- Таны анхааралд
- Санамж ба тээвэрлэлтийн гэрээний нөхцөл
- Аяллын бичиг баримт
- Солонгос улсруу визгүй зорчих зорчигчдын анхааралд - Цахим Аяллын Зөвшөөрөл (K-ETA)
- БНСУ-ын Инчён ОУНБ-д тээвэрлэгч сольж дамжин зорчих зорчигчдын анхааралд
- Япон улсаар дамжин зорчих зорчигчдын анхааралд
- Ууршуулагч (vape)
- Хонконг руу нэвтрэх, дамжин өнгөрөх зорчигчдын анхааралд
- БНХАУ руу нэвтрэх, дамжин өнгөрөх зорчигчдын анхааралд
- Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш
- Санамж
Ууршуулагч (vape) болон электрон тамхи татах төхөөрөмж
ICAO Doc 9284, IATA-ийн аюултай ачааны болон олон улсын байгууллагууд агаарын тээврийн зорчигчид ууршуулагч (vape) болон электрон тамхи татах төхөөрөмжийг онгоцонд тээвэрлэхэд аюултай бодис гэж үздэг. Иймд нэг зорчигч биедээ 1 ууршуулагч (vape) болон электрон тамхи татах төхөөрөмжийг авч явахыг зөвшөөрдөг.
Ачаа тээш ба галын эрсдэл
Ачаа тээшинд электрон тамхи хийсэн тохиолдолд ачааны даралтаас батарей санамсаргүйгээр идэвхжин, хэт халж, улмаар гал гарах боломжтой. Ачаа тээшний хэсэгт нислэгийн үеэр ийм шалтгаанаар гал гарч байсан учир ууршуулагч (vape) болон электрон тамхийг ачаа тээшинд тээвэрлэхийг хориглодог.
Та яагаад онгоцонд электрон тамхи татаж болохгүй вэ?
ICAO Doc 9284, IATA-ийн аюултай ачааны шаардлагаар онгоцонд ууршуулагч (vape) болон электрон тамхи татаж болохгүй шалтгаанууд:
- Нислэгийн үед зорчигчдын бүхээгт гал түймэр гарах аюул, эрсдэлтэй.
- Олон нийтийн хэв журам, тав тухыг алдагдуулна.