Аялалд гарахын өмнө :: Хонконг руу нэвтрэх, дамжин өнгөрөх зорчигчдын анхааралд

Хонконгийн засаг захиргаанаас 2022 оны 12-р сарын 29-ний өдрөөс эхлэн Хонконг руу ирж буй зорчигчдод тавигдах шаардлагаа дараахи байдлаар сулруулж байна.

Үүнд:

  • Ирж буй зорчигч сүүлийн 24 цагийн дотор хийсэн RAT буюу түргэвчилсэн тестийн сөрөг хариутай байх (заавал лабораторид хийлгэсэн байх шаардлагагүй, өөрөө хийсэн тестийн зураг байж болно);
  • 12 наснаас дээш бүх гадаадын иргэд Ковид – 19 вакцины бүрэн тунд хамрагдсан англи эсхүл хятад хэл дээрх (гар утсан дээр байж болно) гэрчилгээтэй байх;
  • 12 нас хүрээгүй хүүхдээс Ковид – 19 вакцин шаардахгүй;
  • Хонконгд ирсэн зорчигчид ирсэн өдрөөс эхлээд өдөр бүр (нийт 5 өдөр) хийсэн RAT буюу түргэвчилсэн тестийн хариутай байх (заавал лабораторид хийлгэсэн байх шаардлагагүй, өөрөө хийсэн тестийн зураг байж болно);

Монгол улсын иргэд Хонгконг руу 14 хоногийн хугацаанд визгүй нэвтрэх боломжтой бөгөөд буцах тийзээ заавал авсан байх шаардлагатай.

Зорчигч та бүхэн энэ талаархи дэлгэрэнгүй мэдээллийг тийз худалдан авч буй газраасаа тодруулна уу