Гишүүдийн анхааралд :
Бидний тухай :: Rail & Fly

Rail&Fly - МИАТ болон Deutsche Bahn хамтарсан нислэгийн болон төмөр замын тийз захиалах онцгой санал

Үндэсний тээвэрлэгч МИАТ компани нь Герман улсыг зорин нисч байгаа зорчигчдод зориулж үндэсний тээвэрлэгч МИАТ компани болон Герман улсын төмөр замын Deutsche Bahn хамтарсан нислэгийн болон төмөр замын тийз захиалах Rail & Fly-г санал болгож байна.

Rail & Fly-ийн давуу талууд:

  • Нийт 5600 гаруй галт тэрэгний буудлаас Германы аль ч хотуудруу Deutsche Bahn-ын галт тэргээр үйлчлүүлэх боломжтой.
  • Уян хатан нөхцөл - Rail & Fly-ийн тийз нь явахаас нэг өдөр / ирсэний дараах нэг өдөр, мөн тухайн аялалын өдрөө хүчинтэй. Гагцхүү та нислэгийн тийз авахдаа ирэх/очих өдрөө маш зөв тооцож шалгасан байх нь чухал.
  • Галт тэрэгний чөлөөт сонголттой - Rail & Fly-ийн тийз нь Deutsche Bahn-ийн бүх галт тэргэнд хүчинтэй.

Rail & Fly-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авна уу:

http://www.bahn.de/i/view/overseas/en/prices/germany/rail-and-fly.shtml

Галт тэргээр үйлчлүүлэхдээ:

  • Rail & Fly-ийн хэвлэсэн тийз (аялал эхлэхээсээ өмнө хэвлэсэн байх)
  • Өөрийн нэр дээрх МИАТ ХК-ийн олон улсын нислэгийн тийз
  • Таны хүчинтэй гадаад паспорт
  • МИАТ компанийн нислэгийн тийз худалдан авахдаа ашигласан паспорт болон үнэмлэх
Онцгойлон: