Тусгай үйлчилгээ :: Тэргэнцэртэй зорчигч

Хэрэв зорчигч хөдөлгөөний хязгаарлалтын улмаас нисэх онгоцны буудалд, онгоцонд суух, онгоцноос буух зэрэгт тусгай тоноглол бүхий тэргэнцэр шаардлагатай бол урьдчилан захиалга өгсөнөөр үйлчилгээг үзүүлнэ.

Суудал захиалга

Зорчигч тэргэнцэр захиалах бол суудал захиалгад тэргэнцрийн кодыг оруулсан байна.

Нисэх буудалд

Тэргэнцэр болон хөдөлгөөнт бусад тоног төхөөрөмжийг бүртгэгдсэн тээш хэлбэрээр тээвэрлэх ба эдгээрийг тээвэрлэлтийн нөхцөл, бүртгэгдсэн тээшний зөвшөөрөгдөх жин, хэмжээнээс хэтрээгүй бол үнэ төлбөргүйгээр тээвэрлэнэ.

Бүртгэгдсэн тээш:

Зорчигчийн үнэ төлбөргүй тээвэрлүүлэх бүртгэгдсэн тээшний хэмжээ нь нислэгийн тийзэнд дурьдсан суудлын зэрэглэлд тулгуурлах ба хэмжээг доорхи хүснэгтээр үзүүлэв. Үүнд:

Суудлын зэрэглэлЖингийн системШирхэгийн систем
1 Бизнес 30 кг 2 ширхэг, ширхэг бүр нь 32 кг-аас, 3 талын хэмжээс нь A+ B+C=158 см-ээс хэтрэхгүй байна.
2 Энгийн 20 кг 2 ширхэг , ширхэг бүр нь 23 кг-аас, 3 талын хэмжээс нь A+ B+C=158 см-ээс хэтрэхгүй байна.
3 Хүүхэд Насанд хүрсэн зорчигчийн тухайн ангилал дахь үнэгүй тээвэрлүүлэх тээшний зөвшөөрөгдсөн хэмжээтэй ижил байна.
4 Нялх хүүхэд 1 ширхэг 10 кг, 3 талын нийлбэр хэмжээс A+ B+C=115 см, мөн 1 ширхэг эвхэгддэг тэрэг эсвэл машины суудал, эсвэл хүүхдийн зөөврийн сагс

Нэгж тээшний зөвшөөрөгдөх дээд хэмжээ

Нэг ширхэг тээшний жин 32 кг, 3 талын нийлбэр хэмжээс 158 см-ээс хэтрэхгүй ба хэтэрсэн тохиолдолд зорчигчийн тээш хэлбэрээр тээвэрлэхгүйг анхаарна уу.

Мөн тээшнүүдийг хооронд нь нийлүүлж багласан тохиолдолд тээвэрлэлтэнд хүлээн авахгүй.

Хэрвээ та батерейгээр ажилладаг тэргэнцэртэй бол батерейг тэргэнцрээс салган зориулалтын савтайгаар тээвэрлэлтэнд хүлээн авна.

 
Онцгойлон: