Аялалд гарахын өмнө :: БНСУ-ын Инчён ОУНБ-д тээвэрлэгч сольж дамжин зорчих зорчигчдын анхааралд

БНСУ-ын Инчён ОУНБ –д дараахь хямд зардлын агаарын тээвэрлэгчээр дамжин зорчиход тус нисэх буудалд транзит бүртгэлийн цэггүй байдгаас Инчён нисэх буудлаас гараад CHECK-IN COUNTER дээр очиж бүртгүүлэх шаардлагатай тул холбогдох виз шаардагдахыг анхаарна уу.

  • Airasia X
  • Air Asia
  • Philippines AirAsia
  • Thai AirAsia  
  • Cebu Pacific
  • Scoot Air
  • Peach Airways гэх мэт

Энэ талаар шаардлагатай тохиолдолд агаарын тээвэрлэгчээс тодруулж, шалгаж зорчихыг хүсье.