Гишүүдийн анхааралд :
Тусгай үйлчилгээ :: Нялх хүүхэд, хүүхэд

Нислэг эхлэх өдөр 2 нас хүрээгүй бол “Нялх хүүхэд”, 2-12 хүртэл насны бол “Хүүхэд” гэж нэрлэнэ.

Хэдийгээр эцэг эхийн асрамжинд явж байгаа ч төрөөд 14 хоног хүрээгүй нялх хүүхдийг МИАТ ХК нь тээвэрлэхгүйг анхаарна уу.

Захиалга өгөх

Нэг нислэгээр тээвэрлэх нярайн тоо хязгаартай тул нялх хүүхэдтэй аялах бол суудал захиалгыг урьдчилан өгөх шаардлагатай. Тийз худалдан авахад нялх хүүхдийн паспорт болон төрсний гэрчилгээг авчрах шаардлагатайг анхаарна уу.

Нялх хүүхдийн ор

Нялх хүүхдийн ор Нялх хүүхдийн ор нь агаарын хөлгийн урд эгнээний суудлын өөдөөс харсан хананд суурилуулж өгөх цөөн тоотой тул нисэх буудалд бүртгэлийн явцад захиална уу.

МИАТ ХК-ийн ашиглаж буй нялх хүүхдийн орны даац, хэмжээг дараах хүснэгтээс харна уу.

ДаацУрт х өргөн х өндөр
11 кг (24.25 lbs) 75 х 34 х 22.4 см (29.5 x 13.38 x 8.82 inch)

Хүүхэд

Хүүхэд 5-аас доош насны хүүхэд заавал эцэг эх буюу насанд хүрсэн асран хамгаалагчийн хамт аялна.

САНАМЖ: Монгол улсын хил хамгаалах ерөнхий газрын шаардлага буюу монгол улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д “насанд хүрээгүй буюу эрхзүйн чадамжгүй хүн гадаадад хувийн хэргээр зорчих буюу, цагаачлахдаа зөвхөн эцэг, эх буюу хууль ёсны харгалзан дэмжигчийн хамт хамт явна гэсэн заалтыг үндэслэн 16 нас хүрээгүй хүүхдийг харгалзах хүнгүйгээр монгол улсын хилээр гаргахгүй тул 16 хүртэл насны хүүхэд заавал эцэг эхийн хамт, эсвэл насанд хүрсэн харгалзан дэмжих хүний хамт нотариатын байгууллагаар баталгаажуулсан итгэмжлэл болон дараахь баримтуудыг бүрдүүлэн улаанбаатараас тээвэрлэгдэхийг анхаарна уу. Үүнд:
- Эцэг эх/ асран хамгаалагчийн итгэмжлэх - Эцэг эх/ асран хамгаалагчийн иргэний үнэмлэхний хуулбар
- Харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхний хуулбар
- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар.
Дээрхи 4 төрлийн баримт бүгд нотариатаар баталгаажуулагдсан байхыг анхаарна уу. Хүүхэд эмээ, өвөө, төрсөн ах эгчийн хамт явсан ч эцэг эх буюу хууль ёсны харгалзан дэмжигчээс бусад хүнтэй явах тохиолдолд дээрхи материалыг заавал бүрдүүлнэ.

Онцгойлон: