Гишүүдийн анхааралд :
Аяллын мэдээ :: Аялалд гарахын өмнө
САНАМЖ

Олон улсын агаарын тээврийн үйлчилгээнд Варшавын конвенци болон Монтреалын конвенцийг мөрдлөг болгодог. Энэхүү конвенцууд нь зорчигчийн амь нас, эрүүл мэнд буюу тээшинд хохирол учрахад тээвэрлэгчийн хүлээх хариуцлагыг дийлэнх тохиолдолд хязгаарладаг. Мөн 'Хариуцлагыг хязгаарлах тухай олон улсын аяллын зорчигчдод өгөх санамж' болон 'Тээш тээвэрлэлтийн хариуцлагыг хязгаарлах тухай санамж' зэргийг үзнэ үү?

ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛ

1. Энэхүү гэрээнд дурдагдсан зарим нэр томъёонуүд нь дараахь утгыг хадгална. 'Тийз' гэдэг нь энэхүү нөхцөл, санамжийн хэсэг нь болж байгаа зорчигчийн тээш ба тээшний тасалбар юм. 'Тээвэрлэгч' гэдэг нь энэ гэрээ ёсоор зорчигч, түүний тээшийг тээвэрлэж байгаа буюу тухайн тээвэрлэлттэй холбогдох бусад үйлчилгээг гүйцэтгэж буй агаарын тээврийн байгууллагуудыг хэлнэ. 'Варшавын конвенци' гэдэгт Варшав хотноо 1929 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гарын үсэг зурж, мөн 1955 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Гааг хотноо гарын үсэг зурсан протоколоор өөрчлөлт оруулсан олон улсын агаарын тээвэрт хамаарах зарим журмын тухай конвенцийг ойлгоно. 'Монтреалын конвенци' гэж 1999 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Монтрөал хотноо гарын үсэг зурсан олон улсын агаарын тээвэрт хамаарах зарим журмын тухай конвенцийг хэлнэ.

2. Энэхүү гэрээ ёсоор гүйцэтгэж буй Тээвэрлэлт нь Конвенцийн дагуу олон улсын тээвэрлэлт биш болох нь тодорхойлогдоогүй бол Варшавын конвөнци, Монтреалын конвенцоор батлагдсан журам үйлчилнэ.

3. Энэ заалт нь дээр дурдсан журамд харшлахгүй тул энэхүү гэрээгээр гүйцэтгэж буй тээвэрлэлт, тээвэрлэгч бүрээс үзүүлж буй бусад үйлчилгээ нь тус тийзэнд тодорхойлогдсон заалт, хэрэглэж буй хууль (конвенцийг хэрэглэх талаархи дотоодын хуулийг оролцуулан), засгийн газрын тогтоол, мөрдөж буй тариф, гэрээний нөхцөл болон түүнд хамаарах журамд (тээвэрлэгчийн аль ч салбараас мэдэх боломжтой) тус тус захирагдана. АНУ болон Канадын нисэх буудлуудын хоорондын агаарын тээвэрт эдгээр оронд мөрдөгдөж буй тарифыг хэрэглэнэ.

4. Тээвэрлэгчийн нэрийг тийзэнд товчлон бичиж болно. Бүтэн нэр, түүний товчлол нь тарифын лавлах, тээвриин нөхцөл, тухайн тээвэрлэгчийн цагийн хуваарьт заагдана. Тийзэнд тээвэрлэгчийн товчилсон нэрийн эсрэг талд заагдсан аялал эхэлсэн нисэх буудлын нэр нь тээвэрлэгчийн хаяг болно. Зөвшөөрөгдсөн зогсоолуудад тийз эсвэл нислэгийн цагийн хуваарьт заагдсан аяллын чиглэлийн дагуух буудлуудыг хамааруулна. Энэхуү гэрээгээр хэд хэдэн тээвэрлэгчээр дамжигдан гүйцэтгэгдэж буй тээвэрлэлтийг нэг тээвэрлэлт гэж үзнэ.

5. Бусад тээвэрлэгчийн аяллын тийз бичиж буй агаарын тээврийн байгууллага нь түүний төлөөлөгч болно.

6. Тээвэрлэгчийн хүлээх хариуцлагыг хязагаарлах болон үгүйсгэх талууд нь тээвэрлэгчийн төлөөлөгч, ажилтан мөн тэдгээрийн дамжуулан тээвэрлэлтийг явуулж буй агаарын хөлгийг эзэмшигч бүх этгээдэд хамаарана.

7. Бүртгэгдсэн тээшинд тээшний зүүлт олгоно.Олон улсын тээвэрт тээш эвдэрч гэмтсэн буюу дутсан тохиолдолд уг эвдрэл гэмтэл, дутагдлыг илрүүлсэн даруй зорчигч тээшээ хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор тухайн тээвэрлэгчид гомдлоо бичгээр гаргах ёстой. Тээш саатсан тохиолдолд тээшийг эзэнд нь олгосон өдрөөс хойш 21 хоногийн дотор гомдол гаргаж болох ба үрэгдэж үгүй болсон тээшний тухай гомдлыг тээш ирсэн буюу ирэх ёстой байсан өдрөөс, эсвэл тээвэрлэлт дуусгавар болсон өдрөөс хойш 2 жилийн хугацаанд гаргасан байх ёстой.

8. Тарифын лавлах, тээвэрлэлтийн нөхцөл буюу зохих журамд өөрөөр заагаагүй бол тийзний хүчинтэй байх хугацаа нь тээвэрлэлт эхэлсэн өдрөөс хойш 1 жилээр тогтоогдоно. Харин огт ашиглаагүй бол тийз нь түүнийг олгосноос хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй. Тухайн гараагаар гүйцэтгэж буй тээвэрлэлтийн тариф чь тээвэрлэлт эхлэхээс өмнө өөрчлөгдөж болно.

9. Тээвэрлэгч нь зорчигч болон тээшийг хугацаанд нь тээвэрлэх талаар өөрөөсөө хамаарах бүхий л арга хэмжээг авах үүрэгтэй. НИСЛЭГИЙН хуваарь болон бусад баримт бичигт заасан цагууд нь баталгаажаагүй бөгөөд энэхүү гэрээний бүрэлдэхүүн хэсэг болохгүй. Шаардлага гарвал тээвэрлэгч нь урьдчилан мэдэгдэхгүйгээр зорчигчдыг өөр тээвэрлэгчид шилжүүлэх онгоцыг солих тийзэнд заагдсан буух газрын өөрчлах буюу хүчингүи болгож болно. Нислэгийн хуваарь зорчигчдод урьдчилан мэдэгдэхгүйгээр өөрчлөгдөж болно. Тээвэрлэгч нь дамжих нислэгээр хангах талаар хариуцлага хүлээхгүй.

10. Зорчигч нь нислэгтэй холбогдолтойгоор засгийн газраас тавьсан бүхий л шаардлагыг биелүүлэх, хилээр орж гарахад шаардлагатай бичиг баримтаа үзүүлэх, тээвэрлэгчээс тогтоож өгсөн хугацаанд нисэх буудалд хүрэлцэн ирэх, хэрэв ийм хугацаа тогтоогдоогүй бол нислэгийн өмнөх бэлтгэл хангахад бүрэн хүрэлцэхүйц хугацааны өмнө хүрэлцэн ирэх үүрэгтэй.

11. Тээвэрлэгчийн төлөөлөгч болон ажилтан нь энэхүү гэрээний заалтыг өөрчлөх, хүчингүй болгох эрхгүй.

ТЭЭВЭРЛЭГЧИЙН ХАРИУЦЛАГЫГ ХЯЗГААРЛАХ ТАЛААР ОЛОН УЛСЫН АЯЛЛЫН ЗОРЧИГЧДОД ӨГӨХ САНАМЖ

Олон улсын аяллын зорчигчид Варшавын конвөчцийн заалтуудьн мөрдвөл зохино. Үүнд олон улсын аяллын агаарын зам бүхэлдээ хамаарна. Аялал нь АНУ-аас эхлэлтэй буюу тэнд төгсгөлтэй, эсвэл тус улсаас зөвшөөрөгдсөн зогсоолыг дайрч байгаа бол доорхи конвенци, тарифын эмхтгэлд тусгагдсан тээврийн тусгаа гэрээнд заасан ёсоор, эдгээр гэрээнд оролцогч тээвэрлэгчдийн хариуцлагын талаар нь зорчигчдын амь нас, эрүүл мэнд хохирсон тохиолдолд (хохирол нотлогдсон үед) зорчигч тус бүрд АНУ-ын 75,000 доллароос хэтрэхгүй байх бөгөөд энэ хязгаарын дотор тээвэрлэгчийн гэм бурууг тогтоосон эсэхээс шөлтгаалахгүйгээр хариуцлага хүлээлгэнэ. Дээрхи чиглэлээр бус, мөн дээр нь тусгай гэрээнд оролцоогүй хэрэглэгчийн тээвэрлэлтэнд зорчигчдын амь нас, эрүүл мэнд хохирсон тохиолдолд тээвэрлэгчийн хариуцлага ихэнхдээ АНУ-ын 10,000-ээс 20.000 орчим доллароор хяагаарлагдана. Дээрхи тусгай гэрээнд нэгдэж орсон тзэвэрлэгчдийн нэрс нь тийм тээвэрлэгчдийн тийз худалдах бүх байгууллагуудад байх бөгөөд бусад сонирхсон зүйлээ тэндээс лавлаж болно. Зорчигч нь даатгалын компанид даатгал төлж нэмэпт хамгаалалт эдэлж болно.

Ийм даатгал нь Варшавын конвенци, мөн дээрхи тусгай гэрээгээр ноогдуулах хариуцлагын аливаа зүйлд харшлахгүй. Бусад зүйлийг та өөрийн агаарын тээврийн компани, эсвэл даатгалын компанийн төлөөлөгчөөс лавлана уу?

Жич: Шүүхийн болон хэрэг хэлэлцэхтэй холбогдох зардал нь АНУ-ын 75,000 долларт багтана. Шүүхийн болон хэрэг хэлэлцэхтэй холбогдох зардлыг тусад нь төлөх талаар улсын хууль тогтоомжид тусгай заалт байгаа тохиолдолд нэхэмжлэл гаргасан байвал хариуцлагын төлбөр нь АНУ-ын 58,000 доллартой тэнцэнэ. Энэ тохиолдолд төлбөрт шүүхийн болон хэрэг хэлэлцэхтэй холбогдсон бусад зардал хамаарахгүй.

ТЭЭШ ТЭЭВЭРЛЭЛТИЙН ХАРИУЦЛАГЫГ ХЯЗГААРЛАХ ТУХАЙ САНАМЖ

Үнэт зүйлийг урьдчилан мэдэгдэж нэмэлт хураамж төлөвгүй бол тээш саатах, үрэгдэх, гэмтэхтэй холбогдсон хариуцлагыг хязгаарлана. Олон улсын аялалд (Олон улсын аяллын хэсэг нь болох дотоодын аялалд хамаарна) бүртгэгдсэн тээшний нэг фунт тутамд ойролцоогоор АНУ-ын 9,07 доллар (нэг кг тутамд АНУ-ын 20,00 доллар), бүртгэгдээгүй тээшинд АНУ-ын 400.00 доллар зорчигч тус бурд төлнө. Холбооны хуульд зааснаар АНУ-ын нисэх буудлуудын хоорондох агаарын тээврийн үед тээш үрэгдэх буюу гэмтвэл зорчигч тус бүрд төлөх төлбөрийн хэмжээ наад зах нь АНУ-ын 2.800 доллартай тэнцэнэ. Зарим төрлийн үнэт зүйлийг өндрөөр үнэлэхгүй байж болно. Тээвэрлэгч нь хэврэг болон түргэн мууддаг зүйлд хариуцлага хүлээхгүй. Нэмэлт зүйлийг зааварлагч байгуулгаасаа асууна уу?

ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН НИСЭХ БУУДЛААС ТОГТООСОН ТАТВАР ХУРААМЖИЙН ТУХАЙ

Засгийн газрын эрх бүхий баигууллага болон нисэх онгоцны буудлаас тогтоосон татвар хураамж тийзний оронд орсон байж болно. Аяллын үнийн тодорхой хэсэг болох тэдгээр татвар хураамжуудыг тарифын дунд оруулсан баиж болохоос гадна тийзний 'TAX/FEЕ/СНАRGE' гэсэн нүдэнд тусад нь бичсэн байж болно. Тийз худалдан авахад төлөгдөөгүй татвар хураамжуудыг төлөх шаардлага танд гарч болох юм. Доорхи санамж АНУ-ын нутаг дэвсгэрт худалдагдсан АНУ-аас тээвэрлэлт нь эхэлж байгаа тийзний хувьд хамаарахгүй.

ХЭТРҮҮЛСЭН ЗАХИАЛГЫН УЛМААС ТЭЭВЭРЛЭХЭЭС ТАТГАЛЗАХ

Тээвэрлэхээс татгалзсаны нөхөн төлбөр олгох журам үйлчилдэг орнуудад, хэдийгээр баталгаат захиалгатай боловч хэтрүүлсэн захиалгын улмаас суудалгүй болж, тэзвэрлэлтээс хасагдсан зорчигчдод олгох нахөн төлбөрийг тухайн тээвэрлэгч төлөвлөсөн байдаг. Энэ төлбөрийн талаар тухайн тээвэрлэгчийн салбаруудаас тодруулж болно.

НИСЛЭГТ АВЧ ЯВАХАД ХОРИОТОЙ ЭД ЗҮЙЛС БОЛОН АЮУЛТАЙ БАРАА

Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс зорчигч нь доор дурдсан аюултай барааг бүртгэгдсэн болон бүртгэгдээгүй (гар тээш) хэлбэрээр авч явахыг хориглоно.

Үүнд, тэсэрч дэлбэрэх бодис (буудуулдаг салют гм), шатамхай шингэн болон шатамхай хатуу бодис (их хэмжээний шүдэнз, асагуур), спиртийн төрлийн ундаа (спиртийн хэмжээ 70 процентоос их тохиолдолд). шахсан хий (бутаны хий болон спортын зориулалтын хүчилтөрөгч), хордуулагч бодис (шавьж устгэгч бодис г м), идэмхий бодис, цацраг идэвхит бодис, их хэмжээгээр соронзлогдсон материал исэлдүүлэгч бодис, харшил үзүүлэгч бодис болон хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, агаарын хөлгийн аюулгүй байдалд хор хөнөөл учруулах бодисууд орно.

Буу, сэлэм, хутга зэрэг зэвсэг, хурц үзүүртэй зүйлсийг онгоцны бүхээгт авч орохыг хатуу хориглоно.
* 1 зорчигчид 24-70 процентын 5 литр хүртэл спиртийн төрлийн ундаа тээвэрлүүлэхийг зөвшөөрнө. Эмчипгээний болон ариун цэврийн гэх мэт бусад зүйлийг бага хэмжээгээр авч явахыг зөвшөөрнө.

ТАНЫ АНХААРАЛД

Аялалын тухай:

- Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ бүрэн эсэхийг шалгаж байхыг зөвлөж байна.

- Зорчигч нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудалд хүрэлцэн ирж гаалийн үзлэг, зорчигчийн тийз ба тээшний бүртгэл болон паспортын шалгалтанд орох ёстой. Хэрэв зорчигч тогтоосон хугацааны өмнө нисэх буудалд хүрэлцэн ирж чадаагүйгээс эсвэл шаардлага хангахгүй баримт бичигтэй ирснээс болж захиалгат суудлаа ашиглаагүй тохиолдолд суудлын торгууль, үйлчилгээний хураамжийг зохих журмын дагуу төлнө.

Тийз ба бусад төлбөрийн баримт:

Тийз нь зорчигч, тээвэрлэгч хоёрын хооронд байгуулсан тээвэрлэлтийн тухай гэрээ юм. Тийз нь зөвхөн түүн дээр бичигдсэн нэр бүхий зорчигчийн хувьд л хүчин төгөлдөр байна. Бусдад дамжуулсан эсвэп засварласан тийзийг хүчингүйд тооцож тээвэрлэлтэнд авах, мөнгө буцаахыг хориглоно.

Тийз-ын хүчинтэй байх нөхцөл:

Үндсэн тарифаар бичигдсэн тийз нь аялал эхэлсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хүчинтэй байна. Харин ямар нэг хөнгөлөлтэй эсвэл тусгай тарифаар бичигдсэн тийзний хүчинтэй хугацаа тухайн тарифын нөхцөлд заасан журмаар хязгаарлагдах тул Та явах өдөр буюу нислэгээ солих тохиолдолд тийзнийхээ хүчинтэй байх нөхцлийг шалгаж байна уу. Хэрэв эргэлзээ төрвөл уг тийзийг худалдаж авсан газраасаа асуугаарай.

Тийз ашиглах дараалал:

Нислэгийн тийзийг тийзэнд заасан эхний газраас эхлэн дарааллаар нь ашиглах ёстой.

Захиалга, чиглэл өөрчлөх болон төлбөрөө буцаах

- Хэрэв зорчигч (групп зорчигчид нэгэн адил) аялал эхлэхээс 24 цагийн өмнө суудлын захиалгаа хүчингүй болгуулах, тийзээ буцаахыг хүссэн тохиолдолд зохих хэмжээний үйлчилгээний хураамж төлнө.

- Харин ямар нэг хөнгөлөлттэй эсвэл тусгай тарифаар бичигдсэн тийзний хувьд захиалга болон аялал өөрчлөх боломжгүй байдаг тул тийз авсан газраасаа лавлана уу?

Гар тээш

Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой. Гар тээшний 3 талын хэмжээсийн нийлбэр нь 115 см-ээс хэтэрч болохгүй. Өөрөөр хэлбэл гар тээшний 3 талын хэмжээс нь бариул, дугуй ээрэг нь ороод 55см х 40см х 20см-аас хэтрэхгүй байвал зохино.

Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш

Та олон улсын нислэгээр зорчихдоо бизнес зэрэглэлиин тийзтэй бол 30 хүртэл кг, энгийн тийзтэй бол 20 хүртэл кг, орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг бүртгүүлээд үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй. Хэрэв таны нэг тээшний жин нь олон улсын нислэгт 32 кг -аас дээш орон нутгийн нислэгт 15 кг -аас дээш эсвэл овор (гурван талын нийлбэр хэмжээ) нь 158см (62 инч)-ээс хэтэрч байвал Та уг тээшийг тээвэрүүлж болох эсэхийг зааварлагчаас урьдчилан лавлах шаардлагатай. Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох хэмжээнээс хэтэрсэн тээшийг илүү жингийн нэгж тутамд тогтоосон тарифаар үнийг төлөөд тээвэрлүүлж болно.


Та аян замдаа сайн яваарай.

Онцгойлон: