Аялалд гарахын өмнө :: Солонгос улсруу визгүй зорчих зорчигчдын анхааралд - Цахим Аяллын Зөвшөөрөл (K-ETA)
- Таны анхааралд
- Санамж ба тээвэрлэлтийн гэрээний нөхцөл
- Аяллын бичиг баримт
- Солонгос улсруу визгүй зорчих зорчигчдын анхааралд - Цахим Аяллын Зөвшөөрөл (K-ETA)
- БНСУ-ын Инчён ОУНБ-д тээвэрлэгч сольж дамжин зорчих зорчигчдын анхааралд
- Япон улсаар дамжин зорчих зорчигчдын анхааралд
- Ууршуулагч (vape)
- Хонконг руу нэвтрэх, дамжин өнгөрөх зорчигчдын анхааралд
- БНХАУ руу нэвтрэх, дамжин өнгөрөх зорчигчдын анхааралд
- Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш
- Санамж
Цахим Аяллын Зөвшөөрөл (K-ETA)-ийн тогтолцоог хэрэгжүүлэх тухай
Цахим Аяллын Зөвшөөрлийн тогтолцоо гэдэг нь БНСУ-руу визгүй зорчдог орны иргэд БНСУ-руу зорчихдоо холбогдох цахим хуудсанд хувийн мэдээлэл болон аяллын мэдээллээ урьдчилан бүртгүүлснээр аялах зөвшөөрөл авах тухай журам юм.
- Өмнө нь визгүйгээр БНСУ-д зорчих боломжтой байсан 112 орны иргэдэд хамаарна.
- Энэ оны 9 сарын 1-ны өдрөөс (БНСУ-ын цагаар 00 цагаас эхлэнэ) K-ETA журмыг бүрэн хэрэгжүүлж(заавал гүйцэтгэх) эхэллээ.
- Уг тогтолцоог бүрэн хэрэгжүүлэх болсноор БНСУ- руу зорчихоос өмнө зайлшгүй K-ETA зөвшөөрөл авч байж, онгоцны суугчийн талон (Boarding Pass) хэвлэгдэх боломжтой ба хураамж (10.000 вон) төлбөр төлнө. 1 удаа тус зөвшөөрлийг авбал 2 жилийн хугацаанд хүчинтэй байх буюу уг хугацаанд олон удаа зорчих боломжтой юм.
- K-ETA вебсайт/гар утасны аппликейшн –ээр нисэхээс 72 цагийн өмнө мэдүүлэх (www.k-eta.go.kr)
Хамаарах орнуудын жагсаалт болон дэлгэрэнгүй мэдээллийг home page Korea Electronic Travel Authorization Website, K-ETA –ээс үзнэ үү.