Америк |
Үндэсний Агаарын Тээвэрлэгч МИАТ ТӨХК нислэгийн аюулгүй байдлыг хангах, үйлчилгээний стандартыг сайжруулахаар Олон улсын иргэний нисэхийн холбооноос гаргасан IATA - 302 тоот тогтоолыг хэрэгжүүлж зорчигчдын тээшний журмыг ширхэгийн системд шилжүүлсэн. Та энгийн ангилалаар аялсан тохиолдолд 23кг хүртэл НЭГ ширхэг, бизнес ангилалаар аялсан тохиолдолд 32кг хүртэл ХОЁР ширхэг тээш үнэгүй тээвэрлэх боломжтой. САНАМЖ: Хамтын ажиллагааны гэрээтэй авиакомпанийн нислэгт мөрдөгдөх тээшийн дүрэм Хамтын ажиллагааны гэрээтэй авиакомпанийн нислэгээр зорчиход Олон Улсын Агаарын Тээврийн Холбоо (ИАТА)-ны Тээшийн дүрмийг мөрдөх буюу хамгийн их зайд нислэг үйлдэж байгаа тээвэрлэгчийн тээшийн дүрмийг мөрдөнө. Хамгийн их зайд нислэг үйлдэж байгаа тээвэрлэгч гэж:
Жишээ нь: Зорчигч нь МИАТ ХК-аас борлуулж буй Улаанбаатар-Лос Анжелес чиглэлд Сөүл хотоор дамжин нисэх нислэгийн тийз худалдан авсан тохиолдолд Сөүл- Лос Анжелес чиглэлд Корэйн Эйр авиакомпани, Улаанбаатар-Сөүл чиглэлд МИАТ ХК-аар зорчино. Энэ тохиолдолд хамгийн их зайд нислэг үйлдэж байгаа тээвэрлэгчийн тээшийн дүрмийг мөрдөх нөхцлөөр Корэйн Эйр авиакомпанийн тээшийн дүрмийг мөрдөнө. Учир нь ИАТА-ийн бүс дамжих бол бүс давж нислэг үйлдэж буй эхний тээвэрлэгч нь Корэйн Эйр авиакомпани юм. |
Route |
Excess piece |
Overweight (23-32kg) |
Oversize (158-203cm) |
From/to US |
200.00 USD |
100.00 USD |
200.00 USD |