Rail&Fly - МИАТ болон Deutsche Bahn хамтарсан галт тэрэг, нислэгийн үйлчилгээ!
МИАТ компаниас танд Германд аялахад хялбар болгож Rail&Fly үйлчилгээг санал болгож байна!
Rail&Fly-ийн Давуу Талууд:
- Ая тухтай, аюулгүй: Улаанбаатараас Франкфурт хүртэл, тэндээс Германы аль ч томоохон өртөөнд амархан хүрэх боломжтой.
- Уян хатан: Аяллын төлөвлөгөөндөө тохирсон галт тэрэгний цаг сонгох боломжтой.
- Зардал хэмнэлт: Нэг тийзээр галт тэрэг болон нислэгийн үйлчилгээ авах тул дамжин өнгөрөх зардлаа хэмнэнэ.
- Гол өртөөнүүд: Франкфурт, Берлин, Мюнхен, Кёльн, Хамбург зэрэг томоохон өртөөнүүд багтсан.
Анхаарах зүйлс:
- Нислэгийн өмнө хамгийн багадаа 2 цагийн өмнө очихоор төлөвлөөрэй.
- rail-checkin.com сайт руу орж галт тэрэгний тасалбараа аваарай.
- Галт тэргээр аялахдаа ачаагаа өөрийн хариуцлагад байлгах шаардлагатай.
- Аливаа саатлаас үүдэн нислэгээс хоцрох тохиолдолд МИАТ хариуцлага хүлээхгүй.
Франкфурт чиглэлд 4 тийз авбал 1 тийз үнэгүй.
МИАТ ТӨХК нь Улаанбаатар - Франкфурт - Улаанбаатар чиглэлд 2025 оны 4-р сарын 30-ийг хүртэл 4+1 хаврын урамшууллыг зарлалаа.
Та гэр бүл, найз нөхөд, хамт олноороо хамтдаа аялах 4 тийз худалдан аваад 5 дахь тийзээ үнэгүй аваарай. Урамшууллын тийзийн үнэд нисэх буудлын такс, хураамж багтаагүй болно.