КОМПАНИЙН УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮН, ХАРИУЦСАН ЧИГЛЭЛ
- Агаарын хөлгийн засвар үйлчилгээний нэгжүүд
- Аюулгүй ажиллагаа, чанар, нислэгийн аюулгүй байдлын алба
- Бизнес удирдлагын газар
- Гадаад улс дахь төлөөлөгчийн газрууд
- Газрын үйл ажиллагааны нэгжүүд
- Захиргаа, удирдлагын газар
- Нислэг үйлдвэрлэл зохицуулалт, инженерийн хэлтэс
- Нислэгийн үйл ажиллагааны нэгжүүд
- Санхүү удирдлагын газар
- Санхүүгийн дотоод аудитын алба
МИАТ ТӨХК-ИЙН УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮН:
Б.МӨНХТАМИР Гүйцэтгэх захирал
Б.ГАНТУЛГА Үйлдвэрлэлийн газрын захирал бөгөөд Ерөнхий нисгэгч
Э.МӨНХМАРАЛ Захиргаа, удирдлагын газрын захирал
Н.БАТДАРЬ Бизнес удирдлагын газрын захирал
Н.ЦЭГЦ Санхүү удирдлагын газрын захирал
Д.ЦОГТГЭРЭЛ Аюулгүй ажиллагаа, чанар, нислэгийн аюулгүй байдлын албаны дарга
С.БАТМӨНХ Агаарын хөлгийн засвар үйлчилгээний ерөнхий менежер
Г.ХАНГАЛ Газрын үйл ажиллагааны ерөнхий менежер бөгөөд Газрын үйл ажиллагааны хэлтсийн дарга
Ч.ХУЯГ Сургалтын хэлтсийн дарга
ИНД-119.51-ИЙН ШААРДЛАГЫГ ХАНГАСАН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУД
Удирдах албан тушаалтнууд |
Албан тушаал болон нэрс |
Холбоо барих утас, цахим хаяг |
Гүйцэтгэх захирал |
Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир |
976-7128-4032 munkhtamir.b@miat.com |
Нислэг хариуцсан удирдах ажилтан |
Үйлдвэрлэлийн газрын захирал бөгөөд Ерөнхий нисгэгч Б.Гантулга |
976-9905-5236 gantulga_b@miat.com |
Багийн гишүүдийн сургалт болон ур чадварын үнэлгээ хариуцсан удирдах ажилтан |
Сургалтын хэлтсийн дарга Ч.Хуяг |
976-9900-8110 ch_khuyag@miat.com |
Техник үйлчилгээний ажлыг удирдах, хянах асуудлыг хариуцсан удирдах албан тушаалтан |
Агаарын хөлгийн засвар үйлчилгээний ерөнхий менежер С.Батмөнх |
976-9911-9992 |
Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо хариуцсан удирдах ажилтан |
Аюулгүй ажиллагаа, чанар, нислэгийн аюулгүй байдлын албаны дарга Д.Цогтгэрэл |
976-9999-8539 tsogtgerel_d@miat.com |
Хэрэг явдлыг ИНД-12-ын дагуу шинжлэн шалгах удирдах ажилтан |
Шинжлэн шалгах инженер-менежер С.Ерөөлт |
976-9911-5783 yeroolt@miat.com |
Аюулгүйн хамгаалалт хариуцсан удирдах ажилтан |
Аюулгүйн хамгаалалт хариуцсан менежер Н.Мөнхжаргал |
976-8910-0787 n.munkhjargal@miat.com |
Дээрх албан тушаалтнууд нь өөрийн хүлээсэн үүрэг хариуцлагын хүрээнд ИНЕГ-тай шууд харилцана.
Удирдах бүрэлдэхүүний үйл ажиллагааны чиглэл
Компанийн удирдах бүрэлдэхүүн нь ИНД-119, ТУЗ-ийн тогтоол болон МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалын дагуу томилогдсон албан тушаалтнуудаас бүрэлдэж, компанийн бодлого, стратегийг тодорхойлох, үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах үүрэг хариуцлага хүлээнэ.
Компанийн удирдах бүрэлдэхүүний үйл ажиллагааны үндсэн чиглэл, үүрэг, хариуцлаганд тавигдах шаардлагыг ИНД-119-ийн хавсралт “А” болон компанийн ТУЗ-өөс тогтооно.
МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал нь компанийн хэмжээнд аюулгүй ажиллагаа, нисэхийн аюулгүй байдлыг хариуцаж ажиллах ба нислэг, техник, газрын үйл ажиллагаа хариуцсан менежерүүд тус бүрийн чиглэлээр нислэгийн аюулгүй ажиллагаа, нисэхийн аюулгүй байдлыг хариуцан ажиллана.
МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал нь компанийн бүх үйл ажиллагаанд ИНД-119 болон эзэмшиж буй гэрчилгээний холбогдох дүрмийн шаардлагуудыг хэрэгжүүлэх, хянах үүрэг хүлээнэ.
МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал болон удирдах албан тушаалтнууд үйл ажиллагаандаа энэхүү заавар болон холбогдох бусад дотоодын болон үйл ажиллагаа явуулдаг улс орнуудын зааврыг хэрэгжүүлэх үүрэгтэй.
МИАТ ТӨХК-ийн Үйлдвэрлэлийн газрын захирал бөгөөд Ерөнхий нисгэгч нь компанийн нислэг-техникийн болон газрын үйл ажиллагаанд ИНБД-ийн шаардлага, компанийн үйл ажиллагааны хэм хэмжээ, МИАТ хувьцаат компанийн үйл ажиллагаа явуулдаг холбогдох гадаад улсын иргэний нисэхийн удирдах байгууллагын дүрэм журмыг хангаж ажиллана.
Бизнес удирдлагын газрын захирал нь компанийн бизнес төлөвлөгөөг боловсруулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих, компанийн орлого, зарлагын бүртгэлийг хөтлөх, эдийн засгийн үр ашгийг тооцох, нэмэгдүүлэх, компанийн бодлого хөгжлийн стратеги, тэдгээрийн үр ашгийн тооцоо судалгаанд дүн шинжилгээ хийж, хэрэгжилтэд хяналт тавина.
Аюулгүй ажиллагаа, чанар, нислэгийн аюулгүй байдлын албаны дарга нь компанийн чанарын дотоод баталгаажилт, нисэхийн аюулгүй байдал, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Захиргаа, удирдлагын газрын захирал нь компанийн хэмжээнд хөдөлмөрийн харилцааны үйл ажиллагаа, захиргааны удирдлага, хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлж, компанийн үндсэн чиг үүрэгтэй холбоотой эрх зүйн харилцааны хэрэгжилтэд хяналт тавьж, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна.
Санхүү удирдлагын газрын захирал нь компанийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн бодлогыг хэрэгжүүлэх, хөрөнгийн урсгал өөрчлөлт, нөөцийн зарцуулалтын талаархи удирдлагын бодлогыг хэрэгжүүлэх, нягтлан бодох бүртгэлийг Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу хөтлөн явуулах үндсэн үүргийг хэрэгжүүлнэ.
Газрын үйл ажиллагааны ерөнхий менежер бөгөөд хэлтсийн дарга нь нислэг зохицуулалт болон газрын үйл ажиллагааг олон улсын ИКАО, ИАТА-ийн стандарт шаардлагын дагуу зохион байгуулж, хяналт тавьж хариуцан ажиллана.
Агаарын хөлгийн засвар үйлчилгээний ерөнхий менежер нь агаарын хөлгийн техник үйлчилгээ, түүний нислэгт тэнцэх чадварын хадгалалтад хяналт тавьж ажиллана.
Сургалтын хэлтсийн дарга нь ИКАО, ИАТА-гийн шаардлагын хүрээнд чадварлаг хүний нөөцийг бий болгох зорилгоор ажилтнуудыг зохих сургалтанд хамруулах талаар төлөвлөгөө боловсруулж, түүний хэрэгжилтэнд хяналт тавих, гадаад болон дотоодын сургалт зохион байгуулж үр дүнг дээшлүүлж ажиллана.
Компанийн Гүйцэтгэх захирал болон бусад албан тушаалтнууд удирдлагын бүтцээр олгогдсон эрхээ бусдаар гүйцэтгүүлэхээр шилжүүлж болох ба тухайн үйл ажиллагааны төлөө хүлээх хариуцлага нь албан тушаалтанд хэвээр хадгалагдана.
Удирдах бүрэлдэхүүний үүрэг, хариуцлага, тавигдах шаардлага
Гүйцэтгэх захирлын үүрэг, хариуцлага
МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал нь Компанийн үндсэн заавар болон ТӨХ-той байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний хүрээнд компанийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулна. Ингэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20, МИАТ ТӨХК-ийн үндсэн зааврын 8.8.9-8.8.12-д заасан эрх, үүрэгтэй байна.
Гүйцэтгэх захирал нь МИАТ ТӨХК-ийн Төлөөлөн удирдах байгууллагатай байгуулсан гэрээний дагуу дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ:
ü Компанийн тухай хууль, Иргэний нисэхийн тухай хууль, холбогдох бусад хууль, дүрмийн хүрээнд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, ИНБД-ийн дагуу санхүүжүүлэх
ü Компанийн хэмжээнд SMS, QMS, SEMS-ийг хэрэгжүүлэх, хяналт тавих (Гүйцэтгэх захирлын SMS-ийн хүлээх үүрэг хариуцлагын талаар “Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцооны заавар”-ын 2.4.1-т дэлгэрэнгүй тусгасан)
ü Компанийн менежментийг боловсронгуй болгох;
ü Нисэхийн болон нислэгийн аюулгүй, найдвартай, үр ашигтай үйл ажиллагааг хангаж ажиллах;
ü Компанийн хөгжлийн болон менежментийн нэгдсэн бодлого, ойрын болон хэтийн төлөвлөгөөг боловсруулж, зорилго зорилтыг дэвшүүлэн тавьж, үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, эдийн засгийн хувьд ашигтай ажиллуулах;
ü Гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр бүх үйл ажиллагаа, түүнчлэн санхүүгийн асуудлыг бүрэн хариуцах;
ü Компанийн хэмжээнд шийтгэлгүй тайлагнах системийг \non-punitive reporting system\ нэвтрүүлэхийг дэмжин ажиллах;
ü Төлөвлөлт, тушаал шийдвэр гаргахдаа нисэхийн аюулгүй ажиллагаа, нислэгийн аюулгүй байдалд үзүүлэх нөлөө, үр дагаврыг тооцоолсон байх ба үйлдвэрлэгч болон холбогдох эрх бүхий байгууллагын санал, шаардлагыг харгалзан үзнэ.
ü Агаарын хөлгийн үйл ажиллагаанд үүсч болзошгүй аюулгүй ажиллагааны эрсдэлийг илрүүлж бууруулах болон хөндлөнгийн аюулгүй байдлын заналхийллийг таслан зогсоох арга хэмжээ авч ажиллах;
ü Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээнд тусгагдсан нөхцөл, хязгаарлалтын дагуу болон холбогдох дүрэм, стандарт шаардлагад нийцсэн үйл ажиллагааг явуулах;
Үйлдвэрлэлийн газрын захирал бөгөөд Ерөнхий нисгэгчийн үүрэг, хариуцлага
Дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ:
ü Нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангаж ажиллахад шаардлагатай удирдлагаар хангах;
ü Компанийн хэмжээнд SMS, QMS, SEMS-ийг хэрэгжүүлэх, хяналт тавих (Үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирлын SMS-ийн хүлээх үүрэг хариуцлагын талаар “Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцооны заавар”-ын 2.4.2-т дэлгэрэнгүй тусгасан)
ü Компанийн стратеги хөгжлийн болон техникийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх;
ü Компанийн газрын үйл ажиллагааг шаардлагатай нэгдсэн удирдлагаар хангах;
ü Онцой байдлын үеийн үйл ажиллагааг удирдах;
ü Компанийн хэмжээнд гадаад болон дотоод сургалтын чанар, үр нөлөөг дээшлүүлэх;
ü Компанийн үйл ажиллагаанд Иргэний нисэхийн тухай хууль холбогдох иргэний нисэхийн олон улсын болон үндэсний дүрэм, компанийн заавар, стандартыг мөрдөж хэрэгжүүлэхэд хяналт тавих үүрэг хариуцлага хүлээнэ.
ü Өөрийн шууд харьяалж байгаа үйл ажиллагааны чиглэлээр холбогдох удирдах газрууд, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч болон бусад хамааралтай гадны байгууллагатай харилцан ажиллах;
ü Агаарын хөлгийн үйл ажиллагаанд үүсч болзошгүй аюулгүй ажиллагааны эрсдэлийг илрүүлж бууруулах болон хөндлөнгийн аюулгүй байдлын заналхийллийг таслан зогсоох арга хэмжээ авч ажиллах;
ü Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээнд тусгагдсан нөхцөл, хязгаарлалтын дагуу болон холбогдох дүрэм, стандарт шаардлагад нийцсэн үйл ажиллагааг явуулах;
ü Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
Бизнес удирдлагын газрын захирлын үүрэг, хариуцлага
Дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ:
ü Компанийн коммерийн салбарын үйл ажиллагааг тогтвортой, үр ашигтай зохион байгуулах;
ü Компанийн борлуулалтын орлогыг өсгөх, үр ашгийг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн үйл ажиллагааг өргөжүүлэх;
ü Компанийн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг сайжруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дэлхийн жишигт нийцүүлэх;
ü Компанийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг олон улсын иргэний агаарын тээврийн стандарт, шаардлагад нийцүүлэх, боловсронгуй болгох,
ü Компанийн бодлого, бизнес төлөвлөлтийг тогтвортой, үр ашигтай зохион байгуулах;
ü Компанийн агаарын хөлөг болон техникийн шинэчлэл, үр ашгийн тооцоо судалгааг боловсруулж Захирлын зөвлөлд танилцуулах,
ü Компанийн жил бүрийн эдийн засгийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, ойрын болон хэтийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих;
ü Компанийн үйл ажиллагааг гадаад, дотоодын иргэний агаарын тээврийн холбоо байгууллагуудын үйл ажиллагаатай уялдуулж, салбарын байгууллага, компаниудтай байнгын харилцаатай байж, компанийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, компанийн үйл ажиллагааг улс орондоо болон олон улсын хэмжээнд таниулан сурталчлах ажлыг удирдан зохион байгуулах;
ü Компанийг хөгжүүлэх, үр ашигтай, өрсөлдөхүйц чадвартай байлгах зорилгоор шинэ санаа, төсөл, техник технологи, агаарын хөлгийн парк, нислэгийн чиглэл, авиакомпаниудын нэгдэл болон агаарын тээврийн тусгайлсан гэрээ зэргийн нэвтрүүлэх арга зам, төлөвлөгөө төслийг боловсруулах;
Аюулгүй ажиллагаа, чанар, нислэгийн аюулгүй байдлын албаны даргын үүрэг, хариуцлага
Дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ:
ü Аюулгүй ажиллагаа, чанар, баталгаажуулалтын хөтөлбөрийг боловсруулж, мөрдүүлэх;
ü Компанийн хэмжээнд SMS, QMS, SEMS-ийг хэрэгжүүлэх, хяналт тавих өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж ажилах, (ААЧНАБА-ны даргын SMS-ийн хүлээх үүрэг хариуцлагын талаар “Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцооны заавар”-ын 2.4.4-т дэлгэрэнгүй тусгасан)
ü Чанарын дотоод хяналт, чанарын удирдлагын тогтолцоог бүрдүүлж, батлагдсан хуваарийн дагуу шалгалт зохион байгуулах;
ü Аудитын шалгалтын тайлан бичих ажлыг удирдан зохион байгуулах;
ü ИНД болон ИНЕГ-ын бусад дүрэм журам, компанийн заавар журам, дүрэм болон аюулгүй ажиллагаатай холбоотой дүрэм, журам, удирдамж, зөвлөмжийг биелүүлэхийг шаардах, биелэлтэд хяналт тавих;
ü Аюулгүй ажиллагаа, чанар, аюулгүй байдлын бодлогыг тодорхойлох;
ü Компанийн хэмжээнд чанар баталгаажуулалтын нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлж ажиллах;
ü ИНД-ийн шаардлагыг биелүүлэх ажлыг зохион байгуулах, энэ чиглэлийг хариуцах;
ü Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээний хүчинтэй хугацаа, өөрчлөлтийг хянаж, хариуцах;
ü Дүрэм, журам, зааврууд зохих журмын дагуу баталгаажуулагдаж байгаа эсэхэд хяналт тавих.
ü Агаарын хөлгийн үйл ажиллагаанд үүсч болзошгүй аюулгүй ажиллагааны эрсдэлийг илрүүлж бууруулах болон хөндлөнгийн аюулгүй байдлын заналхийллийг таслан зогсоох арга хэмжээ авч ажиллах (ААЧНАБА-ны даргын SEMS-ийн дагуу хүлээх үүрэг хариуцлагын талаар “Аюулгүй байдлын хөтөлбөр”-ийн 1.4.3-т дэлгэрэнгүй тусгасан)
ü Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээнд тусгагдсан нөхцөл, хязгаарлалтын дагуу болон холбогдох дүрэм, стандарт шаардлагад нийцсэн үйл ажиллагааг явуулах;
ü Онцгой байдлын үйл ажиллагааны заавар /ОБҮАЗ/-ын боловсруулалт, хяналтыг хариуцна. Заавар хариуцагч нь дэд захирлын удирдлаган дор чиглэл үүрэг авч, зааврыг хэрэгжүүлж, нэмэлт өөрчлөлт оруулж ажиллах;
Санхүү удирдлагын газрын захирлын үүрэг, хариуцлага
Дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ:
ü Харъяа бүтэц дэх нэгжүүдийн зохион байгуулалт, ажил үүргийн уялдааг оновчтой зохицуулан хяналт тавьж ажиллах;
ü Батлагдсан маягт зааврын дагуу анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан гаргах;
ü Удирдлага болон санхүүгийн тайлан хэрэглэгчдийг цаг хугацаанд нь зохих мэдээллээр хангах;
ü Санхүүгийн үйл ажиллагаатай холбогдсон журмыг боловсруулан батлуулж, мөрдүүлэхэд хяналт тавих;
ü Компанийн санхүүгийн үйл ажиллагаа, бизнес төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, эдийн засгийн тооцоолол, үндэслэлүүдийг сайжруулан ажиллах;
Захиргаа, удирдлагын газрын захирлын үүрэг хариуцлага
Дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ:
ü Компанийн хэмжээнд хөдөлмөрийн харилцааны үйл ажиллагааг Монгол Улсын холбогдох хуулийн дагуу хэрэгжүүлэх
ü Компанийн хэмжээнд SMS, QMS, SEMS-ийг хэрэгжүүлэх, хяналт тавих
ü Компанийн хэмжээнд хүний нөөцийн бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх
ü Захиргааны удирдлагыг компанийн хэмжээнд хэрэгжүүлэх
ü Компанид эрх зүйн туслалцаа үзүүлэх, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх
ü Харьяа хэлтэс, тасгийн ажилтнуудын ажлыг дүгнэх, удирдлагаар хангах
ü Дээд байгууллагын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хангуулах, Гүйцэтгэх захирлын тушаалын биелэлтэнд хяналт тавих
ü Компанийн дүрэм, журам, заавруудыг үйл ажиллагаанд мөрдүүлж хяналт тавих
ü Компанийн дотоодын болон олон улсад бизнесийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд гадаад харилцаа, хамтын ажиллагааг тасралтгүй бэхжүүлэн хөгжүүлэх, компанийн үйл ажиллагааг дотоодын болон гадаадын зах зээлд сурталчлан таниулснаар компанийн нэр хүнд, нислэг үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх
ü Компанийн алсын хараа, эрхэм зорилго, дотоодын болон олон улсын стандартыг хангаж ажиллах болон үнэлгээний байгууллагын өгсөн үнэлэмжийг дээшлүүлэхэд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг тогтмол сайжруулж, боловсронгуй болгон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх;
Агаарын хөлгийн засвар үйлчилгээний ерөнхий менежерийн үүрэг, хариуцлага
Дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ:
ü Компанийн агаарын хөлгүүдийн техник үйлчилгээ, засварын ажлыг зөвшөөрөгдсөн техник үйлчилгээний хөтөлбөр, заавар, технологиор хангах, техник технологийн мэдээллийн санг бүрдүүлэх;
ü Иргэний нисэхийн удирдах байгууллагуудаас гаргасан агаарын хөлгийн техник ашиглалттай холбоотой дүрэм, зааврын өөрчлөлт болон ерөнхий статусыг бүртгэж хянах;
ü Агаарын хөлөг, хөдөлгүүр, эд ангийн засвар үйлчилгээний хөтөлбөр, инженерингийн шийдлийн талаар гадаад, дотоодын байгууллагуудтай харьцаж ажиллах, шаардлагатай гэрээ хэлцлийг төлөвлөх;
ü Агаарын хөлгийн техник үйлчилгээ, засварын ажлыг сар, улирал, жилээр төлөвлөх, гүйцэтгэлд хяналт тавих;
ü Техник үйлчилгээний ажлууд тогтоосон дүрэм зааврын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих;
ü Чанарын шалгалтын мөрөөр залруулга хийх;
ü Агаарын хөлгийн техник үйлчилгээ, засварын ажил нь найдвартай, аюулгүй байдлыг хангасныг компани болон ИНЕГ-ын өмнө хариуцах;
ü Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хууль, Иргэний нисэхийн багц дүрэм, МИАТ ХК-ийн зааврууд, ИНЕГ-аас гаргасан дүрмийн мэдээллийг нийт инженер, техникийн бүрэлдэхүүнд танилцуулж, мөрдөлтөд хяналт тавих;
ü Байгууллагын чанар, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал болон хууль дүрмийн биелэлттэй холбоотой асуудлаар Гүйцэтгэх захирлыг мэдээллээр хангаж байх;
ü Компанийн хэмжээнд гарч буй нислэг болон техникийн холбогдолтой осол, зөрчилд шинжилгээ хийн, дүгнэлт гаргах.
ü Техникийн үйл ажиллагаанд SMS, QMS, SEMS-ийг хэрэгжүүлэх, хяналт тавих (Агаарын хөлгийн засвар үйлчилгээний ерөнхий менежерийн SMS-д хүлээх үүрэг хариуцлагын талаар “Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцооны заавар”-ын 2.4.17-д дэлгэрэнгүй тусгасан)
ü Агаарын хөлгийн үйл ажиллагаанд үүсч болзошгүй аюулгүй ажиллагааны эрсдэлийг илрүүлж бууруулах болон хөндлөнгийн аюулгүй байдлын заналхийллийг таслан зогсоох арга хэмжээ авч ажиллах;
ü Техникийн үйл ажиллагааг Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээнд тусгагдсан нөхцөл, хязгаарлалтын дагуу болон холбогдох дүрэм, стандарт шаардлагад нийцүүлэн явуулах;
Газрын үйл ажиллагааны ерөнхий менежер бөгөөд хэлтсийн даргын үүрэг, хариуцлага
Дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ:
ü Компанийн нислэг үйлдвэрлэл, газрын үйл ажиллагааны зааврууд болон холбогдох ИКАО, ИАТА, ИНБ дүрэм, стандартыг хэрэгжүүлэх, дүрэм заавар зөрчсөн тохиолдолд холбогдох арга хэмжээ авах;
ü Өдөр тутмын нислэг зохицуулалтыг мэргэжлийн өндөр төвшинд зохион байгуулах, нисэх бүрэлдэхүүнийг нислэгийн мэдээллээр хангах;
ü Нислэг үйлдвэрлэлийн зохион байгуулалтыг оновчтой зохион байгуулж, нислэгийн саатал гаргахгүй байх;
ü Компанийн зорчигч үйлчилгээ болон тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавих, тэдгээрийн үйл ажиллагаанаас гарсан доголдлыг цаг тухайд нь арилгах;
ü Нислэгийн баримт бичгийн бүрдэлт болон хадгалалтыг зааврын дагуу хэрэгжүүлэх;
ü Газрын үйлчилгээний гэрээг гадаад, дотоодын байгууллагатай байгуулж цаг тухайд нь хэрэгжүүлж, биелэлтийг дүгнэх;
ü Газрын үйл ажиллагааны боловсон хүчний бодлогыг хэрэгжүүлэх, ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх талаар сургалт зохион байгуулах.
ü Газрын үйл ажиллагааны чиглэлээр SMS, QMS, SEMS-ийг хэрэгжүүлэх, хяналт тавих (Газрын үйл ажиллагааны ерөнхий менежер бөгөөд хэлтсийн даргын SMS-д хүлээх үүрэг хариуцлагын талаар “Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцооны заавар”-ын 2.4.17-д дэлгэрэнгүй тусгасан)
ü Агаарын хөлгийн үйл ажиллагаанд үүсч болзошгүй аюулгүй ажиллагааны эрсдэлийг илрүүлж бууруулах болон хөндлөнгийн аюулгүй байдлын заналхийллийг таслан зогсоох арга хэмжээ авч ажиллах;
ü Газрын үйл ажиллагааг Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээнд тусгагдсан нөхцөл, хязгаарлалтын дагуу болон холбогдох дүрэм, стандарт шаардлагад нийцүүлэн явуулах;
Сургалтын хэлтсийн даргын үүрэг, хариуцлага
Дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ:
ü Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хууль, Иргэний нисэхийн багц дүрэм, журам, зааварт нийцүүлэн Сургалтын ерөнхий дүрэм, Нисэхийн сургалтын байгууллагын зааврын сургалтын хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулж, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих;
ü Компанийн сургалтын бодлого, чиглэлийг тодорхойлж, нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, гадаад, дотоодын сургалтын байгууллагууд, компанийн алба, хэлтсүүдтэй хамтран ажиллах, ажлын уялдаа холбоог хангах;
ü Иргэний нисэхийн багц дүрмийн шаардлагын дагуу хийгдэх сургалтуудыг зохион байгуулах явцад байнгын хяналт тавьж, үр дүнг дээшлүүлэх;
ü Компанийн бизнесийн үйл ажиллагааг өргөтгөх орлого нэмэгдүүлэх зорилгоор агаарын тээврын компаниудтай үндсэн үйл ажиллагааны чиглэлээр хамтарсан сургалт зохион байгуулж ажиллах, Сургалтын төвийн ашиглалтыг сайжруулах.
ü SMS, QMS-ийг хэрэгжүүлэх, хяналт тавих (Сургалтын хэлтсийн даргын SMS-д хүлээх үүрэг хариуцлагын талаар “Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцооны заавар”-ын 2.4.17-д дэлгэрэнгүй тусгасан)
ü Агаарын хөлгийн үйл ажиллагаанд үүсч болзошгүй аюулгүй ажиллагааны эрсдэлийг илрүүлж бууруулах болон хөндлөнгийн аюулгүй байдлын заналхийллийг таслан зогсоох арга хэмжээ авч ажиллах;
ü Сургалтын үйл ажиллагааг Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээнд тусгагдсан нөхцөл, хязгаарлалтын дагуу болон холбогдох дүрэм, стандарт шаардлагад нийцүүлэн явуулах;
“МИАТ” ТӨХК
-
Албан хаагч, ажилтны ёс зүйн дүрэм
-
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг хүн, хуулийн этгээдэд ашиглуулах, шилжүүлэх, хувьчлах, төсвийн хөрөнгийн ашиглалт болон түүнийг ашиглалтаас гаргах, ашиглалтаас гаргаснаас орсон орлогын талаарх мэдээлэл
-
Авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчилсан байдал, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан
-
Үйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, бусад эрх зүйн акт
-
Тендерийн бичиг баримт, тендер шалгаруулалтыг явуулах журам
-
Үйл ажиллагааны тайлан
-
Хүний нөөцийн стратеги түүний хэрэгжилтийг хянаж үнэлэх журам
-
Нэгдсэн төвөвт төлсөн татварын хэмжээ
-
Албан тушаалтны Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн
-
Мэдээлэл хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ
-
Худалдан авах ажиллагааны сургалтын мэдээлэл
-
ТУЗ гишүүд
-
Дотоод аудит
-
Албан хаагчийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам
-
Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээдийн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн
-
Албан утасны дугаар, цахим шуудангийн хаяг
-
Эзэмшиж байгаа оюуны өмчийн эрхийн жагсаалт
-
Бүтэц, зохион байгуулалт
-
Эдийн засгийн нийгмийн хөгжлийн үзүүлэлт
-
Үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл
-
ТУЗ-ийн гишүүд болон Гүйцэтгэх удирдлагын авч байгаа цалин хөлс, урамшууллын дүн
-
Олон нийтийн арга хэмжээний хөтөлбөр
-
Олон нийттэй харилцах, мэдээлэл хүргэх нийгмийн сүлжээний хаяг
-
Удирдах албан тушаалтны тодорхойлолт, албан тушаалтны эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр
-
Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайлан
-
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
-
ТУЗ-ын гишүүдийн цахим шуудангийн хаяг
-
Үйл ажиллагааны статистик мэдээлэл
-
Мэдээлэл хариуцагчийн эзэмшиж байгаа газрын мэдээлэл
-
Санхүүгийн хяналт шалгалтын тайлан, акт, дүгнэлт, албан шаардлага, зөвлөмж
-
Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан
-
Хүний нөөцийн удирдлагын ил тод байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
-
Тухай хуулийн этгээдийн удирдлагад тавигдах шаардлага, сонгон шалгаруулах журам
-
Албан хаагч, ажилтныг сонгон шалгаруулах журам
-
Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээдийн нэр, хаяг, дүрэм, үйл ажиллагааны чиглэл
-
Сонгон шалгаруулалтад оролцогчдын талаарх мэдээлэл
-
Албан тушаалын тодорхойлолт
-
Санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт
-
Засгийн газрын шийдвэр, бусад эрх зүйн акт
-
Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан, мэдээ