Тусгай үйлчилгээ :: Хөтлөгч нохой

"Хөтлөгч нохой" гэдэг нь хараагүй, сонсголгүй, хэлгүй зэрэг хөгжлийн бэрхшээлтэй зорчигчдод замчлах зорилгоор тусгайлан сургасан нохойг хэлэх бөгөөд эдгээр нохой нь албан ёсоор зөвшөөрөгдсөн гэрчилгээтэй байна.

Хөгжлийн бэрхшээлтэй зорчигч хөтлөгч нохойтой аялах тохиолдолд суудал захиалгад энэ тухай зорчигчийн тусгай AIRIMP кодноос гадна Service animal гэсэн тэмдэглэгээг оруулсан байна.

  • "Хөтлөгч нохой"-нд албан ёсны Хөтлөгч нохой гэсэн баталгаа баримт бичиг байх ёстой.
  • "Хөтлөгч нохой" нь зорчигчийг замчилж яваа нөхцөлд ердийн нохойноос ялгаатайгаар зорчигчийн бүхээгт юм уу эсвэл ачааны бүхээгт үнэ төлбөргүй тээвэрлэгдэнэ.
  • Зорчигчийн бүхээгт тээвэрлэсэн нөхцөлд нохойг эзнийх нь хөлд байрлуулах ба сайтар уяж, хошуувч зүүлгэх ба бат бөх хүзүүний оосортой байна.
  • Зорчигч нь хөтлөгч нохойтой холбогдолтой бүх бичиг баримтыг биедээ авч явна.
/*
Онцгойлон:
*/