Тусгай үйлчилгээ :: Жирэмсэн зорчигч

Жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаасаа өмнө эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй. Жирэмсэний 36 долоо хоногоос хэтрэхгүй, хэвийн тээлттэй жирэмсэн эмэгтэй нь заасан магадлагааны маягтыг хяналт тавьж буй эмчээрээ бөглүүлэн МИАТ ХК-аар аялах боломжтой. Маягтыг эндээс авна уу.

Энэхүү магадлагааг нислэг эхлэхээс 7 хоногийн өмнө бөглүүлсэн байх шаардлагатай. Дээрх нөхцлийг хангаагүй тохиолдолд МИАТ ХК нь жирэмсэн эхийг тээвэрлэлтэнд хүлээн авахгүй болохыг анхаараарай.

Суудал захиалга Жирэмсэн зорчигчийн суудал захиалгад PREG код болон нисэх өдөр жирэмсэний хэд дэх 7 хоногтой болох мэдээлэл орсон байна.

Төрөхөөс өмнөх сүүлийн 14 хоногийн өмнө аялж буй зорчигч буюу жирэмсэн эмэгтэйг МИАТ ХК тээвэрлэхгүй. Мөн төрөөд 7 хонож буй эмэгтэйг тээвэрлэхгүй.

/*
Онцгойлон:
*/