Дүрэм, журам :: Article 26 of Warsaw

Варшавын 26-р зүйлд заасны дагуу ачаа тээш алдагдсан талаарх ямар ч гомдлыг ачаа тээш алдагдснаас 21 хоногийн дотор энэхүү асуудлыг шийдвэрлэх ёстой гэж заасан байдаг.

Үүний нэгэн адил, Монреалийн 31-р зүйлд зааснаар зорчигч нь алдагдсан ачаа тээшээ хүлээн авснаас 21 хоногийн дотор гомдол гаргах ёстой.

Хэрэв таны ачаа тээшин дэх ямар нэгэн зүйл алдагдсан аль эсвэл ямар нэгэн гэмтэл учирсан тохиолдолд 7 хоногийн дотор бүртгэгдсэн ачааны баримттай нь хамт Монголны иргэний агаарын тээвэрт бичгээр мэдэгдэх ёстой.

Алдагдсан ачаа тээшний нэхэмжлэлийг 21 хоногийн дотор МИАТ компанид бүртгэгдсэн ачааны баримттай нь бичгээр мэдэгдэх ёстой.

Ачаа тээш саатсан тохиолдолд тухайн зорчигчийн зорчиж буй улс нь түүний төрсөн хот биш мөн ямар нэгэн танил (гэр бүл болон найз нөхөд) байхгүй тохиолдолд МИАТ компани нь тухайн зорчигчид тусламж үзүүлэх зорилгоор нэг удаадаа 50 америк доллар олгох үүрэгтэй.

Хэрэв таны тээш нисэх онгоцны буудал дээр харагдахгүй байвал тэнд байх хугацаандаа тухайн агаарын тээврийн компанид мэдэгдэх хэрэгтэй. Тухайн агаарын тээврийн компани нь танд эд хөрөнгийн зөрчлийн тайлан (PIR) хуудас бөглүүлж, лавлагааны дугаар өгөх болно. Алдагдсан ачаа тээшээ хүлээн авсны дараа танд Монреалийн конвецийн дагуу нөхөн төлбөр нэхэмжлэх 21 хоног байна.

 

Алдагдсан ачаа тээш

Хэрэв таны ачаа тээш алдагсднаас хойш 21 хоногийн дотор таны гар дээр ирэхгүй тохиолдолд аль эсвэл тухайн агаарын тээврийн компани нь таны ачааг алдагдсан гэдгийн хүлээн зөвшөөрч танд мэдэгдсэн тохиолдолд танд аялал дууссанаас хойш Монреалийн конвенцийн дагуу нөхөн олговорын нэхэмжлэх гаргах 2 жилиин хугацаа байдаг.