Зорчигч, нисэх баг болон агаарын хөлгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангах үүднээс Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны Аюултай ачаа тээвэрлэх дүрмийн дагуу дараах зүйлсийг агаараар тээвэрлэхийг хориглодог тул та гар тээш болон бүртгэгдсэн тээшиндээ дараах хориглосон зүйлсийг хийхгүй байхыг анхаарна уу.
Зарим улс орнуудын хууль тогтоомж, дүрэм журмаар нэмэлт хориг, хязгаарлалт тавигдаж болохыг анхаарна уу.
Хориглосон зүйлс
Дараах хориглосон эд зүйлсийг бүртгэгдсэн тээш болон гар тээш аль ч хэлбэрээр тээвэрлэхийг хориглоно. Үүнд:
- Тэсрэх бодис (салют, бингалын гал гэх мэт),
- Шатамхай бодис (их хэмжээний шүдэнз, асаагуурын түлш, аяллын болон ахуйн зуух, 70%-аас дээш спирт агуулсан согтууруулах ундаа зэрэг)
- Шахсан хий (хийн хайрцагны зуухны хийн хайрцаг, спортод зориулсан хүчилтөрөгчийн сав, тоос нэвтэрдэггүй шүршигч орно),
- Хорт бодис (шавьж устгах бодис гэх мэт),
- Идэмхий бодис,
- Цацраг идэвхт бодис,
- Тамхины асаагуур, цэнхэр дөлт асаагуур, батарейгаар ажилладаг (жишээ нь, литийн батерейгаар ажилладаг) асаагуур, түүнчлэн strike anywhere шүдэнз зэрэг. Харин хувь хүний хэрэглээнд нэг хайрцаг шүдэнз эсвэл нэг жижиг тамхины асаагуурыг нэг хүнд зөвхөн биедээ авч явахыг зөвшөөрөх ба БНХАУ-ын нислэгэнд хориглоно. Мөн бүртгэгдсэн болон гар тээшинд оруулахыг хориглоно.
- Исэлдүүлэгч бодис (цайруулах нунтаг ба хэт исэл),
- Нислэгийн явцад дээр дурдаагүй аюул учруулах бусад аливаа бодис, тухайлбал соронзон, халдлага хийх боломжтой, цочроох материал зэргийг мөн хориглоно.
Жич: Аюултай барааг мэдүүлээгүй тохиолдолд зорчигчдод иргэний болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой. Бүх агаарын тээврийн компаниуд зөрчлийн талаар холбогдох төрийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.
Гар тээшинд хориглосон зүйлс

Нислэгийн үеэр бусад зорчигчдын тав тух, аюулгүй байдлыг хангах үүднээс зорчигчдыг гар тээшиндээ дараах хязгаарлагдсан зүйлийг авч явахыг хориглоно. Эдгээр зүйлсийг бүртгэгдсэн тээшиндээ хийхийг зөвлөж байна:
- Хутга (ангийн хутга, сэлэм, халаасны хутга зэрэг)
- Хайч болон бусад хурц/иртэй зүйл (жишээ нь: хумсны төмөр хуурай зэрэг хумсны хэрэгсэл, хатгамал болон нэхмэлийн зүү)
- Ташуур, нун-чаку, бороохой, цочроох буу зэрэг зэвсэг
- Гав
- Бейсбол/крикет, гольф, хоккей, бильяардын цохиур зэрэг спортын хэрэгсэл
- Тухайн улсын хуулиар аюулгүй байдалд нөлөөлөхүйц гэж үзсэн аливаа бусад зүйл
- Дээрх зүйлстэй төстэй эсвэл ижил төстэй үйлдэлтэй бусад зүйлс
Эдгээр зүйлсийг тухайн улсын аюулгүй байдлын үзлэгээр хураах бөгөөд тухайн улсын дүрэм журмаас хамааран буцаан олгогдохгүйгээр хураагдах боломжтойг анхаарна уу.
Электрон тамхи
Электрон тамхи, хувийн ууршуулагч vape-ийг тухайн улсын холбогдох хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн тохиолдолд зөвхөн гар тээш эсвэл тухайн хүнд биедээ авч явахыг зөвшөөрөх ба харин бүхээгт хэрэглэхийг хориглоно.
Литиум батерейгаар ажилладаг электрон тамхи нь зөөврийн электрон төхөөрөмж (Portable Electronic Devices-PED) гэж тооцогддог бөгөөд PED тээвэрлэхэд хязгаарлалт тавьдаг. Электрон тамхи бүр нь 100 Вт цаг (Wh) буюу 2 г (2g) литийн агууламжаас хэтрэхгүй байх ёстой. Гар тээш болон/эсвэл тухайн хүнд биедээ дээд тал нь 15 ширхэг PED оруулахыг зөвшөөрнө. Үүнд бүртгэгдсэн тээшинд авч яваа PED-ийн тоог оруулан тооцно.
Лити батарей
|
Лити ион батарей |
Гар тээшинд тээвэрлэх эсэх |
Бүртгэгдсэн тээшинд тээвэрлэх эсэх |
|---|---|---|
|
Лити ион 100Wh-аас бага , Жишээлбэл: Зөөврийн компьютер, гар утас, видео камер, цэнэглэдэг батарей.
|
Төхөөрөмж дотор: Тийм
Нөөц батарей/Төхөөрөмжинд бус: Тийм 2. Зөөврийн цэнэглэгч (Power bank)-ийг нислэгийн турш ашиглах, цэнэглэхийг хориглоно. |
Төхөөрөмж дотор: Тийм 2. Бүрэн унтарсан, санамсаргүйгээр идэвхжихээс хамгаалагдсан байх ёстой.
Нөөц батарей/Төхөөрөмжинд бус: Үгүй |
|
Лити ион 100Wh-аас 160Wh Жишээлбэл: Зөөврийн эмчилгээний төхөөрөмж, цэнэглэдэг батарей.
|
Төхөөрөмж дотор: Тийм
Нөөц батарей/Төхөөрөмжинд бус: Тийм 2. Гэмтэхээс болон богино холболт үүсэхээс сэргийлсэн байна. 3. Тээвэрлэгчийн зөвшөөрөл шаардлагатай. 4. Зөөврийн цэнэглэгч (Power bank)-ийг нислэгийн турш ашиглах, цэнэглэхийг хориглоно. |
Төхөөрөмж дотор: Үгүй
Нөөц батарей/Төхөөрөмжинд бус: Үгүй |
|
Лити ион 160Wh, лити металь 2g-аас хэтэсэрсэн зөөврийн цахилгаан төхөөрөмж (portable electronic device-PED) Лити ион 160Wh , лити металь 8g-аас хэтэрсэн эмнэлгийн цахилгаан төхөөрөмж (portable medical electronic device -PMED)
|
Төхөөрөмж дотор: Үгүй
Нөөц батарей/Төхөөрөмжинд бус: Үгүй
|
Төхөөрөмж дотор: Үгүй
Нөөц батарей/Төхөөрөмжинд бус: Үгүй |
*Ватт цаг (Wh) = Ампер цаг (Ah) x Хүчдэл (V)
Зөөврийн бүх батерей болон батерейгаар ажилладаг төхөөрөмжүүд нь хувийн хэрэгцээнд зориулагдсан байх ёстой (арилжааны зориулалттаар зорчигчийн тээшээр тээвэрлэхгүй)
Нэмэлт шаардлага
- Батарейгаар ажилладаг төхөөрөмжийг (100Wh-аас ихгүй) бүртгэгдсэн тээшээр тээвэрлэж болох боловч ийм төхөөрөмжийг гар тээшинд тээвэрлэхийг зөвлөж байна.
- Бүртгэгдсэн тээшний батарейгаар ажилладаг бүх төхөөрөмжүүд бүрэн унтарсан байх ёстой. Мөн тэдгээрийг санамсаргүйгээр идэвхжихээс сэргийлсэн, гэмтэхээс хамгаалсан савлагаатай байх ёстой.
- Бүртгүүлэхдээ батерейг төхөөрөмжид суурилуулсан байх ёстой.
- Цэнэглэдэг батерей, жишээлбэл зөөврийн цэнэглэгч (Power bank)-ийг нөөц лити батарей гэж үзнэ. Эдгээрийг тухайн нисэх буудлын дүрмийн дагуу тээвэрлэнэ.
- Бүртгэгдсэн тээшинд нөөц лити батерейг тээвэрлэхийг хориглоно. Зөвхөн агаарын хөлгийн бүхээгт авч явна.
- Бүртгэгдсэн тээшинд асгардаггүй зай, никель-металл гидридын батерей, хуурай батарей зэрэг нөөц батарейг оруулахыг хориглоно. Тэдгээрийг зөвхөн гар тээш хэлбэрээр тээвэрлэнэ. Үүнээс гадна, бүхээгт асгардаггүй батерейг тээвэрлэхэд 12 Вольт ба түүнээс бага, 100 Wh ба түүнээс бага хүчдэлтэй байх ёстой. Зорчигч бүр дээд тал нь хоёр нөөц батерейг авч явж болно.
- Эвдэрч гэмтсэн батарей, төхөөрөмжийг агаарын хөлөгт тээвэрлэхгүй.
- Нөөц батерейнууд нь үйлдвэрлэгчийн савлагаатай байх ёстой. Хэрэв тийм биш бол түүнийг гэмтээх, богино холболтоос сэргийлэхийн тулд батерейны металл хэсгүүдийг (терминалууд) скоч зэргээр нааж эсвэл зай бүрийг хамгаалалтын хайрцаг эсвэл гялгар уутанд хийнэ.
Хөдөлгөөний хязгаарлалттай зорчигчийн цахилгаан тэргэнцэр, хөдөлгөөнт хэрэгсэл, туслах хэрэгсэл
Лити батарейгаар ажилладаг зорчигчийн тэргэнцэр, хөдөлгөөнт хэрэгсэл, туслах хэрэгслийг IATA-ийн Аюултай ачааны журамд заасан шаардлагын дагуу бүртгэгдсэн тээшээр авч явж болно. Зорчигчид суудал захиалгандаа 48 цагийн өмнө мэдэгдэхээс гадна нисэх онгоцны буудалд бүртгэлийн цэгт бүртгүүлэхдээ давхар мэдээллээ өгнө.
Тэргэнцэр, хөдөлгөөнт хэрэгсэл, зөөврийн бус зайтай туслах төхөөрөмж
Салдаггүй батарейтай тэргэнцэр, хөдөлгөөнт хэрэгсэл:
- Батарей(ууд) нь тэргэнцэр эсвэл хөдөлгөөнт хэрэгсэлд найдвартай бэхлэгдсэн байх ёстой.
- Зайны терминалуудыг богино холболтоос хамгаалж, терминалуудыг тусгаарлаж (жишээ нь, ил гарсан терминалуудыг скоч зэргээр наах замаар) хамгаална.
- Тэргэнцэр, хөдөлгөөнт хэрэгслийг унтрааж, санамсаргүйгээр идэвхжүүлэхээс хамгаалсан байх ёстой.
- Зайны чадлын (Wh) хязгаарлалт байхгүй.
- Хөдөлгөөнт хэрэгсэл болон туслах төхөөрөмжийн лити батарейнууд нь UN Manual of Tests and Criteria, Part III, section 38.3-д заасан туршилт нэг бүрийн шаардлагыг хангасан төрлийн батарейтай байна.

Цасны нурангиас аврах үүргэвч
Бүртгэгдсэн тээшинд зөвшөөрөгдөх эсэх- Тийм
Гар тээшинд зөвшөөрөгдөх эсэх- Тийм
Агаарын тээвэрлэгчийн зөвшөөрөл шаардлагатай эсэх- Тийм
Суудал захиалахдаа цасны нурангиас аврах үүргэвчтэй явахаа мэдэгдэнэ үү.
Нэмэлт аюулгүй Бүлэг 2.2-ийн шахсан хийн бортоготой цасны нурангиас аврах үүргэвчийг нэг хүнд нэгийг зөвшөөрнө. Цасны нурангиас аврах үүргэвч нь цэвэр жин нь 200 мг-аас бага 1.4S бүлгийн тэсрэх бодис агуулсан пиротехник оньсон механизмаар тоноглогдсон байж болно. Энэ үүргэвч нь ямарч тохиолдолд идэвхижхгүй байхаар хийгдсэн байна.Үүргэвчний завсар дахь агаарын уут нь даралт багасгах хавхлагатай байна.
Аврах цамц, хантааз
Бүртгэгдсэн тээшинд зөвшөөрөгдөх эсэх- Тийм
Гар тээшинд зөвшөөрөгдөх эсэх- Тийм
Агаарын тээвэрлэгчийн зөвшөөрөл шаардлагатай эсэх- Тийм
Суудал захиалахдаа цасны нурангиас аврах үүргэвчтэй явахаа мэдэгдэнэ үү.
Хүн өмсөх зориулалттай өөрөө хийлэгддэг Аврах цамц, хантааз гэх мэт аюулгүй байдлын хэрэгслүүдэд суурилуулсан жижиг бортогууд:
- Хувийн аврах хэрэгсэл нь нэг хүнд нэгээс ихгүй байх
- Хувийн аврах хэрэгсэл нь санамсаргүй байдлаар идэвхижихгүй байхаар сав баглаа боодолтой байх
- Нүүрсхүчлийн давхар исэл болон нэмэлт аюулгүй Бүлэг 2.2-ийн бусад тохирох хий байх
- Бортого нь хийлэгдэх зориулалтын байх
- Хувийн аврах хэрэгсэл нэг бүр нь хоёроос ихгүй жижиг бортоготой байх
- Нэг төхөөрөмжид нөөц бортого хоёроос ихгүй байх
Нэмэлт мэдээллийг доорхи холбоосоос авна уу https://www.iata.org/en/programs/cargo/dgr/dgr-guidance-passengers/









