Миль хуримтлуулах :: Миль нөхөн хуримтлуулах

Өмнө бүртгэгдсэн гишүүн: Нислэг хийгдсэн өдрөөс хойш 12 сарын хугацаанд багтаж милийг нөхөн хуримтлуулах ба тус хугацаа хэтэрсэн үед ямар ч тохиолдолд нөхөн хуримтлуулахгүй.

 

Шинээр бүртгүүлсэн гишүүн: Бүртгэл үүсгэгдсэн өдрөөс өмнөх 3 сарын хугацаан доторх милийг нөхөн оруулах боломжтой ба тус хүсэлтээ бүртгэл үүсгэсэн өдрөөсөө хойш 1 сарын дотор гаргана. Тус хугацаа хэтэрснээс хойш мэдэгдсэн нислэгийн милийг нөхөн хуримтлуулахгүй.

 

 

Вебсайт / App

Тасалбарын хуулбараа бэлдээд www.miat.com >  Гишүүнчлэлийн хөтөлбөр > Миль шалгах хэсгээр өөрийн бүртгэлээрээ нэвтрэн ороод Тайлан > Миль нөхөн хуримтлуулах хэсгээр нөхөн хуримтлуулна.

 

Мэдээлэл лавлагааны төв

Ажилтантай холбогдсоныхоо дараа холбогдож цахим хаягт зорчигч өөрийн тасалбарын хуулбар болон суугчийн талон, шаардлагатай үед бусад бичиг баримтыг нэмэлтээр явуулж нөхөн хуримтлуулна.

 

Тасалбар түгээврийн төв

Өөрт ойр байрлах МИАТ ТӨХК-ийн тасалбар түгээврийн төв дээр очиж тасалбарын хуулбар болон суугчийн талон зэргээ үзүүлж нөхөн хуритмлуулна.

 

  • Худалдан авсан тасалбар нь миль хуримтлагдах эсэхийг шалгах.
  • Нислэгээс хойш миль хуримтлагдан орж байгаа эсэхийг тогтмол шалгах.
  • Өөрийн бүртгэлээрээ орж миль нөхөн хуримтлуулсан бол нөхөн хуримтлалын статусыг хянах. Амжилттайгаас өөр статустай бол тэр дор нь мэдээлэл лавлагааны төвд хандах.
  • bluesky@miat.com