Өмнөд Солонгос улсын соёл урлаг, амралт, аялал жуулчлалын төв болсон Myeongdong дүүрэгт байрлах Shinsegae Duty Free Myeongdong дэлгүүр нь дэлхийн тансаг зэрэглэлийн брэндүүдээс эхлээд гоо сайхан, хувцас загвар, электроник, хүнс зэрэг олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг татваргүй үнээр худалдан авах боломжийг олгодог томоохон худалдааны төв юм.
МИАТ ТӨХК-ийн үйлчлүүлэгч нислэгийн тийз (boarding pass), болон e-ticket-ээ ашиглан Shinsegae Duty Free Myeongdong салбараас дараах хөнгөлөлтүүдийг эдлэх боломжтой.
-Shinsegae GOLD гишүүнчлэл 1 жилийн хугацаатай (15% хүртэл хөнгөлөлт эдлэх боломжтой)
-Voucher (эрхийн бичиг) - 30/100/300 доллар ба түүнээс дээш худалдан авалт бүрд 10,000/20,000/50,000 вон-ын хямдралтай (Олгогдсон өдрөөс тухайн сарыг дуустал хүчинтэй)
-КУПОН - 50/100/200/300/500 доллар буюу түүнээс дээш худалдан авалт бүрт 5,000/15,000/30,000/45,000/75,000 вон-ын хямдралтай (Олгогдсон өдрөөс тухайн сарыг дуустал хүчинтэй)
-Myeongdong салбар дэлгүүрээр зочилсон МИАТ-ын үйлчлүүлэгчид гарын бэлэг (нүүрний маск)
-30 доллараас дээш худалдан авалтад Starbucks 5,000 воны купон
Хөнгөлөлтөнд хэрхэн хамрагдах вэ?
Shinsegae Duty Free Myeongdong дэлгүүрийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвд МИАТ-ийн нислэгийн тийз (boarding pass), болон e-ticket-ээ үзүүлснээр хөнгөлөлтөө ашиглана.