АЖИЛД СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВАХ ЖУРАМ
Компанийн захиргаа нь компанийн бүтцийн нэгжийн батлагдсан орон тооны ажил, албан тушаалд мэргэжил, боловсрол, ур чадвар, ажил хэрэгч чанар зэрэг тухайн ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан шаардлагад нийцүүлэн, зохих шатны боловсрол, мэргэжил эзэмшсэн, ажлын дадлага, туршлагатай хүнийг сонгох, ажилтныг ажилд авах буюу томилох, ажлын байрын тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээний нөхцлийг танилцуулах, гүйцэтгэх захирлын тушаал гаргах, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах зэрэг ажлуудыг зохион байгуулна.
Сонгон шалгаруулалтанд орж хүний нөөцөд бүртгэгдсэн хүмүүсээс сонголт хийх боломжтой гэж үзвэл олон нийтэд зарлахгүйгээр ажилд авч болно.
Компанийн хэмжээнд ажлын сул орон тоо гарсан тохиолдолд нийтэд зарлан мэдээлэх замаар ажилтныг сонгон шалгаруулж авна. Захиргаанаас 20 хоногийн дотор ажилтан сонгон шалгаруулж авах тухай зарыг өдөр тутмын сонин хэвлэл, мэдээллийн бусад хэрэгсэл, компанийн албан ёсны вэб сайт, facebooк зэрэг хэрэгслээр зарлаж, зохион байгуулна.
Орон тоо сул байгаа бүтцийн нэгжийн удирдах болон бусад албан тушаалтныг оролцуулан 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг гүйцэтгэх захирлын тушаалаар эсхүл захиргаанаас томилон зохион байгуулах ба ажлын хэсгийн дарга нь захиргааны удирдах албан тушаалтан байна.
Ажилтан сонгон шалгаруулах нь дараах үе шаттай байна.Үүнд:
Нэгдүгээр үе шат:
- Мэдээлэх зүйл:
а/ Ажил албан тушаалын нэр;
б/ Ажлын байранд тавигдах шаардлага;
в/ Бүрдүүлэх бичиг баримт;
г/ Материал хүлээн авах эцсийн хугацаа, хүлээн авах хаяг;
д/ Шалгаруулалт явуулах хугацаа; /материал хүлээн авсанаас хойш 10 хоног/
е/ Сонгон шалгаруулалтын төлбөрийн хэмжээ;
- Сонгон шалгаруулалтанд орох иргэний бүрдүүлэх бичиг баримт:
а/ Ажилд орохыг хүссэн өргөдөл;
б/ Иргэний үнэмлэхний /нотариатаар баталгаажуулсан/ хуулбар;
в/ Боловсролын гэрчилгээ, дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
г/ Анкет;
д/ Хамгийн сүүлд ажиллаж байсан ажлын газрын тодорхойлолт, ажлаас чөлөөлөгдсөн тушаал;
е/ 3х4 хэмжээтэй 3 хувь цээж зураг;
ж/ Сонгон шалгаруулалтын төлбөр; /сонгон шалгаруулалтын ажлын ачаалал, гадны мэргэжлийн байгууллагаас хүмүүс авч ажиллуулах зэргээс шалтгаалан төлбөрийн хэмжээг захиргаанаас тухай бүр нь тодорхойлно/
Хоёрдугаар үе шат:
- Материал хүлээн авах, судлах, сонгон шалгаруулалт явуулах:
а/ Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга хэвлэл мэдээллийн хэрэгсэлд заасан хаягаар, заасан хугацааны дотор иргэдийн материалыг хүлээн авах;
б/ Заасан хугацааг хэтэрүүлсэн иргэдийн материалыг хүлээн авахгүй байх;
в/ Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэд бүрдүүлсэн материалаа өөрийн биеэр болон цахимаар ажлын хэсгийн нарийн бичгийн даргад өгөх;
г/ Материал нь зохих ёсоор бүрдсэн иргэдийг сонгон шалгаруулалтанд оруулах;
д/ Мэргэжлийн дагуу ярилцлага хийх; /шаардлагатай тохиолдолд тестээр буюу бичгээр шалгалт авах/
е/ Тэнцээгүй иргэдэд анкетад бичсэн утсаар мэдэгдэх;
- Сонгон шалгаруулж авахдаа үндэслэл болгох зүйл:
а/ Ажлын байрны тодорхойлолт;
б/ Албан тушаалд тавих онцлог шаардлага;
в/ Мэдлэг мэргэжил, боловсролын түвшин, ажлын дадлага туршлага, ур чадвар,
г/ Эрүүл мэнд;
Гуравдугаар үе шат:
а/ Ажлын байрны тодорхойлолтонд заасан шаардлагыг хангасан, ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөн, эрүүл мэндээр тэнцсэн, ажлын дадлага, туршлагатай хүнийг туршилтын хугацаагаар ажиллуулахаар гүйцэтгэх захиралд танилцуулж шийдвэрлүүлнэ.
б/ Туршилтын хугацаа нь гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцож нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно.
в/ Шаардлагатай гэж үзвэл гүйцэтгэх захиралын тушаалаар тухайн ажлын байранд шууд томилж болно.
“МИАТ” ТӨХК
-
Албан хаагч, ажилтны ёс зүйн дүрэм
-
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг хүн, хуулийн этгээдэд ашиглуулах, шилжүүлэх, хувьчлах, төсвийн хөрөнгийн ашиглалт болон түүнийг ашиглалтаас гаргах, ашиглалтаас гаргаснаас орсон орлогын талаарх мэдээлэл
-
Авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчилсан байдал, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан
-
Үйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, бусад эрх зүйн акт
-
Тендерийн бичиг баримт, тендер шалгаруулалтыг явуулах журам
-
Үйл ажиллагааны тайлан
-
Хүний нөөцийн стратеги түүний хэрэгжилтийг хянаж үнэлэх журам
-
Нэгдсэн төвөвт төлсөн татварын хэмжээ
-
Албан тушаалтны Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн
-
Мэдээлэл хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ
-
Худалдан авах ажиллагааны сургалтын мэдээлэл
-
ТУЗ гишүүд
-
Дотоод аудит
-
Албан хаагчийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам
-
Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээдийн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн
-
Албан утасны дугаар, цахим шуудангийн хаяг
-
Эзэмшиж байгаа оюуны өмчийн эрхийн жагсаалт
-
Бүтэц, зохион байгуулалт
-
Эдийн засгийн нийгмийн хөгжлийн үзүүлэлт
-
Үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл
-
ТУЗ-ийн гишүүд болон Гүйцэтгэх удирдлагын авч байгаа цалин хөлс, урамшууллын дүн
-
Олон нийтийн арга хэмжээний хөтөлбөр
-
Олон нийттэй харилцах, мэдээлэл хүргэх нийгмийн сүлжээний хаяг
-
Удирдах албан тушаалтны тодорхойлолт, албан тушаалтны эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр
-
Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайлан
-
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
-
ТУЗ-ын гишүүдийн цахим шуудангийн хаяг
-
Үйл ажиллагааны статистик мэдээлэл
-
Мэдээлэл хариуцагчийн эзэмшиж байгаа газрын мэдээлэл
-
Санхүүгийн хяналт шалгалтын тайлан, акт, дүгнэлт, албан шаардлага, зөвлөмж
-
Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан
-
Хүний нөөцийн удирдлагын ил тод байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
-
Тухай хуулийн этгээдийн удирдлагад тавигдах шаардлага, сонгон шалгаруулах журам
-
Албан хаагч, ажилтныг сонгон шалгаруулах журам
-
Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээдийн нэр, хаяг, дүрэм, үйл ажиллагааны чиглэл
-
Сонгон шалгаруулалтад оролцогчдын талаарх мэдээлэл
-
Албан тушаалын тодорхойлолт
-
Санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт
-
Засгийн газрын шийдвэр, бусад эрх зүйн акт
-
Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан, мэдээ