Тусгай үйлчилгээ :: Нялх хүүхэд, хүүхэд

Нислэг эхлэх өдөр 2 нас хүрээгүй бол “Нялх хүүхэд”, 2-12 хүртэл насны бол “Хүүхэд” гэж нэрлэнэ.

Хэдийгээр эцэг эхийн асрамжинд явж байгаа ч төрөөд 14 хоног хүрээгүй нялх хүүхдийг МИАТ ХК нь тээвэрлэхгүйг анхаарна уу.

Захиалга өгөх

Нэг нислэгээр тээвэрлэх нярайн тоо хязгаартай тул нялх хүүхэдтэй аялах бол суудал захиалгыг урьдчилан өгөх шаардлагатай. Тийз худалдан авахад нялх хүүхдийн паспорт болон төрсний гэрчилгээг авчрах шаардлагатайг анхаарна уу.

Нялх хүүхдийн ор

Нялх хүүхдийн ор Нялх хүүхдийн ор нь агаарын хөлгийн урд эгнээний суудлын өөдөөс харсан хананд суурилуулж өгөх цөөн тоотой тул нисэх буудалд бүртгэлийн явцад захиална уу.

МИАТ ХК-ийн ашиглаж буй нялх хүүхдийн орны даац, хэмжээг дараах хүснэгтээс харна уу.

ДаацУрт х өргөн х өндөр
11 кг (24.25 lbs) 75 х 34 х 22.4 см (29.5 x 13.38 x 8.82 inch)

Хүүхэд

Насанд хүрээгүй хүүхэд зорчигч дараах санамжийн дагуу хил нэвтрэх нэвтрэх тохиолдолд “ХҮҮХДИЙГ МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХЭД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ /ХЗДХС-ын 2017.03.03 А/49 / -д заасан шаардлагыг мөрдлөг болгох ба дараах холбоосоор шалгана уу.

https://www.ulaanbaatar-airport.mn/unit-0218-of-the-border-guard