Ил Тод Байдал :: Ажлын байрны сонгон шалгаруулалтын мэдээлэл

"МИАТ" Компаний ажилтны анкет:


 

Байгууллагын нэр: МИАТ ТӨХК

Ажлын байрны нэр: Газрын үйл ажиллагааны хэлтэс, ГАЗРЫН ТУСГАЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Иргэний агаарын тээврийнолон улс болон дотоодын дүрэм, стандартын хүрээнд хариуцсан чиглэлийн заавар, журам, баримт бичгийг боловсруулах, холбогдох заавар, журмын хэрэгжилтийг хангуулах, Газрын тусгай үйлчилгээний автомашин, тоног төхөөрөмжийн үйл ажиллагааны аюулгүй байдлын эрсдэлийг үнэлэх, эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор зохих арга хэмжэг авч хэрэгжүүлэх зэрэг ажил үүргийг гүйцэтгэх.

 Тавигдах ерөнхий шаардлага:

  • Авто инженерийн чиглэлээр бакалавар болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх
  • Англи хэлний TOEIC шалгалтын 500-с дээш оноо, эсхүл түүнтэй дүйцэхүйц  бусад шалгалтын оноотой байх
  • Багаар ажиллах, хариуцлага хүлээх, ачаалал дааж ажиллах, цаг баримтлах, харилцааны эерэг хандлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Судалгаа шинжилгээ хийх чадвартай, бүтээлч санаачилгатай, эрч хүчтэй, зорилготой, шинэ санал, шийдэл боловсруулах чадартай
  • Ашиг, сонирхол ёс зүйн зөрчилгүй байх
  • Өсөн дэвших, өөрийгөө хөгжүүлэх, тогтвор суурьжилтай ажиллах хүсэлтэй

Бүрдүүлэх материал: 

  • Анкет /  https://www.miat.com/download/miat-anket.pdf  - бөглөн ирүүлэх
  • Өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагаа илэрхийлж, ажилд орохыг хүссэн өргөдөл /гараар бичсэн/
  • Гадаад хэлний мэдлэгийг нотлох болон мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар /E-mongolia лавлагaа/
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /E-mongolia лавлагaа/
 
 ····························································································································

Ажлын байрны нэр: Газрын тусгай зориулалтын автомашин, тоног төхөөрөмжийн үйлчилгээний тасаг, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕХНИКЧ

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Агаарын хөлгийн газрын үйлчилгээний автомашин, тоног төхөөрөмжийн техникийн бэлэн байдлыг хангах, техникийн үйлчилгээ, техникийн засварыг чанар, аюулгүй ажиллагааны шаардлага хангаж гүйцэтгэх, шаардлагатай тохиолдолд агаарын хөлөгт газрын үйлчилгээний тоног төхөөрөмжийн үйлчилгээ үзүүлэх

 Тавигдах ерөнхий шаардлага:

  • Авто механик болон инженерийн чиглэлээр бакалавар болон түүнээс дээш зэрэгтэй
  • Техникийн засвар үйлчилгээний чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан байх
  • B, C, D ангиллын жолооний үнэмлэхтэй байх
  • Англи хэлний TOEIC шалгалтын 400-с дээш оноо, эсхүл түүнтэй дүйцэхүйц  бусад шалгалтын оноотой байх
  • Багаар ажиллах, хариуцлага хүлээх, ачаалал дааж ажиллах, цаг баримтлах, харилцааны эерэг хандлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Ашиг, сонирхол ёс зүйн зөрчилгүй байх
  • Өсөн дэвших, өөрийгөө хөгжүүлэх, тогтвор суурьжилтай ажиллах хүсэлтэй
  • Аэродромын хөдөлгөөнт бүсэд тээврийн хэрэгслээр хөдөлгөөн үйлдэх жолооч-операторчны сургалтад хамрагдан гэрчилгээжсэн бол давуу тал болно

Бүрдүүлэх материал: 

  • Анкет /  https://www.miat.com/download/miat-anket.pdf  - бөглөн ирүүлэх
  • Өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагаа илэрхийлж, ажилд орохыг хүссэн өргөдөл /гараар бичсэн/
  • Жолооны үнэмлэхний хуулбар /E-mongolia лавлагaа/
  • Гадаад хэлний мэдлэгийг нотлох болон мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар /E-mongolia лавлагaа/
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /E-mongolia лавлагaа/

 ····························································································································

Ажлын байрны нэрГазрын тусгай зориулалтын автомашин, тоног төхөөрөмжийн үйлчилгээний тасаг, ТОО БҮРТГЭГЧ ДИСПЕТЧЕР

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Агаарын хөлгийн газрын тусгай зориулалтын автомашин, тоног төхөөрөмжийн үйлчилгээтэй холбоотой тоо мэдээлэл гаргах, санхүүгийн анхан шатны баримтыг бүрдүүлэх, тооцоо нийлэх, Техник тоног төхөөрөмжийн ашиглалтын ашиглалтын судалгаа гаргах, техникийн бичиг баримтыг бүртгэх, холбогдох бусад бичиг баримтыг боловсруулах зэрэг ажил үүргийг гүйцэтгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд ээлжийн ажилтныг орлон ажиллах

 Тавигдах ерөнхий шаардлага:

  • Авто тээврийн менежмент, санхүү эдийн засгийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх
  • Мэргэжлээрээ 3-с доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • Англи хэлний TOEIC шалгалтын 400-с дээш оноо, эсхүл түүнтэй дүйцэхүйц  бусад шалгалтын оноотой байх
  • Багаар ажиллах, хариуцлага хүлээх, ачаалал дааж ажиллах, цаг баримтлах, харилцааны эерэг хандлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Ашиг, сонирхол ёс зүйн зөрчилгүй байх
  • Өсөн дэвших, өөрийгөө хөгжүүлэх, тогтвор суурьжилтай ажиллах хүсэлтэй

Бүрдүүлэх материал: 

  • Анкет /  https://www.miat.com/download/miat-anket.pdf  - бөглөн ирүүлэх
  • Өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагаа илэрхийлж, ажилд орохыг хүссэн өргөдөл /гараар бичсэн/
  • Гадаад хэлний мэдлэгийг нотлох болон мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар /E-mongolia лавлагaа/
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /E-mongolia лавлагaа/
 
 ····························································································································

Ажлын байрны нэр: Зорчигч үйлчилгээний хэлтэс, ТЭЭШНИЙ НЯРАВ

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Зорчигчийн тээш тээвэрлэлттэй холбоотой өргөдөл, гомдлыг хүлээн авч, бүртгэл хөтлөх, зохих журмын дагуу холбогдох арга хэмжээг авах, хариу өгөх; Зорчигчийн агаарын хөлөгт мартаж буусан эд зүйлсийг хүлээн авах, хүлээлгэн өгөх зэрэг ажил үүргийг гүйцэтгэх

 Тавигдах ерөнхий шаардлага:

  • Дээд боловсролтой
  • Үйлчилгээний чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан байх
  • Англи хэлний TOEIC шалгалтын 500-с дээш оноо, эсхүл түүнтэй дүйцэхүйц  бусад шалгалтын оноотой байх
  • Багаар ажиллах, хариуцлага хүлээх, ачаалал дааж ажиллах, цаг баримтлах, харилцааны эерэг хандлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Ашиг, сонирхол ёс зүйн зөрчилгүй байх
  • Өсөн дэвших, өөрийгөө хөгжүүлэх, тогтвор суурьжилтай ажиллах хүсэлтэй

Бүрдүүлэх материал: 

  • Анкет /  https://www.miat.com/download/miat-anket.pdf  - бөглөн ирүүлэх
  • Өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагаа илэрхийлж, ажилд орохыг хүссэн өргөдөл /гараар бичсэн/
  • Гадаад хэлний мэдлэгийг нотлох болон мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар /E-mongolia лавлагaа/
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /E-mongolia лавлагaа/

Материал хүлээн авах:

Бүрдүүлсэн цаасан материалыг 2025 оны 10 дугаар сарын 31-ны өдрөөс 11 дүгээр сарын 14-ны өдрүүд /Материал хүлээн авах цаг: Даваа-Баасан 09:00-16:00 цаг/ хүртэл “МИАТ” ТӨХК-ийн төв байр 100 тоот өрөөнд хүлээн авна. Анкетын шалгаруулалтыг хийж, тэнцсэн ажил горилогчтой утсаар холбогдоно.

Сонгон шалгаруулалтын эхний шатанд Таны бүрдүүлсэн анкет материалд үндэслэн дүгнэгдэх тул өөрийн давуу тал, ур чадвараа бататгах боломжит бүх материалыг хавсарган ирүүлнэ үү.

Харилцах утас70700044 (1013)

Байгууллагын байршилХан-Уул дүүрэг, 21-р хороо, “МИАТ” ТӨХК төв байр



 
Байгууллагын нэр: “МИАТ” ТӨХК
Ажиллах нэгж: Мэдээллийн технологи хөгжүүлэлтийн хэлтэс
Ажлын байрны нэр: Кибер аюулгүй байдал хариуцсан инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
• Мэдээллийн аюулгүй байдлын бодлого, журам, стандартыг хэрэгжүүлэх
• Эрсдэлийн удирдлага, кибер халдлагаас сэргийлэх, хариу арга хэмжээ авах
• Аюулгүй байдлын аудит, нийцлийн шалгалт хийх
• Сүлжээ, системийн хамгаалалт, илрүүлэлт, сэргийлэлт удирдах
• Ажилтнуудад МАБ-ын сургалт зохион байгуулах
• Систем, үүлэн орчны аюулгүй байдлыг үнэлж сайжруулах
Шаардлага:
• ISO 27001, NIST, COBIT стандартын мэдлэгтэй
• Windows, Linux сервер, сүлжээний аюулгүй байдал, Firewall, VPN, PKI технологийн мэдлэгтэй
• Үүлэн орчны аюулгүй байдлын зарчим, тохиргоо, эрхийн удирдлагын талаар мэдлэгтэй
• Судалгаа, тайлан боловсруулах чадвартай
• Англи хэлний дунд түвшнээс дээш
• CISSP, CISA, CEH, ISO 27001 LA эрхтэй бол давуу тал болно.
Боловсрол, туршлага:
• Мэдээллийн технологи, компьютерийн техник/программ хангамжийн инженер
• Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан
Бүрдүүлэх материал:
• “МИАТ” ТӨХК-ийн ажилтны анкет татах https://www.miat.com/download/miat-,anket.pdf
• Диплом, гэрчилгээний хуулбар
• Гадаад хэл, мэргэшлийн сертификат
• Гараар бичсэн өргөдөл
• Иргэний үнэмлэхний болон иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (e-mongolia)
Материал хүлээн авах:
2025.10.31-ний 16:30 цаг дуустал
“МИАТ” ТӨХК, Захиргаа, хүний нөөцийн хэлтэс (105 тоот)
Хаяг: Хан-Уул дүүрэг, 21-р хороо, Буянт-Ухаа, “МИАТ” ТӨХК-ийн төв байр
И-мэйл: hr@miat.com /бүрдүүлсэн материалаа и-мэйлээр илгээж болно/
Утас: 70700044 /1052/ (Даваа–Баасан, 08:00–16:30)

Байгууллагын нэр: “МИАТ” ТӨХК
Ажлын байрны нэр: Хангамжийн хэлтэс - Катеринг үйлчилгээний мэргэжилтэн
1. Гүйцэтгэх үндсэн үүрэг:
• Нислэгийн үеийн катеринг үйлчилгээний эргэлтийн сав хэрэглэлийн тоо бүртгэл, чанар, стандартад тогтмол хяналт тавьж ажиллах;
• Гадны болон дотоодын гэрээт катерингийн байгууллагуудтай харилцан ажиллах, нислэгийн үеийн эргэлтийн сав, хэрэглэлийн тоо хэмжээг тухай бүр тулган бүртгэл хөтөлж ажиллах;
• Катеринг үйлчилгээний сав хэрэглэл, бараа бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэлт, тасралтгүй нөхөн хангалт хийх ажлыг хариуцах;
• Олон улсын болон орон нутгийн нислэгт батлагдсан нормын дагуу бараа материал нийлүүлэхэд хяналт тавих;
• Катеринг үйлчилгээний ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах, тэдгээрт холбогдох зааварчилгаа өгөх, бүртгэл хөтлөх.
Тавигдах шаардлага:
1. Боловсрол:
• Бизнесийн удирдлага, эсхүл санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
• Англи хэлний ахисан дунд түвшин /upper intermediate/-ний мэдлэгтэй, катеринг үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
2. Ажлын туршлага:
• Мэргэжлээрээ З-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.
3. Тавигдах шаардлага
• Англи хэлний бичгийн болон ярианы дунд түвшин /intermediate/-ний мэдлэгтэй байх;
• Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай;
• Багаар ажиллах, зохион байгуулах, харилцааны ур чадвартай;
• Хариуцлагатай, ачаалал даах, тогтвор суурьшилтай ажиллах.
Бүрдүүлэх материал:
•“МИАТ” ТӨХК-ийн ажилтны анкет; https://www.miat.com/download/miat-anket.pdf
• Боловсролын диплом, гэрчилгээний хуулбар;
• Англи хэлний мэдлэгийн түвшинг баталгаажуулсан шалгалтын онооны хуудас;
• Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
• Өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагаа илэрхийлж, ажилд орохыг хүссэн
өргөдөл;
• Иргэний үнэмлэхийн хуулбар /e-mongolia-ийн лавлагаа/
• Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia-ийн лавлагаа/
Материал хүлээн авах:
Бүрдүүлсэн цаасан материалыг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 16.30 цаг
дуустал “МИАТ” ТӨХК-ийн төв байрны Захиргаа, хүний нөөцийн хэлтэст /105 тоот/
хүлээн авна.
Бүрдүүлсэн материалаа hr@miat.com хаягаар цахимаар илгээж болно.
Хан-Уул дүүрэг, 21-р хороо, Буянт-Ухаа, “МИАТ” ТӨХК-ийн төв байр;

Байгууллага: “МИАТ” ТӨХК
Ажлын байрны нэр: Сургалтын хэлтэс – Сэтгэл зүйч
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
• Компанийн ажилтнуудад зориулсан сэтгэл зүйн болон хувь хүний хөгжлийн чиглэлийн сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалт хийх;
• Ганцаарчилсан болон бүлгийн сургалт зохион байгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх;
• Асуудлын дараах сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх;
• Агаарын хөлгийн багийн гишүүдийн хоорондын харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, багаар ажиллах менежментэд сэтгэл зүйн аргачлал, зааварчилгаа боловсруулж нэвтрүүлэх, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага хийх;
• Зорчигч, үйлчлүүлэгчийн зан үйл, хандлагыг таних аргачлалыг боловсруулж, агаарын хөлгийн багийн гишүүдэд мэдлэг, мэдээлэл өгөх;
• Хүний нөөцийн сонгон шалгаруулалтад оролцож ажил горилогчдоос сэтгэл зүйн тест авах, бие хүний сэтгэл зүйн үнэлгээ хийх;
• Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил, үүргийг гүйцэтгэх.
Тавигдах шаардлага:
1. Боловсрол:
• Сэтгэл зүйн мэргэжлээр их, дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
2. Ажлын туршлага:
• Клиник сэтгэл судлал болон байгууллагын сэтгэл судлалын чиглэлээр З-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.
3. Мэргэжлийн ур чадвар:
• Аливаа асуудал тулгарахад сэтгэл зүйн анхдагч тусламж үзүүлэн асуудлыг шийдвэрлэхэд туслах чадвартай;
• Сэтгэл зүйн шаардлагатай тест, оношлуурыг бүрэн ашиглаж чаддаг байх;
• Байгууллагын сэтгэл судлалын арга, аргачлалыг ажилдаа нэвтрүүлэн ажиллах чадвартай;
• Англи хэлний бичгийн болон ярианы дунд түвшний мэдлэгтэй байх.
4. Хувийн ур чадвар, зан чанар:
• Мэргэжлийн ёс зүйн дүрэм, хэм хэмжээг чанд сахин мөрдлөг болгон ажиллах, хувь хүний нууцыг чанд сахин хадгалах;
• Хариуцлагатай, цаг баримталдаг, багаар ажиллах, харилцааны өндөр соёлтой;
• Тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй.
Бүрдүүлэх материал:
• “МИАТ” ТӨХК-ийн анкет; https://www.miat.com/download/miat-anket.pdf
• Боловсролын диплом, гэрчилгээний хуулбар;
• Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
• Өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагаа илэрхийлж, ажилд орохыг хүссэн
өргөдөл; /гараар бичсэн/
• Иргэний үнэмлэхийн хуулбар /e-mongolia-ийн лавлагаа байж болно/
• Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia-ийн лавлагаа/
Материал хүлээн авах:
Бүрдүүлсэн цаасан материалыг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 16.30 цаг
дуустал “МИАТ” ТӨХК-ийн төв байрны Захиргаа, хүний нөөцийн хэлтэст /105 тоот/
хүлээн авна.
Бүрдүүлсэн материалаа hr@miat.com и-мэйлээр хаягаар цахимаар илгээж болно.
Хан-Уул дүүрэг, 21-р хороо, Буянт-Ухаа, “МИАТ” ТӨХК-ийн төв байр;
Харилцах утас: 70700044 /1051/ (Даваа-Баасан, 08:00-16:30)

 
Байгууллагын нэр: “МИАТ” ТӨХК
Ажиллах нэгж: Аюулгүй ажиллагаа, чанар, нислэгийн аюулгүй байдлын алба
Ажлын байрны нэр: Чанар баталгаажуулалт хариуцсан ахлах байцаагч
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Монгол Улсын иргэний нисэхийн тухай хууль, иргэний нисэхийн багц дүрэм болон Олон Улсын Агаарын Тээврийн Холбоо (IATA)-ны IOSA, ISAGO стандарт шаардлагын дагуу чанар баталгаажуулалтын хөтөлбөр боловсруулах, аудит, үзлэг шалгалт зохион байгуулах, тасралтгүй сайжруулалт хийх;
- “МИАТ” ТӨХК-ийн Чанарын бодлого болон чанарын үзүүлэлтүүдийн хэрэгжилтийг жил бүр шинэчлэн тодорхойлж, удирдлагын дүн шинжилгээний хурлаар хэлэлцүүлэн батлуулах;
- Албаны байцаагч нарын гүйцэтгэсэн аудит, үзлэг шалгалтын иж бүрдэл, стандарт шаардлагын нийцэл болон үр дүнтэй байдалд хяналт тавих, дагалдах аудит шаардлагатай эсэхийг тодорхойлох;
- Албаны байцаагч болон итгэмжлэгдсэн аудитор нарыг холбогдох зааврын дагуу жилд нэг удаа үнэлэх, үр дүнд суурилсан мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах;
- Чанарын удирдлагын тогтолцооны (QMS) баримт бичгийг олон улсын стандарт, хууль тогтоомж, салбарын шилдэг туршлагад нийцүүлэн боловсруулж, тасралтгүй шинэчлэн сайжруулах, хэрэгжилт, хүчин төгөлдөр байдлыг хянах;
- Компанийн гаднын гэрээт үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хяналт болон гаднаас нийлүүлэх нислэг, үйлдвэрлэлийн аюулгүй байдалд шууд нөлөөлөх бараа, бүтээгдэхүүний чанарын хяналтыг холбогдох заавар, журамд тусгаж, хэрэгжилтэд хяналт тавих.
Боловсрол, мэргэжил:
Инженер, эдийн засаг, менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй.
Иргэний нисэхийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, Англи хэлнээс гадна хоёрдогч гадаад хэл эзэмшсэн бол давуу тал болно.
Мэргэшил:
Чанар баталгаажуулалтын чиглэлээр болон IATA-ийн, эсхүл эрх бүхий байгууллагын (SMS, QMS, SEMS гэх мэт) дараах сургалтуудад хамрагдан гэрчилгээжсэн бол давуу тал болно.
• Aviation internal auditor
• Aviation lead auditor
• Quality management system;
• Safety management system
• Safety risk management
• Root cause analysis
• Document control system
Ажлын туршлага:
- 5-аас доошгүй жил чанар баталгаажуулалт болон аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны чиглэлээр аудитор, эсхүл байцаагчаар ажилласан;
- Агаарын тээвэрлэгчийн нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааны чиглэлээр аудит шалгалт хийж байсан, аудитын баг ахлан ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Тавигдах шаардлага:
- Англи хэлний TOEIC-ийн 700-аас дээш оноотой байх, эсхүл түүнтэй дүйцэхүйц Англи хэлний мэдлэгийн түвшинг тогтоосон гэрчилгээтэй байх;
- Хараат бус, бие даасан, үнэн зөв үнэлэлт, дүгнэлт гаргах, алдаа, дутагдлын эх үүсвэрийг гаргах чадвартай байх;
- Иргэний нисэхийн тухай хууль, Иргэний нисэхийн багц дүрмүүд болон аюулгүй байдлын тогтолцоо, MNS ISO 9001:2016, чанар баталгаажуулалт, нисэхийн аюулгүйн хамгаалалтын чиглэлээр зохих мэдлэгтэй;
- Байгууллагын хэмжээнд гарч буй өөрчлөлтийн хүрээнд “Change management”-ийг хэрэгжүүлэх чадвартай байх;
- Заавар, журмыг холбогдох хууль, дүрмийн нийцлийн дагуу хянаж, боловсруулах чадвартай байх;
- EASA, TCO, CAAM, FAA гэх мэт удирдах газруудтай “compliance”-ийн чиглэлээр ажиллах чадвартай байх;
- Байгууллагын хэмжээнд болон өөрийн хариуцсан чиглэлээр залруулах болон сайжруулах арга хэмжээг хянах, үр дүнтэй байдал, гүйцэтгэлд хяналт тавьж, эрсдэлд суурилсан арга барилаар ажиллах, дүгнэлт хийх чадвартай байх;
- Багаар ажиллах, хариуцлага хүлээх, ачаалал дааж ажиллах, цаг баримтлах, харилцааны эерэг хандлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх;
- Ашиг сонирхол, ёс зүйн зөрчилгүй, аудитын хараат бус байдал болон нууцлалыг бүрэн хангаж ажилладаг байх;
- Өсөн дэвжих, өөрийгөө хөгжүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй байх.
Бүрдүүлэх материал:
“МИАТ” ТӨХК-ийн ажилтны анкет; https://www.miat.com/download/miat-anket.pdf
Боловсролын диплом, гэрчилгээний хуулбар;
Англи хэлний онооны хуудас;
Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
Өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагаа илэрхийлж, ажилд орохыг хүссэн өргөдөл; /гараар бичсэн/
Материал хүлээн авах:
Бүрдүүлсэн материалыг 2025 оны 10-р сарын 10-ны өдрийн 16.30 цаг дуустал “МИАТ” ТӨХК-ийн төв байрны Захиргаа, хүний нөөцийн хэлтэст /105 тоот/ хүлээн авна.
Хан-Уул дүүрэг, 21-р хороо, Буянт-Ухаа, “МИАТ” ТӨХК-ийн төв байр;
Харилцах утас: 70700044 /1052/ (Даваа-Баасан, 08:00-16:30)

 
Байгууллагын нэр: “МИАТ” ТӨХК
Ажиллах нэгж: Маркетинг, борлуулалтын хэлтэс
Ажлын байрны нэр: Борлуулалтын мэргэжилтэн
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
“МИАТ” ТӨХК-ийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн урт болон богино хугацааны стратегийн төлөвлөгөөний дагуу хариуцсан бүс, чиглэлийн борлуулалтыг үр ашигтай зохион байгуулах, хяналт тавих, шинэ санал санаачлага гарган хэрэгжүүлж үр дүн гарган ажиллах
Боловсрол, мэргэжил:
Агаарын тээврийн менежмент, эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх;
Мэргэшил:
Үнэ тариф, борлуулалт, маркетингийн чиглэлээр сургалтад хамрагдаж гэрчилгээжсэн байх;
Ажлын туршлага:
Маркетинг, борлуулалтын чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх;
Тавигдах шаардлага:
- Англи хэлний TOEIC шалгалтын 700-аас багагүй оноо, эсхүл түүнтэй дүйцэх бусад шалгалтын оноотой байх;
- Япон хэлний N3 түвшиний мэдлэгтэй байх;
- Эдийн засгийн таамаглал дэвшүүлэх, төлөвлөгөө боловсруулах, дүгнэлт гаргах, гэрээ хэлэлцээр хийх, харилцаа холбоо тогтоох чадвартай;
- Нөхцөл байдлыг задлан шинжлэх, дата анализ хийх, логик дүгнэлт хийх, оновчтой шийдвэр гаргах чадвартай;
- Бичгийн болон илтгэх ур чадвар сайтай, харилцааны өндөр соёлтой;
- Багаар ажиллах, хариуцлага хүлээх, ачаалал дааж ажиллах, цаг баримтлах, харилцааны эерэг хандлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх;
- Ашиг сонирхол, ёс зүйн зөрчилгүй байх;
- Өсөн дэвжих, өөрийгөө хөгжүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй.
Бүрдүүлэх материал (Цаасаар бүрдүүлэн хүргүүлэх тохиолдолд):
• “МИАТ” ТӨХК-ийн ажилтны анкет бөглөх; https://www.miat.com/download/miat-anket.pdf
• Боловсролын диплом, гэрчилгээний хуулбар;
• Гадаад хэлний мэдлэгийг нотлох болон мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
• Өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагаа илэрхийлж, ажилд орохыг хүссэн
өргөдөл; /гараар бичсэн/
• Иргэний үнэмлэхийн хуулбар /e-mongolia-ийн лавлагаа/
• Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia-ийн лавлагаа/
Материал хүлээн авах:
Бүрдүүлсэн материалыг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16.30 цаг дуустал “МИАТ” ТӨХК-ийн төв байрны Захиргаа, хүний нөөцийн хэлтэс /105 тоот/ мөн HR@miat.com хаягаар хүлээн авна.
Хан-Уул дүүрэг, 21-р хороо, “МИАТ” ТӨХК-ийн төв байр;
Харилцах утас: 70700044 /1052/ (Даваа-Баасан, 08:00-16:30)

Байгууплагын нэр: “МИАТ” ТӨХК
Ажлын байрны нэр: Сургалтын хэлтэс - Газрын үйл ажиллагааны сургалтын мэргэжилтэн
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
• Компанийн хэлтэс, нэгжүүдийн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус сургалтуудыг зохион байгуулах;
• Гадны байгууллагуудын төлбөртэй захиалгат сургалтуудыг хариуцан зохион байгуулах;
• Компанийн сургалтын төвд хийгдэх сургалтуудын хуваарийг гаргах, дотоод зохион байгуулалтыг хариуцах;
• Компанийн жил бүрийн сургалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулахад оролцох, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх;
• Багш нарын сургалтын хөтөлбөр, тэмдэглэл /журнал/-ийн хөтлөлтөд хяналт тавьж ажиллах;
• Ерөнхий Англи хэлний сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх.
Тавигдах шаардлага:
1. Боловсрол:
• Боловсрол судлал, англи хэл, агаарын тээврийн үйлчилгээний менежментийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх.
2. Ажлын туршлага:
• Мэргэжлээрээ 2-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
• Багшлах, сургалт зохион байгуулах, төлөвлөх, үнэлэх үйл ажиллагаанд оролцож байсан бол давуу тал болно.
3. Англи хэлний мэдлэг:
• Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй байх;
/IELTS, TOEFL,TОEIС зэрэг шалгалтын оноотой бол давуу тал болно/
4. Хувийн ур чадвар, зан чанар:
• Хариуцлагатай, цаг баримталдаг, багаар ажиллах, харилцааны өндөр соёлтой;
• Тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй;
• Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай.
Бүрдүүлэх материал:
• “МИАТ” ТӨХК-ийн ажилтны анкет бөглөх; https://www.miat.com/download/miat-anket.pdf
• Боловсролын диплом, гэрчилгээний хуулбар;
• Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
• Өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагаа илэрхийлж, ажилд орохыг хүссэн
өргөдөл; /гараар бичсэн/
• Иргэний үнэмлэхийн хуулбар /e-mongolia-ийн лавлагаа/
• Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia-ийн лавлагаа/
Материал хүлээн авах:
Бүрдүүлсэн материалыг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 16.30 цаг
дуустал “МИАТ” ТӨХК-ийн төв байрны Захиргаа, хүний нөөцийн хэлтэст /105 тоот/
хүлээн авна.
Хан-Уул дүүрэг, 21-р хороо, Буянт-Ухаа, “МИАТ” ТӨХК-ийн төв байр;
Харилцах утас: 70700044 /1051/ (Даваа-Баасан, 08:00-16:30)

 
Байгууллагын нэр: “МИАТ” ТӨХК
Ажиллах нэгж: АГААРЫН ХӨЛГИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН ХАРЬЯА ХЭЛТЭС
Ажлын байрны нэр: ИНЖЕНЕР, ТЕХНИКЧ
Ажлын байрны зорилго, үүрэг:
Агаарын хөлгийн засвар үйлчилгээний олон улсын болон Монгол Улсын дүрэм, журам, зааврын шаардлагыг бүрэн хангаж, агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилд оролцох, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн ажил, үүргийг гүйцэтгэх.
Тавигдах ерөнхий шаардлага:
- Нисэх техник, авионик болон инженерийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй;
- Англи хэлний TOEIC-ийн 500 буюу түүнээс дээш оноотой, эсхүл түүнтэй дүйцэх бусад шалгалтын оноотой байх;
- Авионикийн чиглэлээр төгссөн, ажилласан туршлагатай эсхүл AMEL үнэмлэхтэй, агаарын хөлгийн болон эд ангийн сургалтад суусан бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
- Сонгон шалгаруулалтын анкетыг бүрэн бөглөсөн байх; (https://www.miat.com/download/miat-anket.pdf татаж авах)
- Боловсролын болон мэргэжлийн үнэмлэх, сертификат, дипломуудын хуулбар;
- Англи хэлний TOEIC-ийн 500 буюу түүнээс дээш оноотой, эсхүл түүнтэй дүйцэх бусад шалгалтын оноог баталгаажуулсан гэрчилгээний хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар /e-mongolia-ийн лавлагаа байж болно/;
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа /e-mongolia-ийн лавлагаа/;
- Өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлсэн ажилд орохыг хүссэн өргөдөл.
Материал хүлээн авах:
Материалыг 2025 оны 8-р сарын 20-ны өдрөөс 2025 оны 9-р сарын 01-ний өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд хүлээн авна. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүс дээрх материалыг бүрэн гүйцэд бүрдүүлж, өөрийн биеэр дурдсан хугацаанд авчирч өгнө үү.
Материалыг хүлээн авах хаяг:
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа-45 17120, “МИАТ” ТӨХК-ийн төв байр, 105 тоот.
Холбоо барих утас: 70700044 /1050, 1053/

Байгууллагын нэр: “МИАТ” ТӨХК
Ажиллах нэгж: Нислэг үйлдвэрлэлийн зохицуулалт, инженерингийн хэлтэс
Ажлын байрны нэр: Хөдөлгөөн хяналтын диспетчер /түр/
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
“МИАТ” ТӨХК-ийн нислэг үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, үйлдвэрлэлийн хэлтэс нэгжүүдийн уялдаа, зохион байгуулалтыг хариуцан, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж, аюулгүй ажиллагааг чанарын өндөр түвшинд хангуулах.
Боловсрол, мэргэжил:
Дээд, Иргэний нисэхийн чиглэлээр, эсвэл математикийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, гадаадын их дээд сургуульд суралцаж төгссөн, англи хэлээс гадна нэмэлт гадаад хэл эзэмшсэн бол давуу талтай;
Ажлын туршлага:
Ажлын туршлага шаардахгүй боловч агаарын тээврийн салбарт ажилласан туршлагатай бол давуу тал болно.
Тавигдах шаардлага:
-21 нас хүрсэн
- Англи хэлний TOEIC шалгалтын 700-аас багагүй оноо, эсүл түүнтэй дүйцэх бусад шалгалтын оноогоор баримтжуулах;
- Математик сэтгэлгээ сайтай байх;
- Багаар ажиллах, хариуцлага хүлээх, ачаалал дааж ажиллах, цаг баримтлах, харилцааны эерэг хандлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх;
- Ашиг сонирхол, ёс зүйн зөрчилгүй байх;
- Өсөн дэвжих, өөрийг хөгжүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй байх
Бүрдүүлэх материал (Цаасаар бүрдүүлэн хүргүүлэх тохиолдолд):
- МИАТ ТӨХК-ийн анкет ; https://www.miat.com/download/miat-anket.pdfsa
- Боловсролын диплом, гэрчилгээний хуулбар;
- Англи хэлний онооны хуудас;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
- Өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагаа илэрхийлж, ажилд орохыг хүссэн өргөдөл; /гараар бичсэн/
Материал хүлээн авах:
Бүрдүүлсэн материалыг 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 16.30 цаг дуустал “МИАТ” ТӨХК-ийн төв байрны Захиргаа, хүний нөөцийн хэлтэст /120 тоот/ хүлээн авна.
Эсвэл доорх линкээр орж бүртгүүлэн бүрдүүлэх материалыг цахим хэлбэрээр хавсарган оруулж болно. https://forms.gle/3cJDDMn9RbUmiYh39
Хан-Уул дүүрэг, 21-р хороо, “МИАТ” ТӨХК-ийн төв байр;
Харилцах утас: 70700044 (Даваа-Баасан, 08:00-16:30)

 

Байгууллагын нэр: МИАТ ТӨХК

Ажлын байрны нэр: НЯГТЛАН БОДОГЧ /түр ажлын байранд/

Гүйцэтгэх үндсэн үүрэг:Компанийн нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, тогтоомж, заавар журам стандартын дагуу хөтлөн явуулах, холбогдох хууль дүрэм, тушаал шийдвэрүүдийг удирдлага болгон ажиллана

 Тавигдах ерөнхий шаардлага:

  • Нягтлан бодох бүртгэлээр их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай
  • Санхүүгийн тайланг цаг тухайд гаргаж удирдлагад тайлагнах
  • НББ-г стандартын дагуу үр ашигтай хөтлөн явуулах чадвартай
  • Санхүүгийн программ дээр ажиллаж байсан туршлагатай
  • Ажлын ачаалал даах чадвартай, шаардлагатай үед илүү цагаар ажиллах
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай

Бүрдүүлэх материал: 

  • Сонгон шалгаруулалтын анкетыг бүрэн бөглөсөн байх (www.miat.com хаягнаас татаж авах
  • Иргэний үнэмлэхний хуулбар; /e-mongolia-ийн лавлагаа /
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт; /e-mongolia-ийн лавлагаа/
  • Боловсролын болон мэргэжлийн үнэмлэх, сертификат, дипломуудын хуулбар
  • Өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлж, ажилд орохыг хүссэн өргөдөл;
  • Хар тамхи, мансууруулах төрлийн бодисын хэрэглээнээс ангид гэдгийг нотлох эрүүл мэндийн байгууллагын шинжилгээний хариу эх хувиар

Материалыг “МИАТ” ТӨХК-ийн төв байрны 105 тоотод 2025 оны 04-р сарын 15-ны өдрөөс 2025 оны 04-р сарын 25-ны өдрүүдэд 08:00-16:00 цагийн хооронд хүлээн авна. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүс дээрх материалыг бүрэн гүйцэд бүрдүүлж, өөрийн биеэр дурдсан хугацаанд авчирч өгнө үү.

Материалыг хүлээн авах хаяг:

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт-Ухаа-45, МИАТ компани төв байр, Холбоо барих утас: 7070-0044 (1051)


 

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4 дэх хэсэг, 79 дүгээр зүйлийн 79.1, 81 дүгээр зүйлийн 81.2 дахь хэсэг, 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалт, Монгол улсын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 85 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ыг тус тус үндэслэн “МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалт зарлаж байна.

 Сонгон шалгаруулах хараат бус гишүүний тоо - 3

 Ерөнхий шаардлага:

1. Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаас гадна  Монгол улсын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 85 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ын 3.2 дахь хэсэгт заасан нийтлэг шаардлагыг хангасан байх. Үүнд:

а. Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх;

б. Сүүлийн дөрвөн жил улс төрийн намын ажилтан, сонгуульт удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан хаагчаар ажиллаж байгаагүй;

в. Эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хуулийн этгээд нь дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон;

г. Тухайн компани, эсхүл түүний хараат болон охин компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талууд (зээлдүүлэгч, хувь нийлүүлэгч, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиплагч г.м)-ын ашиг сонирхлыг төлөөлдөггүй байх;

д. Тухайн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн болон хяналтын багц эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садангийн холбоогүй байх;

е. Тухайн компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх (нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал "томоохон харилцагч" гаж үзнэ);

ё. Нэр дэвшигч өөрөө, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь тухайн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд бие дааж нэр дэвшүүлэх эрх олгохуйц хувьцааны багцыг эзэмшдэггүй байх;

ж. Өөрөө, эсхүл эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү болон тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд нь сүүлийн 3 жилийн хугацаанд тухайн компанид, эсхүл түүний хараат болон охин компанид эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй байх;

з.Тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлээгүй байх;

к. Тухайн салбарын төрийн өмчит, эсхүл хувийн өмчийн хуулийн этгээдийн Төлөөлөн  удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаагүй байх.

 2. Компанийн засаглалын сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх.

 Тусгай шаардлага

1. Эдийн засаг, Санхүү, Нягтлан бодох, Маркетинг, Бизнесийн удирдлага, Аялал жуулчлал, Эрх зүй, Иргэний агаарын тээврийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;

2. Сүүлийн 5 жилийн хугацаанд “МИАТ” ТӨХК-д ажиллаж байгаагүй, одоо ажилладаггүй /энэ шаардлага одоо ажиллаж буй ТУЗ-ийн Хараат бус гишүүдэд хамаарахгүй/*, мөн ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжид ажиллаж байгаагүй, бизнесийн хэлхээ холбоогүй байх;

 3. а. Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй бол Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч, эсхүл татварын мэргэшсэн зөвлөх, эсхүл аудитын чиглэлээр  ажиллаж байсан бол;

                 б. Маркетинг, Бизнесийн удирдлага, Аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэй бол тухайн үйл ажиллагааны чиглэлээр олон улсын хуулийн этгээд, байгууллагад ажиллаж байсан, эсхүл томоохон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэн ажиллаж байсан бол;

                 в. Эрх зүйч мэргэжилтэй бол хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн хуульчийн гэрчилгээтэй, бизнесийн эрх зүй, компани, иргэний эрх зүйн чиглэлээр мэргэшсэн бол;

                 г. Иргэний агаарын тээврийн чиглэлээр мэргэжилтэй бол Иргэний агаарын тээврийн  үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдэд ажиллаж байсан, удирдах албан тушаал эрхэлж байсан туршлагатай бол;

                д. Нэр дэвшигч нь компанийн хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол тус тус давуу тал болно.

 Нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;

2. Төрийн албан хаагчийн анкет, 2 хувь 4х6 хэмжээтэй цээж зураг;

3. Оршин суугаа газрын тодорхойлолт, эсхүл лавлагаа /E-Mongolia/;

4. Ажил байдлын хоёроос доошгүй тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаас тодорхойлолт авчрах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээллийг, нотлох баримтын хамт ирүүлэх);

5. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /E-Mongolia/;

6. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

7. Иргэний үнэмлэхийн хуулбар;

8. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;

9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан болон хүлээж байгаа эсэх талаарх тодорхойлолт /E-Mongolia/.

 Сонгон шалгаруултын материалыг хүлээж авах хаяг:

Улаанбаатар хот, Буянт-Ухаа, “МИАТ”ТӨХК-ийн Төв байр, 105в тоот, Төлөөлөн удирдах зөвлөлийн Нарийн бичгийн дарга Б.Даваадорж Утас:7070-0044

 Сонгон шалгаруултын материал хүлээн авах хугацаа:

2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 16.00 цагийг дуустал хүлээж авна.

 Анхаарах зүйлс:

1. Баримт бичгийг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд “МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх хороонд гэж хаяглан, сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичнэ;

2. Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын баримт бичгийг хийнэ;

3. Ирүүлсэн баримт бичгийг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;

4. Хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахаас татгалзана;

5. Баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна;

6. “Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-д заасан үе шатны дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

7. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина.

  “МИАТ” ТӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН

НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО


 

Байгууллагын нэр:  МИАТ ТӨХК

“МИАТ” ТӨХК-ийн 2025 оны Зуны нислэгийн ачааллын үед Газрын үйл ажиллагааны ерөнхий менежерийн харъяа Газрын үйл ажиллагааны хэлтэс, Зорчигч үйчилгээний хэлтэст ажиллах

1. Ажлын байрны нэр: БҮРТГЭЛИЙН АЖИЛТАН

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Олон улс, орон нутгийн тогтмол, нэмэгдэл, захиалгат нислэгийн зорчигчдыг бүртгэлийн цэг, явагчдын болон хүлээлгийн зааланд чиглүүлэх, агаарын хөлөгт суулгах, нислэгээр ирж буй зорчигчдийг угтан авах зэрэг ажил үүрэг гүйцэтгэх

Ажлийн байранд тавигдах шаардлага:

  1. Их, дээд сургууль төгссөн;
  2. Багаар ажиллах, зохион байгуулах ур чадвартай;
  3. Харилцааны өндөр ур чадвартай байх;
  4. Хариуцлага хүлээх чадвартай байх;
  5. Ажлын ачаалал даах чадвартай байх;
  6. Компьютерийн хэрэглээний програмд ажиллах чадвартай;
  7. Хувийн зохион байгуулалт сайтай;
  8. Англи хэлний ярианы болон бичгийн дунд шатны мэдлэгтэй байх;
  9. Ээлжийн ажил хийх боломжтой;

- Зорчигч бүртгэлийн системүүдэд ажиллаж байсан бол давуу тал болно.

2. Ажлын байрны нэр: АЧИГЧ

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Зорчигчийн тээш, ачааг хүлээн авч, агаарын хөлөгт аюулгүй ажиллагааны дүрэм, журмын дагуу ачих, агаарын хөлгөөс буулгах, зорчигчдод хүлээлгэн өгөх зэрэг ажил үүргийг гүйцэтгэх;

Ажлийн байранд тавигдах шаардлага:

  1. Хувийн зохион байгуулалт, сахилга бат сайтай,
  2. Хариуцлагатай, багаар ажиллах  чадвартай, муу зуршилгүй,
  3. Ажлын ачаалал даах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй;
  4. Харилцааны соёлтой
  5. Эрүүл чийрэг, бие бялдрын шаардлага хангасан;
  6. Ээлжийн ажил хийх боломжтой;

3. Ажлын байрны нэр: ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕХНИКЧ

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Агаарын хөлгийн газрын үйлчилгээний автомашин, тоног төхөөрөмжийн техникийн бэлэн байдлыг хангах, техникийн үйлчилгээ, техникийн засварыг чанар, аюулгүй ажиллагааны шаардлага хангаж гүйцэтгэх, шаардлагатай тохиолдолд агаарын хөлөгт газрын үйлчилгээний тоног төхөөрөмжийн үйлчилгээ үзүүлэх; 

Ажлийн байранд тавигдах шаардлага:

  1. Авто механик болон инженерийн чиглэлээр бакалавар болон түүнээс дээш зэрэгтэй.
  2. Техникийн засвар үйлчилгээний чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан байх;
  3. B,C, D  ангиллын жолооний үнэмлэхтэй байх;
  4. Англи хэлний дунд шатны мэдлэгтэй байх;
  5. Хувийн зохион байгуулалт, сахилга бат сайтай, хариуцлагатай, багаар ажиллах,  чадвартай, муу зуршилгүй, ажлын ачаалал даах чадвартай, харилцааны соёлтой

- Аэродромын хөдөлгөөнт бүсэд тээврийн хэрэгслээр хөдөлгөөн үйлдэх жолооч-операторчны сургалтад хамрагдан гэрчилгээжсэн бол давуу тал болно.

4. Ажлын байрны нэр: АГААРЫН ХӨЛГИЙН ГАЗРЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТОМАШИН, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ЖОЛООЧ

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Агаарын хөлгийн газрын үйлчилгээний автомашин, тоног төхөөрөмжийн техникийн бэлэн байдлыг хангах, аюулгүй ажиллагааны шаардлага хангаж агаарын хөлөгт газрын үйлчилгээний тоног төхөөрөмжийн үйлчилгээ үзүүлэх зэрэг ажил үүргийг гүйцэтгэх;

Ажлийн байранд тавигдах шаардлага:

  1. B,C, D  ангиллын жолооний үнэмлэхтэй байх;
  2. B,C, D ангиллын тээврийн хэрэгслийг 3-с доошгүй жил тасралтгүй жолоодсон байх,
  3. Техник, тоног төхөөрөмжийн мэдлэгтэй байх
  4. Хувийн зохион байгуулалт, сахилга бат сайтай, хариуцлагатай, багаар ажиллах,  чадвартай, муу зуршилгүй, ажлын ачаалал даах чадвартай, харилцааны соёлтой

-  Аэродромын хөдөлгөөнт бүсэд тээврийн хэрэгслээр хөдөлгөөн үйлдэх жолооч-операторчны сургалтад хамрагдан гэрчилгээжсэн бол давуу тал болно.

5. Ажлын байрны нэр: АГААРЫН ХӨЛГИЙН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ХЭСГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Нислэгийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэм хэмжээг хангаж, ангар болон агаарын хөлгийн нислэгийн өмнөх, нислэгийн дараах, түр зогсолт, их цэвэрлэгээ гэсэн чиглэлээр олон улсын стандартын дагуу түргэн шуурхай, чанартай гүйцэтгэх;

Ажлийн байранд тавигдах шаардлага:

  1. Хувийн зохион байгуулалт, сахилга бат сайтай,
  2. Хариуцлагатай, багаар ажиллах  чадвартай, муу зуршилгүй,
  3. Ажлын ачаалал даах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй;
  4. Харилцааны соёлтой
  5. Эрүүл чийрэг, бие бялдрын шаардлага хангасан;
  6. Ээлжийн ажил хийх боломжтой;

Бүрдүүлэх материал:

  • Анкет / https://www.miat.com/ - Ил тод байдал – Ажлын байрны сонгон шаргаруулалтын мэдээлэл  хэсгээс татаж авна уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл /гараар бичсэн/
  • Жолооны үнэмлэхний хуулбар /E-mongolia лавлагaа/
  • Иргэний үнэмлэхний хуулбар /E-mongolia лавлагaа/
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /E-mongolia лавлагaа/
  • Өөрийн мэдлэг, ур чадварыг илтгэх бусад материалууд

Материал хүлээн авах : 2025 оны 04 дүгээр сарын 01-08-ны өдрүүд /Даваа-Баасан 09:00-16:00 цаг/ хүртэл МИАТ ТӨХК-ийн төв байр 100 тоот өрөөнд хүлээн авна. Анкетын шалгаруулалтыг хийж, тэнцсэн ажил горилогчтой утсаар холбогдоно.
Нэгдүгээр шатанд анкетны шалгаруулалт хийх тул та бүхэн өөрийн давуу тал, ур чадварыг тань бататгах баримт материалыг хавсарган ирүүлнэ үү.

Харилцах Утас:70700044 (1013)

Байгууллагын байршил: Хан-Уул дүүрэг, 21-р хороо, “МИАТ” ТӨХК төв байр

 


 

Ажиллах нэгж: АГААРЫН ХӨЛГИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН ХАРЬЯА ХЭЛТЭС
Ажлын байрны нэр: ИНЖЕНЕР, ТЕХНИКЧ
Ажлын байрны зорилго, үүрэг: Агаарын хөлгийн засвар үйлчилгээний олон улсын болон Монгол Улсын дүрэм, журам, зааврын шаардлагыг бүрэн хангаж, агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилд оролцох, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн ажил, үүргийг гүйцэтгэх.
Тавигдах ерөнхий шаардлага:
· Нисэх техник, авионик болон инженерийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй;
· Англи хэлний TOEIC-ийн 500 буюу түүнээс дээш оноотой, эсхүл түүнтэй дүйцэх бусад шалгалтын оноотой байх;
· Тогтвор суурьшилтай ажиллах, сурч хөгжих хүсэлтэй;
· Ашиг сонирхол, ёс зүйн зөрчилгүй байх.
- Авионикийн чиглэлээр суралцаж, ажилласан туршлагатай, эсхүл AMEL үнэмлэхтэй, агаарын хөлгийн болон эд ангийн сургалтад суусан бол давуу тал болно.
Ур чадвар:
· Компьютерын хэрэглээний программын зохих түвшний мэдлэгтэй байх;
· Багаар ажиллах, харилцааны соёлтой, цаг баримтлах, хувийн зохион байгуулалт сайтай байх;
· Асуудлыг тодорхойлох, дүн шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах чадвартай байх;
· Хариуцлага хүлээх, ажлын ачаалал даах чадвартай байх.
Бүрдүүлэх материал:
· Сонгон шалгаруулалтын анкетыг бүрэн бөглөсөн байх; (https://www.miat.com/download/miat-anket.pdf татаж авах)
· Боловсролын болон мэргэжлийн үнэмлэх, сертификат, дипломуудын хуулбар;
· Иргэний үнэмлэхийн хуулбар /e-mongolia-ийн лавлагаа байж болно/;
· Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа /e-mongolia-ийн лавлагаа/;
· Өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлсэн ажилд орохыг хүссэн өргөдөл.
Материал хүлээн авах:
Материалыг 2025 оны 01-р сарын 22-ны өдрөөс 2025 оны 01-р сарын 31-ний өдрүүдэд 08:00-17:00 цагийн хооронд хүлээн авна. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүс дээрх материалыг бүрэн гүйцэд бүрдүүлж, өөрийн биеэр дурдсан хугацаанд авчирч өгнө үү.
Материалыг хүлээн авах хаяг:
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа 45 17120, “МИАТ” ТӨХК-ийн төв байр, 105 тоот.
Холбоо барих утас: 7004-9958

Ажлын байрны нэр: БҮХЭЭГИЙН АЖИЛТАН
Гүйцэтгэх үндсэн үүрэг: Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO), Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны холбогдох стандарт, Монгол Улсын ИНБД, МИАТ ТӨХК-ийн Нислэгийн үйл ажиллагааны заавар, стандарт, Нислэгийн аюулгүй ажиллагааг ханган, Агаарын хөлгийн бүхээгт зорчигчдод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай үед эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, онцгой тохиолдлын үед зорчигчдыг авран хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг хүлээнэ.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Англи хэлний мэдлэг: Англи хэлний TOEIC-ийн 500 оноо болон түүнээс дээш байх
- Хоёрдогч хэл: Орос, Герман, Хятад, Солонгос, Япон хэлний аль нэгийг эзэмшсэн бол давуу тал болно. (яриа болон бичгийн чадвартай)
- Нийтэч, багаар хамтран ажиллах, бие даан суралцах чадвартай
- Цаг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, хариуцлагатай байх, хувийн зохион байгуулалт сайтай
- Ачаалал даах чадвартай
Биеийн өндөр:
- Эр: 175-185 см
- Эм: 165-175 см
Нас :
- Эрэгтэй, эмэгтэй: 21-28
(Жич: Бүхээгийн ажилтан бэлтгэх сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан 30 хүртэл насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс сонгон шалгаруулалтад оролцож болно.)
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
- Сонгон шалгаруулалтын анкетыг бүрэн бөглөсөн байх (https://www.miat.com/download/miat-anket.pdf вебсайтаас татаж авах)
- Бакалавр болон түүнээс дээш боловсролын гэрчилгээний хуулбар
- Англи хэлний TOEIC 500 (шалгалтын хуудас эх хувиар)
- Иргэний үнэмлэхний хуулбар
- 3.5*4.5 хэмжээтэй цээж зураг 2 хувь
- 9*12 хэмжээтэй бүтэн биеэр авахуулсан зураг 1 хувь, (Ажил хэрэгч хувцастай,засваргүй, сүүлийн 1 сарын дотор авахуулсан зураг)
Жич: Зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчийг ажлын ярилцлагад дуудах болно.
Материалыг “МИАТ” ТӨХК-ийн төв байрны 105б тоотод 2025 оны 1-р сарын 17-ний өдрөөс 2025 оны 01-р сарын 31-ний ажлын өдрүүдэд 09:00-16:00 цагийн хооронд хүлээн авна. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүс дээрх материалыг гүйцэд бүрдүүлж, өөрийн биеэр дурдсан хугацаанд авчирч өгнө үү.
Материалыг хүлээн авах хаяг:
Байгууллагын хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт-Ухаа-45, МИАТ компани төв байр, Холбоо барих утас: 7070-0044
 
 
 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
МИАТ ТӨХК
Захиргаа, удирдлагын газар
Ил тод байдал хариуцсан Ц.Цэрэнбат
Холбоо барих утас: 7070-0044, дотуур дугаар 10-90
Цахим шуудан: tserenbat@miat.com