Миль зарцуулах :: Урамшууллын тасалбар

Хөтөлбөрийн гишүүн нь өөрийн хуримтлуулсан миль оноонд тохирсон урамшууллын тасалбарыг МИАТ ТӨХК-ийн нислэг үйлддэг үндсэн чиглэлүүд авах боломжтой.

Урамшууллын тасалбар бичүүлэхэд анхаарах зүйлс

  • Урамшууллын тасалбарт нисэх буудлын такс болон бусад хураамжууд ороогүй болно.
  • Урамшуулын тасалбарыг бусдад шилжүүлэх боломжгүй.
  • Урамшууллын тасалбарын хүчинтэй хугацаа 1 жил бөгөөд ахин сунгагдахгүй.
  • Урамшууллын тасалбар аваад суудал хоосон явуулсан тохиолдолд Junior, Blue түвшний гишүүд суудал хоосон явуулсан торгуулийг төлнө.
  • Урамшууллын тасалбарыг ашиглаагүй буцаалт хийхэд үйлчилгээний хураамжид 500 милийг суутгаж, бусад милийг буцаана.
  • Урамшууллын тасалбарыг ашиглаагүй буцаалт хийх үед милийн хадгалагдах хугацаа нь хөтөлбөрийн журмын дагуу дуусаж устах байсан тохиргоогоороо устсан тохиолдолд тус милийг ямар ч нөхцөлд сэргээхгүй.
  • 2-оос дээшхи насны хүүхдэд насанд хүрсэн хүний миль зарцуулалттай адил тооцогдоно.

Урамшууллын тасалбарт зарцуулах миль хэмжээ

Улаанбаатар
(- аас / руу )

Энгийн зэрэглэл
/нэг талдаа 50% тооцно/

Бизнес зэрэглэл
/нэг талдаа 50% тооцно/

Хөххот

11000

-

Бээжин

15000

20000

Сөүл

25000

31000

Шанхай

30000

35000

Бусан

30000

37000

Осака

35000

43000

Хонг Конг

37000

45000

Гуанжоу

37000

45000

Токио

38000

47000

Бангкок

45000

55000

Пукет

45000

55000

Хо Ши Мин

45000

55000

Москва

58000

72000

Истанбул

70000

88000

Франкфурт

77000

96000

* Тухайн өдрийн энгийн болон бизнес зэрэглэлийн суудал дүүрсэн тохиолдолд урамшууллын тасалбар авах боломжгүй.

Улаанбаатар
(- аас / руу )

Энгийн зэрэглэл
/нэг талдаа 50% тооцно/

Мөрөн

5500

Даланзадгад

5500

Чойбалсан

5500

Баянхонгор

5500

Улаангом

6000

Алтай

6000

Улиастай

6000

Ховд

7000

Өлгий

7000

* Тухайн нислэгт суудал дүүрсэн тохиолдолд урамшууллын тасалбар авах боломжгүй.

Урамшууллын тасалбарыг бичүүлэх

Вебсайт / App

Урамшууллын тасалбар хүсэлт-г бөглөх тус  хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3-5 хоногт (амралтын болон бүх нийтийн баяр, ёслолын амралтын өдрүүд орохгүй) шийдэгдэнэ. Тухайн хүсэлт дээрх цахим шуудангийн хаягаар тантай эргэн холбогдоно.

Мэдээлэл лавлагааны төв

+976 11 333999 болон bluesky@miat.com холбогдон хүсэлтийг гаргах ба хүлээн авснаас хойш ажлын 1-5 хоногт (амралтын болон бүх нийтийн баяр, ёслолын амралтын өдрүүд орохгүй) шийдэгдэнэ.

Тасалбар түгээврийн төв

Өөрт ойр байрлах МИАТ ТӨХК-ийн тасалбар түгээврийн төв дээр очиж хүсэлтийг гаргах ба хүлээн авснаас хойш ажлын 1-5 хоногт (амралтын болон бүх нийтийн баяр, ёслолын амралтын өдрүүд орохгүй) шийдэгдэнэ.