломжтой. “МИАТ” ХК-ний түнш байгууллагуудаар үйлчлүүлсэн тохиолдолд тухайн гишүүний милийн хүчинтэй хугацаа нь дансанд миль орсон өдрөөс эхэлнэ.

4. Тухайн гишүүн нь “Blue Sky Mongolia” хөтөлбөрийн гишүүнчлэлийн картаа үрэгдүүлсэн, гээгдүүлсэн тохиолдолд “МИАТ” ХК-д даруй мэдэгдэх шаардлагатай.

5. “Blue Sky Mongolia” хөтөлбөрийн гишүүн эсхүл төлөөлөл нь баримт бичиг хуурамчаар үйлдэх, буруу мэдээлэл хийх болон нөхцөлүүд зөрчих тохиолдолд гишүүний эрхийг хасах, дансыг хаах, хуримтлуулсан милийн оноог цуцлах буюу олгогдсон милийг

хүчингүй болгох эрхтэй ба тухайн гишүүн болон төлөөлөл нь дахин гишүүнээр элсэх боломжгүй болно.

6. Хөтөлбөрийн удирдамжинд заасан журмыг гишүүдэд мөрдүүлэх үүднээс гишүүдэд урьдчилан мэдэгдэлгүйгээр аливаа гишүүний дансанд аудит хийх эрхийг “МИАТ” ХК эдлэх бөгөөд аудитаар зөрчил, дутагдал илэрсэн тохиолдолд “МИАТ” ХК нь судалж, шийдвэрлэнэ.

7. Урамшууллыг буруугаар ашигласан тохиолдолд хэвлэгдсэн тийзийн үнийн дүнтэй тэнцэх мөнгөн төлбөрийг нөхөн олгохыг гишүүдээс шаардах, шаардлагатай гэж үзвэл хуулийн дагуу арга хэмжээ авах эрхийг “МИАТ” ХК эдэлнэ.

8. “МИАТ” ХК нь урьдчилан мэдэгдэх эсхүл мэдэгдэлгүйгээр “Blue Sky Mongolia” хөтөлбөрийн журам, зохицуулалт, нөхцөлүүд, аялалын урамшуулал, миль урамшууллын төрөл, тусгай санал зэргийг бүхэлд нь болон хэсэгчлэн өөрчлөх эрхэй бөгөөд хуримтлуулсан милийн оноонд дараах зүйлс өөрчлөлт оруулах боломжтой. Үүнд :

  • Ямарваа урамшууллыг зогсоох, хязгаарлах, шинэчлэх, эсхүл цуцлах.
  • Хөтөлбөрийн милийн хэмжээг өөрчлөх. Хөтөлбөрт оролцох нөхцөл, миль цуглуулах, нэмүүлэх, хасуулах, худалдаж авах болон аялалын урамшуулал ашиглах журам.
  • Завсарласан өдрийг нэмэгдүүлэх.
  • Урамшууллын суудлын тоо, ашиглалтын хязгаарыг тогтоох эсхүл аялалын урамшууллын болон тусгай саналыг хязгаарлах.

9. Blue Sky Mongolia хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гишүүдийн мэдээлэл ашиглагдах болно. Мэдээлэл нь аливаа гуравдагч этгээд гишүүний дансанд зөвшөөрөлгүй нэвтрэх ашиглах бусдад дамжуулах явдлаас бүрэн хамгаалагдсан байна. Гишүүдийн хувийн мэдээлэл нь “Blue Sky Mongolia”-гийн хамтрагч нарт хэрэглэгдэнэ. Монгол Улсын холбогдох хууль тогтоомж болон “МИАТ” ХК-ийн хувь хүний мэдээллийн аюулгүй байдлын тухай бодлогын дагуу, хувь хүний мэдээллийн асуудлыг хариуцсан Коммерийн Дэд захирлын үүрэг, хариуцлага дор бүхий л мэдээлэл хамгаалагдах болно.

10. Милийн онооны хуримтлал болон урамшуулал ашиглалтын талаар ямар нэгэн гомдол, саналаа тухайн ниссэн өдөр эсхүл урамшууллын эрх авсны дараах 6 сарын дотор гаргана.

BLUE SKY MONGOLIA гишүүдийн хувийн мэдээллийг нууцлалын журам

Энэхүү журмаар МИАТ компанийн урамшууллын хөтөлбөр болох Blue Sky Mongolia хөтөлбөрт элсэн орсон гишүүдийн хувийн мэдээллийг нууцлах, мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг зохицуулна.

Энэхүү журам нь холбогдох хууль тогтоомж, засгийн газрын бодлого, тус компанийн дотоод дүрмийн өөрчлөлт зэргээс хамаарч шинэчлэгдэж болно.

1. Blue Sky Mongolia хөтөлбөрт хувь хүн гишүүнээр элсэхэд дараах мэдээллүүд шаардлагатай болно. Үүнд: Эцэг/эхийн нэр, өөрийн нэр, хүйс, төрсөн он сар өдөр, иргэний харьяалал, регистрийн дугаар, гадаад паспортын дугаар, шуудангийн хаяг, холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаяг гэх мэт. 18 нас хүрээгүй иргэн гишүүнээр элсэхэд төрсний гэрчилгээ болон эцэг эх, асран хамгаалагчийн паспортын хуулбартай байх шаардлагатай.

2. “МИАТ” ХК нь гишүүдийн хувийн мэдээллийг “Blue Sky Mongolia” хөтөлбөрийн үйлчилгээг хүргэх, шинэ үйлчилгээний урамшууллыг танилцуулах зэрэг олон хэлбэрээр ашиглана.

3. “Blue Sky Mongolia” хөтөлбөрийн гишүүний нэр, хаяг, цахим шуудангийн хаяг, утасны дугаар өөрчлөгдөхөд тухайн гишүүн энэ тухай “МИАТ” ХК-д мэдэгдэх үүрэгтэй бөгөөд өөрчлөлт орсныг мэдэгдээгүйн улмаас үүдэн гарсан аливаа асуудлыг “МИАТ” ХК хариуцахгүй болно.

4. Гишүүний нэр, хаяг өөрчлөгдөхөд нэмэлт бичиг баримт шаардагдана.

5. Хэрэв “Blue Sky Mongolia” хөтөлбөрийн гишүүн нь картаа үрэгдүүлсэн болон хулгайд алдсан тохиолдолд энэ тухайгаа “МИАТ” ХК-д даруй мэдэгдэх үүрэгтэй. “Blue Sky Mongolia” хөтөлбөрийн гишүүнчлэлийн картаа үрэгдүүлсэн, хулгайд алдсан эсхүл картыг буруу зорилгоор ашигласны хариуцлагыг “МИАТ” ХК хүлээхгүй.

6. “МИАТ ХК” нь гишүүний нэр болон хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд худалдахгүй. “МИАТ” ХК нь “Blue Sky Mongolia” хөтөлбөрийн түнш байгууллагуудын хүсэлтийг гишүүдэд илгээх боломжтой. Үүний зэрэгцээ “МИАТ” ХК нь “Blue Sky Mongolia” хөтөлбөрийн түнш байгууллагуудаас санал болгож буй урамшуулал, бусад боломжуудыг дэмжих чиглэлээр ажилладаг гэрээт компаниуд буюу гуравдагч этгээдүүдэд гишүүдээс цуглуулсан мэдээллийг өгнө. Гуравдагч этгээд нь гишүүдийн хувийн мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах бөгөөд үйлчилгээ үзүүлж дууссан тохиолдолд гишүүдийн мэдээллийг “МИАТ” ХК-д буцаан өгөх эсхүл устгах үүрэгтэй.

7. “МИАТ” ХК нь хууль тогтоомж болон шүүхийн шийдвэрээр эсхүл Засгийн газар болон хуулийн байгууллагын хүсэлтээр гишүүний хувийн мэдээллийг задруулж болно. Эдгээр нөхцөл байдал эсхүл эдгээрээс бусад тохиолдолд хуулийн дагуу шаардвал гишүүний зөвшөөрөлгүйгээр болон мэдэгдэлгүйгээр түүний хувийн мэдээллийг бусадтай хуваалцаж болно.

Онцгойлон: