Аялалд гарахын өмнө :: Аяллын бичиг баримт

Зорчигч Та аялах гэж буй улс орны хууль тогтоомжийн дагуу шаардлагатай бүхий л бичиг баримтыг бүрдүүлж, авч явах үүрэг хүлээнэ.

Зорчигч бүртгэлийн цэгт хүчин төгөлдөр баримт бичиг, хилээр нэвтрэх улс орнуудын /дамжин өнгөрөх цэг хамаарна/ шаардагдах виз, эрүүл мэндийн гэрчилгээ зэргийг бүрэн бүрдүүлж ирнэ үү.

Орох болон дамжин өнгөрөх улсын бичиг баримт, визний шаардлагын мэдээллийн талаар  https://www.iatatravelcentre.com/ цахим хуудаснаас мэдээлэл авах боломжтой.

Зохих бичиг баримт бүрдүүлээгүй тохиолдолд тээвэрлэгч тээвэрлэхээс татгалзах, аялах улсын хилээр нэвтрүүлэхгүй байх боломжтойг анхаарна уу. Үүнтэй холбогдон гарах аливаа хариуцлагыг МИАТ ТӨХК хариуцахгүй болно.

ОЛОН УЛСЫН НИСЛЭГТ ШААРДЛАГАТАЙ БАРИМТ БИЧИГ

Та олон улсын аялалд гарахын өмнө хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, болон бусад шаардлагатай баримт бичигтэй байх ёстой.

  • Таны паспорт гэмтэлгүй, эзэмшигч өөрөө гарын үсэг зурсан байх шаардлагатай. Улс орон бүрийн тавигдах шаардлага өөр тул аялахаасаа өмнө сайтар шалгана уу.
  • Аливаа аялах гэж буй улсын паспорт болон виз, эрүүл мэндийн гэрчилгээ, бусад аяллын бичиг баримтын шаардлагыг тухайн улсын дипломат төлөөлөгчийн газар болон Элчин сайдын яамдаас тодруулна уу. Зорчигч та аялах гэж буй орны хилээр нэвтрэх шаардлагыг бүрэн биелүүлэх үүрэгтэй бөгөөд, энэхүү шаардлагыг биелүүлээгүйгээс учрах аливаа, хохирол, зардлыг МИАТ ХК хариуцахгүй бөгөөд шаардлага хангаагүйгээс үүдэн МИАТ ТӨХК-д учирсан аливаа зардал, хохирлыг зорчигч бүрэн хариуцахыг анхаарна уу.

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД

Ямар бичиг баримт авч ирэх вэ?  

Зорчигч та аяллын шаардлагатай бичиг баримтуудыг зорчигч бүртгэлийн цэг, болон хилийн шалган нэвтрүүлэх цэг дээр шалгуулах зорилгоор аяллын туршид биедээ авч явах шаардлагатай болохыг анхаарна уу. Үүнд:  хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, эрүүл мэндийн бичиг, баримт болон бусад шаардлагатай баримтууд багтана. Бичиг баримтын бүрдэл бүрэн бус шалтгаанаар хилээр нэвтрүүлэхээс татгалзсан тохиолдолд, тус шалтгааны үүднээс зорчигчийн буцах тийз, хоол, байр зэрэг бусад үүнтэй холбогдон гарах аливаа зардлыг Зорчигч өөрөө бүрэн хариуцахыг анхаарна уу.

Хилээр нэвтрэх шаардлагатай холбоотой виз болон аливаа дэлгэрэнгүй мэдээллийг тухайн улс орны дипломат төлөөлөгчийн газар, консулын газар, болон элчин сайдын яамдаас тодруулна уу.  

Би шаардлагатай бүхий л бичиг баримттай байсан хэдий ч намайг хилээр нэвтрүүлээгүй, тийзний төлбөрийн буцаалт хийх үү?

Тухайн улсын хилийн шалган, нэвтрүүлэх газар нь аль ч үндэслэлээр хилээр нэвтрэхийг хориглох боломжтой. Тус шалтгааны улмаас ашигласан тийзийн буцаалтыг тээвэрлэгч хийхгүй.

Бичиг баримтад тавигдах шаардлагыг хангаагүйн улмаас буцаан тээвэрлэх болон тээвэрлэгчид учрах аливаа зардал, хохирлыг Зорчигч хариуцах болохыг анхаарна уу.