Австрали, АЗИ (Бээжин, Хонгконг, Токио, Сөүл, Бусан орохгүй)
|
||||||||||||||||
Үндэсний Агаарын Тээвэрлэгч МИАТ ТӨХК нислэгийн аюулгүй байдлыг хангах, үйлчилгээний стандартыг сайжруулахаар Олон улсын иргэний нисэхийн холбооноос гаргасан IATA - 302 тоот тогтоолыг хэрэгжүүлж зорчигчдын тээшний журмыг ширхэгийн системд шилжүүлсэн. Та энгийн ангилалаар аялсан тохиолдолд 23кг хүртэл НЭГ ширхэг, бизнес ангилалаар аялсан тохиолдолд 32кг хүртэл ХОЁР ширхэг тээш үнэгүй тээвэрлэх боломжтой. САНАМЖ: Хамтын ажиллагааны гэрээтэй авиакомпанийн нислэгт мөрдөгдөх тээшийн дүрэм Хамтын ажиллагааны гэрээтэй авиакомпанийн нислэгээр зорчиход Олон Улсын Агаарын Тээврийн Холбоо (ИАТА)-ны Тээшийн дүрмийг мөрдөх буюу хамгийн их зайд нислэг үйлдэж байгаа тээвэрлэгчийн тээшийн дүрмийг мөрдөнө. Хамгийн их зайд нислэг үйлдэж байгаа тээвэрлэгч гэж:
Жишээ нь: Зорчигч нь МИАТ ХК-аас борлуулж буй Сидней-Улаанбаатар чиглэлд Хонг Конгоор дамжин нисэх нислэгийн тийз худалдан авсан тохиолдолд Сидней-Хонг Конг чиглэлд Австралийн Куантас авиакомпани, Хонг Конг-Улаанбаатар чиглэлд МИАТ ХК-аар зорчино. Энэ тохиолдолд хамгийн их зайд нислэг үйлдэж байгаа тээвэрлэгчийн тээшийн дүрмийг мөрдөх нөхцлөөр Куантас авиакомпанийн тээшийн дүрмийг мөрдөнө. Учир нь ИАТА-ийн бүс дамжих бол бүс давж нислэг үйлдэж буй эхний тээвэрлэгч нь Куантас авиакомпани юм. |