Бидний тухай :: Rail & Fly

Rail&Fly - МИАТ  болон  Deutsche Bahn хамтарсаннислэгийн тийз болон галт тэрэгний үйлчилгээний санал

Хүндэт үйлчлүүлэгч танаа,

Үндэсний тээвэрлэгч МИАТ компани нь Герман улсыг зорин нисч байгаа болон Герман улсаас Монгол руу нисэн ирэх зорчигчдод зориулж үндэсний тээвэрлэгч МИАТ компани болон Герман улсын төмөр замын Deutsche Bahn-тай хамтарсан нислэгийн үйлчилгээ болон төмөр замын тасалбар захиалах Rail & Fly-г санал болгож байна.

Rail&Fly-ийн давуу талууд:

  • Ая тух ба аюулгүй байдал: Улаанбаатараас Франкфурт чиглэлд МИАТ компанийн нислэгээр зорчиж цааш нисэх онгоцны буудлаас өөрт хамгийн ойр байрлах галт тэрэгний өртөөнд хүрэх, Deutsche Bahn галт тэрэгний өртөөнөөс Франкфурт нисэх онгоцны буудал хүрч, Франкфуртаас Улаанбаатар чиглэлд МИАТ компанийн нислэгээр зорчих боломжтой.
  • Уян хатан нөхцөл: Аяллын төлөвлөгөөндөө тохируулан өргөн сонголттой галт тэрэгний хуваарийг сонгох бололцоотой.
  • Зардал хэмнэлт: Нэг тийзээр галт тэрэгний болон нислэгийн үйлчилгээг хамт авах боломжтой тул дамжин өнгөрөх болон автомашины зогсоолын зардлуудаа хэмнэнэ.
  • Сайжруулсан холболт: Rail&Fly үйлчилгээ нь Deutsche Bahn галт тэрэгний 5,600 гаруй өртөөнөөс Франкфурт (FRA) нисэх онгоцны буудал руу болон Герман дахь гол өртөөнүүд багтаж байна. Үүнд:
    1. Кёльн төв өртөө
    2. Дюссельдорф төв өртөө
    3. Штутгарт төв өртөө
    4. Базелийн Бад өртөө
    5. Мюнхен төв өртөө
    6. Дрезден төв өртөө
    7. Лейпциг төв өртөө
    8. Берлин төв өртөө
    9. Хамбург төв өртөө
    10. Хановер төв өртөө
    11. Нюрнберг төв өртөө
    12. Бремен төв өртөө
    13. Мюнстер төв өртөө
    14. Дортмунд төв өртөө
    15. Росток төв өртөө
    16. Вольфсбург төв өртөө

Rail&Fly галт тэрэгний тасалбараа хэрхэн авах вэ:

Rail&Fly галт тэрэгний тасалбарыг МИАТ ТӨХК-ийн тийз борлуулалтын төвүүд болон гэрээт борлуулагч агентуудаас Rail&Fly (DB) галт тэрэгний тасалбарыг нислэгийн тийзтэй хамт авах боломжтой. Галт тэрэгний тасалбарын онлайн бүртгэлийг заавал хийлгэх шаардлагатай.

DB галт тэрэгний тасалбарын онлайн бүртгэл:

Rail&Fly (DB) галт тэрэгний тасалбарын онлайн бүртгэлийг нислэгийн тийзээ худалдан авсны дараа шууд хийх боломжтой. DB галт тэрэгний тасалбараа авахын тулд дараах алхмуудыг дагана уу:

  1. https://www.rail-checkin.com цахим хуудас руу орно.
  2. Овог, нэрээ (нислэгийн тийз дээр бичсэн байдлаар) болон захиалгын дугаарыг (эсвэл нислэгийн тасалбарын дугаарыг) оруулна.
  3. Зорчигчдын тоог сонгоно. (нэг удаад 5 хүртэл зорчигч бүртгэх боломжтой).
  4. Явах болон очих цэгээ, явах цагийг сонгоод тохирох галт тэргээ сонгоно.
  5. Захиалгын мэдээллээ шалгаж, цахим шуудангийн хаягаа оруулаад "Check-in" товчийг дарна уу.
  6. Бүртгүүлсэн цахим шуудангийн хаягаар галт тэрэгний тасалбараа цахим хэлбэрээр авах боломжтой.

Галт тэргээр үйлчлүүлэхдээ галт тэрэгний тасалбар болон нислэгийн тийзээ үзүүлнэ үү.

Анхаарах зүйлс:

  • Тасалбарыг дахин захиалах болон буцаах: Хэрэв та галт тэрэгний тасалбартаа бүртгэл хийгээгүй бол галт тэрэгний тасалбарыг дахин захиалах буюу буцаах боломжтой. Хэрэв бүртгэл хийсэн бол ирэхээс 48 цагийн өмнө дахин захиалах, буцаах боломжтой.
  • Ачаа тээшний хариуцлага: Галт тэргээр явах үед ачаагаа өөрийн хариуцлагад байлгах шаардлагатай.
  • Аяллын цагийг зохицуулах: Нислэгийнхээ өмнө шалган оруулах, ачаа тээшний бүртгэл, гаалийн шалгалтанд бэлдэхийн тулд нисэх онгоцны буудалд хамгийн багадаа хоёр цагийн өмнө ирэхээр галт тэрэгний цагийн хуваарийг сонгоорой.
  • Хариуцлага: МИАТ ТӨХК нь галт тэрэгний саатал эсвэл цуцлалтын улмаас нислэгээсээ хоцрох тохиолдолд хариуцлага хүлээхгүй.