Амьд амьтан
Агаарын хөлөгт тээвэрлэгдэх / PETC / буюу агаарын хөлгийн зорчигчийн бүхээгт, /AVIH / буюу тээшинд тээвэрлэх гэж 2 ангилна.
Агаарын хөлгийн зорчигчийн бүхээгт тээвэрлэгдэх амьд амьтан /PETC/
- Тэжээвэр амьтан болон агуулах савыг нийлүүлээд дээд нийт жин нь 5 кг байх.
- Агуулах савны өндөр нь 25см-ээс хэтрэхгүй байх ба 3 талын хэмжээсийн нийлбэр нь 115 см байна.
- Агаарын хөлгийн зорчигчийн бүхээгт тээвэрлэгдэх амьд амьтан нь тусгай тээшний хураамжийн дагуу төлбөр төлнө
AVIH – агаарын хөлгийн ачааны тасалгаанд бүртгэгдсэн тээш хэлбэрээр тээвэрлэгдэх амьд амьтан.
AVIH буюу тэжээвэр амьтан нь агуулах савыг нийлүүлээд 42 кг-аас хэтрэхгүй байх ба 3 талын хэмжээсийн нийлбэр 230 см-ээс хэтрэхгүй байна. Агаарын хөлгийн ачааны тасалгаанд бүртгэгдсэн тээш хэлбэрээр тээвэрлэгдэх амьд амьтан нь тусгай тээшний хураамжаар тээвэрлэгдэнэ.