- Таны анхааралд
- Санамж ба тээвэрлэлтийн гэрээний нөхцөл
- Аяллын бичиг баримт
- Солонгос улсруу визгүй зорчих зорчигчдын анхааралд - Цахим Аяллын Зөвшөөрөл (K-ETA)
- БНСУ-ын Инчён ОУНБ-д тээвэрлэгч сольж дамжин зорчих зорчигчдын анхааралд
- Япон улсаар дамжин зорчих зорчигчдын анхааралд
- Ууршуулагч (vape)
- Хонконг руу нэвтрэх, дамжин өнгөрөх зорчигчдын анхааралд
- БНХАУ руу нэвтрэх, дамжин өнгөрөх зорчигчдын анхааралд
- Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш
- Санамж
Япон улсад олон улсын нислэгт нисэх буудал сольж дамжин зорчих Япон улсын иргэдээс бусад орны иргэд Токио хотоор гуравдагч орон руу дамжин зорчихдоо ирсэн нисэх буудлаас гарч өөр нисэх буудлаас дамжих тохиолдолд виз шаардагдахыг анхаарна уу.
Дараахь тохиолдолд Япон улс руу нэвтрэх виз шаардагдана.
- Токио хот дотор олон улсын нисэх буудал сольж дамжин нисэх (Нарита ОУНБ-аас/руу Ханеда ОУНБ);
- Нарита ОУНБ-аас өөр нисэх буудал руу гарч дамжин нисэх;
- Low Cost Carrier буюу хямд зардлын тээвэрлэгч руу дамжих тийзтэй тохиолдолд, тээштэй эсэхээс үл хамааран транзит зааланд бүртгэл явагддаггүй, заавал хилээр нэвтэрч бүртгэлийн зааланд бүртгэлээ хийлгэх хэрэгтэй тул виз шаардана;
- Тээш дамжуулан тээвэрлэх гэрээгүй агаарын тээвэрлэгч руу тээштэй дамжих бол хилээр нэвтэрч тээшээ аваад, бүртгэлийн зааланд дахин тээшээ бүртгүүлэх хэрэгтэй тул виз шаардана.
Дараах агаарын тээвэрлэгчээр дамжин зорчиход зорчигчийг дамжих нислэгт бүртгэж суугчийн тасалбарыг эхний цэгт олгох боломжтой.
Энэ талаар шаардлагатай тохиолдолд агаарын тээвэрлэгчээс тодруулж, шалгаж зорчихыг хүсье.
Анхааруулга:
- Нарита Олон Улсын Нисэх Буудлын үйл ажиллагаа 06:00 - 24:00 цагаар хязгаарлагддаг тул энэ цагаас гадуурх буюу өдөр дамнасан нислэг байх боломжгүй тул ирсэн тухайн өдөртөө багтан /календарийн өдөр/ дамжин зорчихыг анхаарна уу.
Дамжин өнгөрөх зорчигч ТА:
Дамжих нислэгээ аль терминалаас явахыг мэдэхгүй нислэгээсээ хоцрох тохиолдол нэмэгдсээр байгаа тул та өөрийн нислэгтэй холбоотой мэдээллийг зарлан мэдээлэл болон нислэгийн мэдээллийн дэлгэцүүдээс харна уу.