МИАТ ТӨХК нь Алсын хараа, эрхэм зорилго, бизнесийн үндсэн зорилгуудад хүрэхийн тулд салбарын хэмжээнд тулгарч буй сорилт болох КОВИД-19 цар тахлын дараах сэргэлт, агаарын тээврийн зах зээлийг либералчлах бодлогын хэрэгжилт, давхар томилгоо, өрсөлдөөн нэмэгдэх зэрэг бизнесийн орчны өөрчлөлтөд үйл ажиллагааныхаа стратегийг нийцүүлж дараах байдлаар тодорхойллоо. Үүнд:
Аюулгүй ажиллагааг хангах стратеги
- Аюулгүй ажиллагаа, чанарын удирдлага, нисэхийн аюулгүйн хамгаалалтын чиглэлээр олон улсын стандарт, шаардлагуудыг бүрэн хангасан агаарын тээвэрлэгч байна
- Аюулгүй ажиллагаа, нислэгийн аюулгүй байдлыг чанартай, найдвартай хангаж, олон улсын аюулгүй байдлын “7” үнэлгээнд хүрсэн түвшнээ улам бататган, үйл ажиллагааны бүхий л түвшинд аюулгүй байдлыг ханган ажиллана.
Өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, ялгарлыг бий болгох стратеги
- МИАТ ТӨХК хэрэглэгчийн үйлчилгээг шинэ түвшинд гаргах, хэрэглэгч төвтэй үйлчилгээний компани болох зорилтын хүрээнд SKYTRAX компанийн үйлчилгээний “4” од бүхий компани болно.
- Орлогын төрөлжилтийг нэмэгдүүлэх, өсгөх, нэмэгдэл эх үүсвэрийг бий болгоно.
- Хэрэглэгчид хүргэх үйлчилгээнд тэргүүн технологийг нэвтрүүлэгч байна.
- Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын өрсөлдөх чадварыг бүс нутагтаа тэргүүлэгч хэвээр байлгах, үйл ажиллагааны чадавх, харилцагчийн баазыг улам нэмэгдүүлнэ.
- Газрын үйлчилгээний нэр төрөл, үйл ажиллагааны түвшин, хэрэглэгчийн тоог нэмэгдүүлнэ.
Зах зээлийг өргөжүүлэх стратеги
- Зорчигч, ачааны шинэ зах зээлийг тодорхойлж, зах зээлээ өргөжүүлэн, зорчигч урсгалыг нэмэгдүүлэхийн хамт өрсөлдөх чадвараа дээшлүүлнэ.
- Тив хоорондын нислэгийн чиглэлийг нэмэгдүүлэх чиглэл баримталж, нислэгүүдээ хооронд нь холбох бодлогыг хэрэгжүүлнэ.
- Нислэгийн чиглэлийн үндсэн сүлжээгээ ашиглан дамжин зорчдог 6 дугаар эрхийн зорчигч тээвэрлэлтийг нэмэгдүүлж шинэ зах зээлийг хөгжүүлэхийн хамт зорчигч тээвэрлэлтийг өсгөж, борлуулалтын орлогыг нэмэгдүүлнэ.
- Аяллын дугаар хамтран ашиглах хамтын ажиллагааг гадаадын агаарын тээврийн компаниудтай стратегийн хамтын ажиллагааны хүрээнд нэмэгдүүлэх бодлого баримтална.
- Ачаа тээврийн бизнесийг өргөжүүлэн үндсэн тээвэрлэлтийн үйл ажиллагаа болгон хөгжүүлнэ.
- Үндсэн зах зээл рүү чиглэсэн маркетинг, борлуулалтын идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж, нислэгийн давтамжаа нэмэгдүүлж, зорчигч, ачаа тээвэрлэлтийн зах зээлийг өргөжүүлж, борлуулалтын орлогыг өсгөнө.
- Аялал жуулчлалыг дэмжих, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдэд хямд, хүртээмжтэй агаарын тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор орон нутгийн нислэгийг сэргээж тогтворжуулах үйл ажиллагааг эхлүүлнэ.
Агаарын хөлгийн парк төлөвлөлтийн стратеги
- Энэхүү бизнес төлөвлөгөө хэрэгжих хугацаанд зорчигч тээврийн 7+ агаарын хөлөг, үүнээс өргөн их биет агаарын хөлөг 3, нарийн их биет агаарын хөлөг 4 мөн дан ачаа тээврийн 1 агаарын хөлгөөр парк шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж, агаарын хөлгүүдийг оновчтой удирдан зохион байгуулж зорчигч, ачаа тээвэрлэлтийн хөгжүүлэх зорилтуудаа хэрэгжүүлнэ.
- Агаарын хөлгийн паркийг шинэчлэх хөтөлбөрийн хүрээнд насжилт бага, үр ашигтай агаарын хөлгийг санхүүгийн хамгийн боломжит нөхцөлөөр үйл ажиллагаанд ашиглана.
- Орон нутгийн чиглэлд, хүртээмжтэй, хямд агаарын тээврийн үйлчилгээг хүргэх төр засгийн бодлогын хүрээнд бага оврын агаарын хөлгийг үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ.
Хүний нөөцийн стратеги
- Ажилтан бүрийн мэргэжил, ажлын бүтээмж, хариуцлага, ур чадварт тулгуурлан чадварлаг баг бүрэлдэхүүнээр бүтээмжтэй ажиллах хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлнэ.
- Ажилтнуудын хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх үнэ цэнэтэй ажилтнуудыг үнэлэх ажил үүргийн гүйцэтгэлийн KPI үнэлгээний систем нэвтрүүлнэ.
- Ажлын байран дээр эрх тэгш байдлыг эрхэмлэж ажилтан бүрд ил тод, шударга байх зарчмыг баримтална.
Өртгийг хамгийн бага барих стратеги
- Нислэг үйлдвэрлэлийн өртөг, зардлыг байнга бага хэмжээнд барихыг чиглэл болгон улмаар санхүүгийн хуримтлалыг бий болгоно.
- Дотоод үйл ажиллагааг автоматжуулах, цахимжуулах чиглэлийг баримтална.
- Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний нэгжийн өртгийг бууруулах чиглэл баримтална.
Бизнесийн бодлого
Агаарын тээврийн зах зээлийг либералчилж, гадаад дотоодын агаарын тээвэрлэгчид нислэг үйлдэх давтамж болон багтаамжаа өсгөж, шинэ агаарын тээвэрлэгчид нислэг үйлдэж эхэлсэн зэрэг өрсөлдөөн нэмэгдэж байгаа энэ үед “МИАТ” ТӨХК бизнесийн стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны бодлогоо дараах байдлаар тодорхойлж байна.
Аюулгүй ажиллагаа нислэгийн аюулгүй байдлын бодлого, зорилт
- Компанийн аюулгүй ажиллагаа, чанар, нисэхийн аюулгүй байдлын үйл ажиллагаанд тавигдах хяналт болон аудит, үзлэг шалгалтыг эрсдэлд суурилсан аргачлал руу шилжүүлж эхэлнэ.
- Аюулгүй ажиллагаа, чанарын удирдлага, нисэхийн аюулгүйн хамгаалалтын удирдлагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, заавар журмыг Монгол Улсын ИНБД, Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/, Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /IATA/ болон холбогдох байгууллагуудын стандарт, шаардлагуудад нийцүүлнэ.
- АНУ-руу шууд нислэг үйлдэхэд агаарын тээвэрлэгчид аюулгүй ажиллагаа, аюулгүйн хамгаалалтын чиглэлээр Холбооны нисэхийн захиргаа /FAA/ болон Тээврийн аюулгүйн хамгаалалтын захиргаанаас /TSA/ тавигдах шаардлагуудыг хангаж FAA FAR-129, FAA FAR-145, TSA-ийн дагуу гэрчилгээжнэ.
- Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооноос /IATA/ 2023-2025 онд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн эрсдэлд суурилсан аргачлалд МИАТ ТӨХК-ийн үйл ажиллагааг нийцүүлэх бэлтгэл ажлыг эхлүүлж “Action log” цахим программын
хэрэглээг эрсдэлд суурилсан аргачлалтай уялдуулна.
- Компанийн хэмжээнд аливаа шийдвэр, үйл явцад дээрх хүчин зүйлс орхигдохоос
сэргийлэгдэж, эрсдэл, алдаа дутагдал, үр дагаврын хэмжээг бууруулна.
Зах зээлийн хөгжлийн бодлого
Зорчигчийн зах зээл:
- Компанийн ирээдүйн нислэг үйлдэх стратегийн чиглэлүүдийг тодорхойлж, нислэг үйлдэхээс өмнөх бэлтгэлийг хангаж зах зээлийг бойжуулах (маркетингийн тээвэрлэгчээр), тухайн зах зээлийг голлох тоглогч болох агаарын тээврийн компаниудтай хамтын ажиллагааг өргөн хүрээнд хэрэгжүүлнэ.
- Нислэг үйлдэж буй чиглэлүүдэд давтамжаа нэмэгдүүлж, үнэ тарифын уян хатан бодлого барьж зах зээлээ хамгаалахын хамт, нислэгийн давтамжаа нэмэгдүүлэх чиглэл баримтална.
- Цаашдаа шинэ зах зээлийг хөгжүүлэх, үр ашигтай нислэг үйлдэх бэлтгэлийг хангахын тулд гадаад, дотоодын агаарын тээврийн компаниудтай аяллын дугаар хамтран ашиглах нислэг үйлдэх замаар тухайн зах зээлийн зорчигч тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг хангах чиглэл баримтална.
- 6 дугаар эрхийн зорчигч тээвэрлэлтийг нэмэгдүүлж, Ази болон Европ/ОХУ-ыг холбох.
- Хэт улирлын шинж чанартай зах зээлийн эрэлт хэрэгцээг багасгах боломжийг эрэлхийлж (өвлийн аялал жуулчлалын тусгай тариф гаргах, бусад олон улсын тэмцээн уралдаан, арга хэмжээнүүдийг өвлийн улиралд зохион байгуулах тал дээр хамтрах) агаарын хөлгийн ашиглалтыг сайжруулж, үйл ажиллагаа өргөжүүлэх чиглэл баримтална.
Ачааны зах зээл:
КОВИД-19 цар тахлын тархалт буурч, дэлхийн эдийн засгийн өсөлт, “e-commerce” худалдааны өсөлт нь хурдан шуурхай тээвэрлэлт хийх хэрэгцээг нэмэгдүүлэх зэргийг харгалзан агаарын тээврийн транзит ачаа тээвэрлэлтийг хөгжүүлэх, энэ зах зээл дээр төвлөрч ажиллах бодлого баримтална. Үүнд:
- Онлайн зах зээлийн ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлнэ.
- Ази-Франкфурт/Москва-Ази гэсэн транзит ачаа тээвэрлэлтийг Улаанбаатар хотоор дамжуулан тээвэрлэлтийг нэмэгдүүлнэ.
- Ач холбогдол бүхий ачааны зах зээлийн улс орнуудын Cargo Account Settlement Systems (CASS) элсэж тухайн улсын эрх бүхий ачааны агентууд өнцөг бүрээс ачааны борлуулалт хийх борлуулалтын сувгийг өргөнөөр нээнэ.
- Тусгай үйлчилгээ шаарддаг ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлнэ.
- Уян хатан үнэ тарифын (хөнгөлөлт, урамшуулалт) бодлого, үйлчилгээний чанарыг байнгын сайжруулах чиглэл баримтална.
- Ачааны голлох зах зээл дээр нислэг үйлдэж буй гадаадын агаарын тээврийн компаниудтай ачааны нислэгт аяллын дугаар хамтран ашиглах гэрээ байгуулан ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ.
- Орчин үеийн мэдээллийн технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, хөгжүүлнэ.
Орон нутгийн зорчигчийн зах зээл:
Монголын Улсын дотоодын нислэгийн тогтвортой хөгжлийг хангах, нислэгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, ирээдүйн хөгжлийн суурийг одооноос тавих зорилгоор МИАТ ТӨХК нь орон нутгийн агаарын шугамд нислэг үйлдэж буй хувийн хэвшлийн агаарын тээврийн компаниудтай хамтын ажиллагааны түгээмэл хэлбэрүүдийн хүрээнд хамтран ажиллах чиглэл баримтална. Үүнд:
- Дотоодын агаарын тээврийн компаниуд олон улс болон орон нутагт давхар томилгоо авч зэрэгцэж нислэг үйлдэх нь нэмэгдэж байгаа тул МИАТ ТӨХК орон нутгийн нисэх буудлын хүчин чадал, бололцоонд тулгуурлан дотоодын агаарын тээвэрлэгчидтэй хамтран ажиллах боломжийг судалж, хэрэгжүүлнэ.
- 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдэд хямд, хүртээмжтэй агаарын тээврийн үйлчилгээг хүргэх зорилтуудын хүрээнд орон нутгийн нислэгийг долоо хоногийн 2-3 давтамжаар 9 чиглэлд сэргээнэ.
Бүс нутагт баримтлах бодлого
- Хоёр хөрш улсын нислэг үйлдэж буй хотуудыг Улаанбаатар хотоор дамжуулан хооронд нь холбох, Хятадын өмнөд хэсэг, Өвөр Монгол, Оросын Сибирь орчмын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж буй энэхүү бүс нутгийн агаарын тээврийн орон зайд өөрийн зах зээлийг бий болгохыг эрмэлзэнэ.
- МИАТ ТӨХК нь хөрш хоёр улсынхаа хил орчмын хотууд уруу өнөөдрийн байдлаар нислэг үйлдэхгүй байгаа тул дотоодын хувийн хэвшлийн агаарын тээврийн компаниудтай хамтарсан байдлаар хэрэгжүүлэх, мөн тухайн зах зээл рүү өөрсдөө нислэг үйлдэх боломжийг эрэлхийлнэ.
6 дугаар эрхийн зорчигч тээвэрлэлтийн бодлого
“МИАТ” ТӨХК нь цэгээс цэг хоорондын (онлайн) зорчигч тээвэрлэлтээс гадна гуравдагч улс орны зах зээл дээр үйл ажиллагаа идэвхжүүлж өөрийн үндсэн нисэх буудлаар дамжуулан 6 дугаар эрхийн зорчигч тээвэрлэлтийг хөгжүүлж орлогын олон эх үүсвэрийг нэмэгдүүлж өрсөлдөх чадвараа сайжруулна. Үүнд:
- Монголоор дамжин нисэхэд виз шаардлагагүй улс орны иргэд, мөн 72 цаг Монголд визгүй зорчих боломжтой улс орны иргэдийг 6 дугаар эрхээр тээвэрлэх чиглэл баримтална.
- Зах зээлийн үнэ тарифын судалгааг байнга хийж уян хатан, өрсөлдөхүйц тарифын бодлого барьж Азийн чиглэлийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, Европын болон Истанбул, Москва мөн шинээр нээхээр төлөвлөж буй чиглэлийн нислэгтэй холбох чиглэлийг баримтална.
- 6 дугаар эрхийн зорчигч тээвэрлэлтийн зах зээлийг хөгжүүлэхэд томоохон дэмжлэг болох “BLUESKY STOPOVER” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Үнэ, тарифын бодлого
Монгол Улсаас болон гадаад улсаа зах зээл дээр мөрдөж буй МИАТ ТӨХК-ийн үнэ тарифыг зохистой түвшинд хадгалж, цаашид зах зээлийн нөхцөл байдалд уялдуулан үнэ тарифын уяан хатан бодлого баримтална.
Зорчигчийн үнэ тариф:
- Зорчигчийн тарифын бүтэц, тарифын дүрмийг хялбаршуулна.
- Өрсөлдөгчийн хямд тарифтай өрсөлдөхүйц, суудал ашиглалт багатай нислэгийн эдийн засгийн үр дүнгийн сайжруулах зорилгоор урамшуулалт үнэ тариф зарлана.
- Зорчигчдын эрэлт хэрэгцээг хангах, дамжин зорчих зорчигчдын урсгалыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх зорилгоор одоогийн мөрдөж байгаа бусад агаарын тээврийн компаниудтай хамтарсан тарифыг сайжруулах шат дараатай арга хэмжээ авна.
- Дотоодын агаарын тээврийн компаниудтай хамтын ажиллагааны хүрээнд олон улс- орон нутгийг холбосон тарифыг бий болгоно.
Ачаа, илүү тээшний тариф:
- Зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан ачааны тарифыг шинэчлэх.
- Тухайн чиглэлийн агаарын тээврийн компаниудтай өрсөлдөхүйц ачааны тариф зарлана.
Борлуулалтын сүлжээний талаар баримтлах бодлого
- Борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор онлайн борлуулалтын агентуудтай (Expedia, Travelocity, Priceline, Orbitz, Google, Yahoo travel) тухайн бүс нутаг улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Qunar, Ctrip, Opodo зэрэг онлайн травэл агент болон meta search сайтуудтай хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа өргөжүүлнэ.
- МИАТ ТӨХК-ийн борлуулалтын сүлжээг зах зээлийн онцлог шаардлагад нийцүүлэн өргөжүүлэх, тухайн орны БСП-гийн сүлжээг түгээмэл ашиглах, борлуулагч агентуудтай хамтын ажиллагааг өрөгжүүлнэ.
- Шууд нислэг үйлддэггүй зах зээлүүдэд тухайн орноор эсвэл бүсчилсэн байдлаар Ерөнхий борлуулагч агентыг томилон ажиллуулна.
- Борлуулалтын үйл ажиллагаанд Олон Улсын Иргэний Агаарын Тээврийн Холбоо /ИАТА/-ийн стандартуудыг мөрдөн ажиллах, ИАТА-аас гаргаж буй шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, тухайлбал Enhanced airline distribution –ийг хэрэгжүүлнэ.
- МИАТ ТӨХК-ийн үйлчилгээг хүртээмжтэй болгож, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор компанийн вэб сайтаар хийж буй онлайн билет борлуулалтын үйлчилгээг сайжруулна.
- МИАТ ТӨХК-ийн нислэгээр зорчиж буй зорчигчдыг эцсийн цэг хүртэлх үйлчлэх зорилгоор гадаадын агаарын тээвэрлэгчидтэй шинээр интерлайны болон тусгай тарифын гэрээ байгуулах, цаашлаад аяллын дугаар хамтран ажиллах нөхцөлөөр хамтран ажиллаж борлуулалтыг нэмэгдүүлнэ.
- Дотоодын хувийн хэвшлийн агаарын тээврийн компаниудтай нислэгийн цагийн хуваарийг харилцан уялдуулах, хамтарсан тариф гаргах, өөрийн урамшууллын хөтөлбөрт хамруулах чиглэлээр ажиллана.
- Байгууллагын (corporate) зах зээлийг хөгжүүлж, бэхжүүлэх зорилгоор гадаад дотоодын томоохон аж ахуйн нэгж байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажиллана.
- Байгууллагын зах зээлийг хариуцан ажиллаж буй аяллын менежментийн компаниудтай (Travel Management company) хамтын ажиллагааг эхлүүлэх, тусгай урамшууллын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
Борлуулалтын суваг (зорчигчийн)
МИАТ ТӨХК нь зах зээл дээрх байр сууриа нэмэгдүүлэх, өрсөлдөх чадвараа сайжруулах зорилгоор уламжлалт онлайн борлуулалтын (MIAT вэб хуудас, гар утасны аппликэйшн) сувгаас гадна бусад борлуулалтын сувгийг (тухайн зах зээл дээрээ олон нийтэд танил болсон болон зах зээл дээр томоохон байр суурь эзэлсэн мөн тухайн улсын хэл дээр) хөгжүүлэх чиглэлээр тусгайлан бодлого баримтална. Энэхүү борлуулалтын сувгийг зах зээл болгоны онцлогт тааруулсан төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ.
Үүний зэрэгцээ борлуулалтын сувгийн зардлыг тодорхой хэмжээгээр буулгаж, үйл ажиллагааныхаа үр дүнг дээшлүүлэх чиглэлээр дараах ажлыг хийнэ. Үүнд:
- Борлуулалтын сувгийн бүтцэд эзлэх МИАТ оффис, ялангуяа онлайн борлуулалтыг нэмэгдүүлнэ.
- Борлуулалтын сувгийн зардлыг бууруулах зорилгоор шимтгэлийн зардлыг бууруулна.
- Борлуулагч агентуудад МИАТ оффисоор (Altea) борлуулалт хийхийг тодорхой хэмжээнд дэмжин урамшуулж, GDS зардлыг бууруулна.
Онлайн борлуулалтын чиглэлээр баримтлах бодлого
Зах зээлийн өрсөлдөөн нэмэгдэж, гадаадаас шинээр агаарын тээвэрлэгчид нислэг үйлдэж эхэлсэн мөн гадаад тээвэрлэгчид нислэгийн давтамжаа нэмэгдүүлэхийн хамт манай компанийн нислэг үйлдэж буй чиглэлүүд дээр давхар томилгоо авч нислэг үйлдэж байгаа нь өрсөлдөөнийг улам нэмэгдүүлж байгаа тул МИАТ ТӨХК нь уламжлалт онлайн борлуулалтын сувгаас гадна бусад борлуулалтын сувгийг хөгжүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалт хийж хийж, тусгайлан бодлого баримтална.
Интернет худалдаа санал болгодог томоохон вэбсайтуудад олон улсын болон дотоодын аяллын багц мөн нислэгийн тийз, зочид буудал зэргийг тус тусад нь (салган) санал болгохын хамт онлайн худалдааны вэбсайтуудад агаарын тээврийн компаниуд зар сурталчилгаагаа байршуулах бодлого баримтална.
Эхний ээлжид зорчигч урсгал өндөр, интернет худалдаа болон онлайн борлуулалтын зах зээл өндөр хөгжсөн улс орнуудын зах зээл дээр онлайн борлуулалтын сувгийн ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилгоор дараах чиглэлийг баримтална. Үүнд:
- Онлайн борлуулалтын сувгийг өргөжүүлэх, хөгжүүлэх, зах зээлийг тодорхойлно.
- Вэбсайтууд дээр ижил төрлийн аялал санал болгож байгаа аялал жуулчлалын байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг эрэлхийлнэ.
Байгууллагын (сorporate) зах зээлийг хөгжүүлэх бодлого
Байгууллагын (сorporate) зах зээлийг хөгжүүлэх зорилгоор томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж “сorporate” зах зээлийг нэмэгдүүлэх,байгууллагын тарифын нөхцөлийг уян хатан болгох тэдэнд зориулсан тусгай урамшуулал, хөтөлбөрүүдийг гаргана.
Борлуулагч агентуудаар үйлчлүүлж буй томоохон аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудыг өөрийн компаниар үйлчлүүлэх хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Үүнд:
- Corporate үйлчлүүлэгч болон байгууллагад зориулсан урамшууллын тусгай нөхцөл боловсруулах, цаашлаад зөвхөн энэ бүлэг үйлчлүүлэгч рүү чиглэсэн урамшууллын хөтөлбөр бий болгоно.
- Corporate үйлчлүүлэгчдэд зориулсан тариф болон түүний нөхцөлийг гаргаж байнга шинэчилнэ.
- Corporate үйлчлүүлэгч, байгууллага болон борлуулагч агентыг хамруулсан хамтын ажиллагааны гэрээ байгуулна.
- Зээлээр билет бичих тогтолцоог сайжруулахын тулд арилжааны банкуудтай нягт ажиллана.
Бүтээгдэхүүн үйлчилгээ хөгжүүлэлтийн бодлого
- Агаарын хөлгийн бизнес болон энгийн гэсэн 2 зэрэглэлтэй суудлын үйлчилгээг хөгжүүлэхийн хамт цаашид алсын зайны нислэг үйлдэхээр төлөвлөж байгаатай холбогдуулан шинээр авч ашиглах өргөн их биет агаарын хөлгүүдийн бизнес зэрэглэлийн суудлын үйлчилгээний стандартыг шинэчилнэ.
- Агаарын хөлөгт “Onboard WiFi” төхөөрөмж суурилуулалтын техникийн нөхцөлийг сайжруулж, зорчигч үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг эрхэмлэн видео контент, дэлхийн шилдэг кино, монгол сонгодог кино, ТВ шоу, контент, энтертаймент үзэх боломж бүхий EverHub төхөөрөмжийг агаарын хөлгүүдэд суурилуулна.
- “Чингис хаан” олон улсын шинэ нисэх онгоцны буудалд зорчигч бүртгэлийн self-checking kiosk нэвтрүүлнэ.
- “Чингис хаан” олон улсын шинэ нисэх онгоцны буудалд бизнес ангиллын зорчигч болон бусад үйлчлүүлэгч нарт зориулсан бизнес танхим /Business Longe/-г нээж ажиллуулна.
- Зорчигч бүртгэлийн мобайл апп хөгжүүлэлтийг сайжруулна.
- Үйлчилгээний чанарын түвшинг тодорхойлдог олон улсын байгууллага SKY TRAX-ын “4 од”-нд хүрэх зорилгын хүрээнд олон улсад компанийн өрсөлдөх чадвар бүхий ялгарах үйлчилгээг бий болгоно.
- Дэлхийн нийтийн болон үндэсний хэмжээнд тулгарч буй байгаль орчны сөрөг нөлөөллийг багасгах, компанийн нийгмийн хариуцлагыг идэвхжүүлэх зорилгоор үйлчилгээндээ ISO14001 байгаль орчны менежментийн тогтолцоог нэвтрүүлнэ.
- Customer relationship management (CRM) буюу хэрэглэгчийн харилцааны удирдлагын системийг нэвтрүүлнэ.
- Олон улсын нэр хүнд бүхий ханган нийлүүлэгчтэй хамтран өөрийн татваргүй барааны дэлгүүрийг шинэ нисэх буудалд нээн ажиллуулна.
Нэмэлт үйлчилгээний /ancillary/ бизнесийн бодлого
Цар тахалтай холбоотойгоор цахим худалдан авалтын хэрэгцээ эрс нэмэгдэж, хэрэглэгчдийн худалдан авах зан төлөв технологийн нөлөөгөөр хүчтэй өөрчлөгдөж байна. Агаарын тээвэрлэгч компанийн хувьд онлайн үйлчилгээг нэмэгдүүлэх, инновацлаг шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх, технологийн шийдлийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа ба энэ хүрээнд “ancillary” үйлчилгээг шат дараалалтай хөгжүүлнэ.
МИАТ ТӨХК-ийн хувьд “ancillary” үйлчилгээний орлогын нийт орлогод эзлэх хувь 1%-2% -тай байгаа нь энэ төрлийн бизнес хоцролттой явж байгаа компаниудын тоонд орж байна. Иймээс нэмэлт орлогын олон эх үүсвэрийг бий болгох, зорчигч үйлчилгээтэй холбоотой нэмэлт орлогын бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэх, агаарын хөлөг дэх төлбөртэй үйлчилгээг төрөлжүүлэх, нэмэгдүүлэх бодлого баримтална.
Агаарын харилцааны хэлэлцээрийн чиглэлээр баримтлах бодлого
Гадаадын улс орнуудтай Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулах, нэмэлт өөрчлөлт оруулах нь төрийн байгууллагын мэдлийн асуудал боловч өөрийн орны голлох агаарын тээврийн компаниудын байр суурийг харгалзан үздэг. МИАТ ТӨХК зүгээс компанийнхаа байр суурийг тухай бүр илэрхийлж ирсэн бөгөөд цаашид агаарын харилцааны хэлэлцээрт дараах хоёр ҮНДСЭН ЗАРЧМЫГ баримтлахыг санал болгож, компанийнхаа эрх ашгийг хамгаалах бодлого баримтална. Үүнд:
- Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ICAO) суурь зарчим, Засгийн газар хоорондын байгуулсан “Агаарын харилцааны тухай” хэлэлцээрийн зарчмын заалт болох “хоёр орны хоорондын агаарын тээврийн зах зээлд, томилогдсон тээвэрлэгчид ижил тэгш оролцоотой байх, нэг нь нөгөөгийн үйл ажиллагаанд хохирол учруулахгүй байхыг эрхэмлэх
- Агаарын харилцааг өргөжүүлэх, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих олон улсын хандлага байдаг ч Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн Конвенцид, хэлэлцэн тохирогч талуудын агаарын тээврийн харилцаа эрх тэгш, харилцан ашигтай, хөгжсөн орнууд хөгжиж буй орнуудад хөгжлийн нэн таатай нөхцөл бүрдүүлэх суурь зарчмыг эрхэмлэн тунхагладгийг харгалзах
Агаарын харилцааны хэлэлцээрийг задлах байдал уруу орж байгаа тул МИАТ ТӨХК нь өмнө нь тохирсон давтамж, багтаамжийг өөр дээрээ авч үлдэхийн зэрэгцээ шинээр нэмэгдүүлж байгаа давтамж багтаамжаас нэмж авах чиглэл баримтална.
Монголын талаас агаарын тээвэрлэгч нэмэгдэнэ гэхээсээ илүү гадаадын агаарын тээврийн компаниуд давтамжаа нэмэгдүүлэх, шинээр орж ирэх, хэт давамгай байдал үүсгэх эрсдэл байгааг анхаарч ажиллана.
Аялал жуулчлалын салбар , агаарын тээврийн компаниудын нэгдлийн хамтын ажиллагаа
Монгол улсын Засгийн газраас 2023-2025 оны “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор 2023-2025 онуудад аялал жуулчлалын салбарт МИАТ ТӨХК нь дараах байдлаар хамтарч ажиллана.Үүнд:
- Гадаад улсаас ирэх жуулчдыг урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Монголын Аялал жуулчлалын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулах ажлын хүрээнд Монгол улсад ирэх гадаадын жуулчдад зориулсан тусгай тарифын гэрээ байгуулна.
- Бизнес зэрэглэлийн “MICE” (Meetings Incentives Conferencing Exhibitions) аяллын хөтөлбөрийг дэмжиж Бизнес аялагчдыг нэмэгдүүлэхэд Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын үндэсний аялал жуулчлал, төрийн бус байгууллага гэх мэт энэ чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
- Зочид буудлуудын холбоод ТББ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэн, гишүүн олон улсын сүлжээ Кемпински, Новотел зэрэг зочид буудлуудтай хамтран ажиллаж Блү Скай Монголиа Лоялти хөтөлбөрөө хөгжүүлнэ.
- Олон улсын Аялал жуулчлалын Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Үүнд: Тайландын вант улсын төрийн аялал жуулчлалын газар г.м
- УБТЗ ХНН-тэй хамтын ажиллагааг нэмэгдүүлж “Транс Сибирийн гал тэрэг” аялалд хамтарсан хөтөлбөр гаргах, судалгаа хийх,
- Өвлийн аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх аливаа хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
Oneworld” аллиансын ”Oneworld Connect” хөтөлбөрт нэгдэх
Агаарын тээврийн компаниудын хувьд тогтвортой агаарын тээврийн үйл ажиллагааг эрхлэх боломж, үйл ажиллагааг өргөжүүлэн тэлэх, өрсөлдөх чадвараа хадгалан нэмэгдүүлэхийн тулд аль нэг аллиансад нэгдэн орохыг зайлшгүй шаардлага гарч байгаагаас үүдэн “One world” аллиансын “One World Connect” хөтөлбөрт нэгдэхээр зорилт тавин ажиллаж байна.
Энэхүү хөтөлбөрт нэгдсэнээр:
- Аллиансын гишүүн агаарын тээвэрлэгчидтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлэх
- Нислэгийн сүлжээ өргөжин, маркетинг нислэгийн шинэ чиглэлүүд бий болох
- “МИАТ” бренд дэлхийд танигдах
- Түнш агаарын тээвэрлэгчдийн цагийн хуваарийг ашиглах
- Шинэ зах зээлд нэвтрэх
- Борлуулалтын сүлжээг өргөжүүлэх, зорчигчийг эцсийн цэгт хүргэх бололцоо бүрдэж, суудал ашиглалт, орлого нэмэгдэх
- Олон чиглэлийн нислэгээс шинэ зорчигч урсгалыг татах
- Үйлчлүүлэгчдэд үзүүлдэг урамшууллын хөтөлбөрт нэгдэн орж тэр хүрээнд олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох боломжтой болох
- Урт хугацаанд Аллианс-аас зөвлөх үйлчилгээ авах, гишүүн тээвэрлэгч компаниудтай хамтын ажиллагаа нэмэгдэх, туршлага солилцох боломж тус тус бүрдэнэ.
“МИАТ” ТӨХК
-
Албан хаагч, ажилтны ёс зүйн дүрэм
-
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг хүн, хуулийн этгээдэд ашиглуулах, шилжүүлэх, хувьчлах, төсвийн хөрөнгийн ашиглалт болон түүнийг ашиглалтаас гаргах, ашиглалтаас гаргаснаас орсон орлогын талаарх мэдээлэл
-
Авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчилсан байдал, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан
-
Үйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, бусад эрх зүйн акт
-
Тендерийн бичиг баримт, тендер шалгаруулалтыг явуулах журам
-
Үйл ажиллагааны тайлан
-
Хүний нөөцийн стратеги түүний хэрэгжилтийг хянаж үнэлэх журам
-
Нэгдсэн төвөвт төлсөн татварын хэмжээ
-
Албан тушаалтны Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн
-
Мэдээлэл хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ
-
Худалдан авах ажиллагааны сургалтын мэдээлэл
-
ТУЗ гишүүд
-
Дотоод аудит
-
Албан хаагчийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам
-
Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээдийн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн
-
Албан утасны дугаар, цахим шуудангийн хаяг
-
Эзэмшиж байгаа оюуны өмчийн эрхийн жагсаалт
-
Бүтэц, зохион байгуулалт
-
Эдийн засгийн нийгмийн хөгжлийн үзүүлэлт
-
Үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл
-
ТУЗ-ийн гишүүд болон Гүйцэтгэх удирдлагын авч байгаа цалин хөлс, урамшууллын дүн
-
Олон нийтийн арга хэмжээний хөтөлбөр
-
Олон нийттэй харилцах, мэдээлэл хүргэх нийгмийн сүлжээний хаяг
-
Удирдах албан тушаалтны тодорхойлолт, албан тушаалтны эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр
-
Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайлан
-
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
-
ТУЗ-ын гишүүдийн цахим шуудангийн хаяг
-
Үйл ажиллагааны статистик мэдээлэл
-
Мэдээлэл хариуцагчийн эзэмшиж байгаа газрын мэдээлэл
-
Санхүүгийн хяналт шалгалтын тайлан, акт, дүгнэлт, албан шаардлага, зөвлөмж
-
Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан
-
Хүний нөөцийн удирдлагын ил тод байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
-
Тухай хуулийн этгээдийн удирдлагад тавигдах шаардлага, сонгон шалгаруулах журам
-
Албан хаагч, ажилтныг сонгон шалгаруулах журам
-
Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээдийн нэр, хаяг, дүрэм, үйл ажиллагааны чиглэл
-
Сонгон шалгаруулалтад оролцогчдын талаарх мэдээлэл
-
Албан тушаалын тодорхойлолт
-
Санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт
-
Засгийн газрын шийдвэр, бусад эрх зүйн акт
-
Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан, мэдээ