Буу, сум
Ерөнхий нөхцөл:
- Агаарын хөлгийн зорчигчийн тасалгаанд сум, галт болон бусад зэвсгийг авч явахыг хориглоно.
- Сум, галт болон бусад зэвсгийг зөвхөн бүртгэгдсэн тээшээр агаарын хөлгийн ачааны тасалгаанд тээвэрлэхийг зөвшөөрнө.
- Бууг замгыг нь салгаж, цэнэглэхгүйгээр зориулалтын саванд хийж тээвэрлэнэ.
- Дайн байлдааны зориулалттай зэвсэгийг тээвэрлэхгүй.
Галт Зэвсэг тээвэрлэх маягтыг энд дарж татаж авна уу.
Тээвэрлэлтэд хүлээн авах:
- Тээвэрлэлтийн шаардлага хангах зориулалтын сав баглаа боодолтой байх
- Агаарын хөлгийн ачааны тасалгаанд тээвэрлэх
- Зохих гэрчилгээ сертификаттай байх
- Цэнэглээгүй байх
- Боломжтой бол салгаж, задалсан байх
- Нэг зорчигчдод авч явах бохир жин нь 5 кг-аас ихгүй байх
- Галт зэвсэг, сумны иж бүрдлийн нийт жин 23 кг, хэмжээс 158 см-ээс хэтрэхгүй бөгөөд зорчигч зөвхөн тухайн тээшийг авч явж байгаа тохиолдолд үнэгүй тээвэрлүүлнэ. Хэрвээ зорчигч хоёр дахь тээш болгон авч явж байгаа бол илүү тээшний журмын дагуу хураамж төлнө.