- Таны анхааралд
- Санамж ба тээвэрлэлтийн гэрээний нөхцөл
- Аяллын бичиг баримт
- Солонгос улсруу визгүй зорчих зорчигчдын анхааралд - Цахим Аяллын Зөвшөөрөл (K-ETA)
- БНСУ-ын Инчён ОУНБ-д тээвэрлэгч сольж дамжин зорчих зорчигчдын анхааралд
- Япон улсаар дамжин зорчих зорчигчдын анхааралд
- Ууршуулагч (vape)
- Хонконг руу нэвтрэх, дамжин өнгөрөх зорчигчдын анхааралд
- БНХАУ руу нэвтрэх, дамжин өнгөрөх зорчигчдын анхааралд
- Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш
- Санамж
Олон улсын агаарын тээврийн үйлчилгээнд Варшавын конвенци болон Монтреалын конвенцийг мөрдлөг болгодог. Энэхүү конвенцууд нь зорчигчийн амь нас, эрүүл мэнд буюу тээшинд хохирол учрахад тээвэрлэгчийн хүлээх хариуцлагыг дийлэнх тохиолдолд хязгаарладаг. Мөн 'Хариуцлагыг хязгаарлах тухай олон улсын аяллын зорчигчдод өгөх санамж' болон 'Тээш тээвэрлэлтийн хариуцлагыг хязгаарлах тухай санамж' зэргийг үзнэ үү?
ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛ
1. Энэхүү гэрээнд дурдагдсан зарим нэр томъёонуүд нь дараахь утгыг хадгална. 'Тийз' гэдэг нь энэхүү нөхцөл, санамжийн хэсэг нь болж байгаа зорчигчийн тээш ба тээшний тасалбар юм. 'Тээвэрлэгч' гэдэг нь энэ гэрээ ёсоор зорчигч, түүний тээшийг тээвэрлэж байгаа буюу тухайн тээвэрлэлттэй холбогдох бусад үйлчилгээг гүйцэтгэж буй агаарын тээврийн байгууллагуудыг хэлнэ. 'Варшавын конвенци' гэдэгт Варшав хотноо 1929 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гарын үсэг зурж, мөн 1955 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Гааг хотноо гарын үсэг зурсан протоколоор өөрчлөлт оруулсан олон улсын агаарын тээвэрт хамаарах зарим журмын тухай конвенцийг ойлгоно. 'Монтреалын конвенци' гэж 1999 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Монтрөал хотноо гарын үсэг зурсан олон улсын агаарын тээвэрт хамаарах зарим журмын тухай конвенцийг хэлнэ.
2. Энэхүү гэрээ ёсоор гүйцэтгэж буй Тээвэрлэлт нь Конвенцийн дагуу олон улсын тээвэрлэлт биш болох нь тодорхойлогдоогүй бол Варшавын конвөнци, Монтреалын конвенцоор батлагдсан журам үйлчилнэ.
3. Энэ заалт нь дээр дурдсан журамд харшлахгүй тул энэхүү гэрээгээр гүйцэтгэж буй тээвэрлэлт, тээвэрлэгч бүрээс үзүүлж буй бусад үйлчилгээ нь тус тийзэнд тодорхойлогдсон заалт, хэрэглэж буй хууль (конвенцийг хэрэглэх талаархи дотоодын хуулийг оролцуулан), засгийн газрын тогтоол, мөрдөж буй тариф, гэрээний нөхцөл болон түүнд хамаарах журамд (тээвэрлэгчийн аль ч салбараас мэдэх боломжтой) тус тус захирагдана. АНУ болон Канадын нисэх буудлуудын хоорондын агаарын тээвэрт эдгээр оронд мөрдөгдөж буй тарифыг хэрэглэнэ.
4. Зорчигч нас барах, бие махбодид гэмтэл учруулах, эсхүл бүртгэгдсэн тээш, ачааг устгах, үрэгдүүлэх, гэмтээх зэрэг үйлдэл, эс үйлдэхүйгээс бусад тохиолдолд (хохирол учруулах санаатай, ийм хохирол учирч болзошгүйг мэдсээр байж) эсвэл ачаа, эсхүл зорчигч, тээш, ачааг агаарын тээврээр тээвэрлэхэд саатсаны улмаас учирсан хохирлын улмаас тээвэрлэгчийн хариуцлага нь холбогдох тухайн улсын хууль тогтоомжоор хязгаарлагдана.
5.Тээвэрлэгч нь тухайн улсын хууль тогтоомж, захиргааны дүрэм, журам, тушаал, шаардлага болон бусад шаардлагыг дагаж мөрдсөн, зорчигч дагаж мөрдөөгүйгээс үүссэн аливаа хохирлыг хариуцахгүй.
6. Тээвэрлэгчийн нэрийг тийзэнд товчлон бичиж болно. Бүтэн нэр, түүний товчлол нь тарифын лавлах, тээвэрлэлтийн нөхцөл, дүрэм, тухайн тээвэрлэгчийн цагийн хуваарьт заагдана. Тийзэнд тээвэрлэгчийн товчилсон нэрийн эсрэг талд заагдсан аялал эхэлсэн нисэх буудлын нэр нь тээвэрлэгчийн хаяг болно. Зөвшөөрөгдсөн зогсоолуудад тийз эсвэл нислэгийн цагийн хуваарьт заагдсан аяллын чиглэлийн дагуух зогсолтуудыг хамааруулна. Энэхуү гэрээгээр хэд хэдэн тээвэрлэгчээр дамжин гүйцэтгэгдэж буй тээвэрлэлтийг нэг тээвэрлэлт гэж үзнэ.
7. Бусад тээвэрлэгчийн тийзийг бичиж буй агаарын тээвэрлэгч нь түүний төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэж буй болно.
8. Тээвэрлэгчийн хариуцлагаас хязгаарлах, татгалзах нь тээвэрлэгчийн төлөөлөгч, ажилтан, мөн тэдгээрийн дамжуулан тээвэрлэлтийг явуулж буй агаарын хөлгийн эзэмшигч бүх этгээдэд хамаарна
9. Бүртгэгдсэн тээшийг тээшний зүүлт эзэмшигчид хүргэнэ. Олон улсын тээвэрт тээвэрлэж буй тээш гэмтсэн тохиолдолд гэмтлийг илрүүлсний дараа нэн даруй, хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор тээвэрлэгчид бичгээр гомдол гаргах; Хэрэв саатсан тохиолдолд ачаа тээшийг хүргэсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор гомдол гаргах ёстой. Олон улсын бус тээвэрлэлтийн тариф эсвэл тээвэрлэлтийн нөхцлийг харна уу.
10. тийз нь тээвэрлэгчийн тариф, тээвэрлэлтийн нөхцөл, холбогдох журамд өөрөөр заагаагүй бол уг тийзийг олгосон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд тээвэрлэнэ. Тээвэрлэлтийн үнэ нь тээвэрлэлт эхлэхээс өмнө өөрчлөгдөж болно. Тээвэрлэгч нь зохих төлбөрийг төлөөгүй тохиолдолд тээвэрлэхээс татгалзах болно.
11. Тээвэрлэгч нь зорчигч болон тээшийг хугацаанд нь тээвэрлэх талаар өөрөөсөө хамаарах бүхий л арга хэмжээг авах үүрэгтэй. Нислэгийн хуваарь болон бусад баримт бичигт заасан цагууд нь баталгаажаагүй бөгөөд энэхүү гэрээний бүрэлдэхүүн хэсэг болохгүй. Шаардлага гарвал тээвэрлэгч нь урьдчилан мэдэгдэхгүйгээр зорчигчдыг өөр тээвэрлэгчид шилжүүлэх эсвэл агаарын хөлгийг орлуулж болох бөгөөд тийзэнд заагдсан буух газрыг өөрчлөх буюу орхиж болно. Нислэгийн хуваарь зорчигчдод урьдчилан мэдэгдэхгүйгээр өөрчлөгдөж болно. Тээвэрлэгч нь дамжих нислэгээр хангах талаар хариуцлага хүлээхгүй.
12. Зорчигч нь нислэгтэй холбогдолтойгоор засгийн газраас тавьсан бүхий л шаардлагыг биелүүлэх, хилээр нэвтрэх, дамжин өнгөрөх, гарахтай холбоотой болон бусад шаардлагатай бичиг баримтаа үзүүлэх, тээвэрлэгчээс тогтоож өгсөн хугацаанд нисэх буудалд хүрэлцэн ирэх, хэрэв ийм хугацаа тогтоогдоогүй бол нислэгийн өмнөх бэлтгэл хангахад бүрэн хүрэлцэхүйц хугацааны өмнө нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэх үүрэгтэй.
13. Тээвэрлэгчийн төлөөлөгч болон ажилтан нь энэхүү гэрээний заалтыг өөрчлөх, хүчингүй болгох эрхгүй.
ТЭЭВЭРЛЭГЧИЙН ХАРИУЦЛАГЫГ ХЯЗГААРЛАХ ТАЛААР ОЛОН УЛСЫН АЯЛЛЫН ЗОРЧИГЧДОД ӨГӨХ САНАМЖ
Эцсийн очих газар эсвэл аялал эxлэx улсаас өөр улсад зогсох олон улсын аялалд явж буй зорчигчдод энэхүү тээвэрлэлт нь агаарын тээврээр хийгээгүй ба конвенцид хамаарах олон улсын тээвэрлэлт биш тохиолдолд холбогдох Конвенцид заасан хариуцлагатай холбоотой дүрэм, хязгаарлалтыг дагаж мөрдөхийг зөвлөж байна. Америкийн Нэгдсэн Улс дахь цэгүүд, буцах эсвэл тохиролцсон зогсоолтой аялж буй зорчигчдын хувьд Конвенц болон холбогдох тарифаар тусгагдсан тээврийн тусгай гэрээгээр эдгээр тусгай гэрээний талууд болох зарим тээвэрлэгчдийн хариуцлагыг тогтоосон байдаг бөгөөд Зорчигч нас барах, бие махбодид учирсан гэмтэл нь зорчигч бүрт 75,000 ам.доллараас хэтрэхгүй байхаар нотлогдсон хохирлоор хязгаарлагддаг бөгөөд ийм хязгаар хүртэлх энэхүү хариуцлага нь тээвэрлэгчийн гэм буруугаас шалтгаалахгүй. Тусгай гэрээнд тусгагдаагуй тээвэрлэгчээр зорчиж байгаа эсвэл Америкийн Нэгдсэн Улсаас буцахгүй, эсвэл тохиролцсон зогсоолгүй аяллаар зорчиж байгаа зорчигчдын хувьд Конвенцийн холбогдох хариуцлагын хязгаар хүртэл нотлогдсон хохирлын хэмжээ нь Монреалийн конвенцийн дагуу 128,821 SDR байна. Тусгай гэрээний талууд болох тээвэрлэгчдийн нэрсийг эдгээр тээвэрлэгчдийн тийз борлуулж буй газраас xүсэлт гаргаж авах боломжтой. Ихэвчлэн даатгалын хувийн компаниас аяллын даатгал худалдаж авснаар нэмэлт хамгаалалт авах боломжтой. Энэхүү даатгалд конвенц болон тээвэрлэлтийн тусгай гэрээний дагуу тээвэрлэгчийн хариуцлагын хязгаарлалт хамаарахгүй. Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл агаарын тээврийн компани эсвэл даатгалын компанийн төлөөлөгчөөс лавлана уу.
ТЭЭШ ТЭЭВЭРЛЭЛТИЙН ХАРИУЦЛАГЫГ ХЯЗГААРЛАХ ТУХАЙ САНАМЖ
Үнэт зүйлийг урьдчилан мэдэгдэж нэмэлт хураамж төлөөгүй бол тээш саатах, үрэгдэх, гэмтэхтэй холбогдсон хариуцлагыг хязгаарлана. Олон улсын аялалд (Олон улсын аяллын хэсэг нь болох дотоодын аялалд хамаарна) бүртгэгдсэн тээшний нэг фунт тутамд ойролцоогоор АНУ-ын 9,07 доллар (нэг кг тутамд АНУ-ын 20,00 доллар), бүртгэгдээгүй тээшинд АНУ-ын 400.00 доллар зорчигч тус бурд төлнө. Холбооны хуульд зааснаар АНУ-ын нисэх буудлуудын хоорондох агаарын тээврийн үед тээш үрэгдэх буюу гэмтвэл зорчигч тус бүрд төлөх төлбөрийн хэмжээ наад зах нь АНУ-ын 2.800 доллартай тэнцэнэ. Зарим төрлийн үнэт зүйлийг өндрөөр үнэлэхгүй байж болно. Тээвэрлэгч нь үнэт зүйлс, хэврэг болон түргэн мууддаг зүйлд хариуцлага хүлээхгүй. Нэмэлт мэдээллийг тээвэрлэгчээс авна уу.
ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН НИСЭХ БУУДЛААС ТОГТООСОН ТАТВАР ХУРААМЖИЙН ТУХАЙ
Засгийн газрын эрх бүхий баигууллага болон нисэх онгоцны буудлаас тогтоосон татвар хураамж тийзний оронд орсон байж болно. Аяллын үнийн тодорхой хэсэг болох тэдгээр татвар хураамжуудыг тарифын дунд оруулсан байж болохоос гадна тийзний 'TAX/FEЕ/СНАRGE' гэсэн нүдэнд тусад нь бичсэн байна. Тийз худалдан авахад төлөгдөөгүй татвар хураамжуудыг төлөх шаардлага танд гарч болох юм. Доорхи санамж АНУ-ын нутаг дэвсгэрт худалдагдсан АНУ-аас тээвэрлэлт нь эхэлж байгаа тийзний хувьд хамаарахгүй.
ХЭТРҮҮЛСЭН ЗАХИАЛГЫН УЛМААС ТЭЭВЭРЛЭХЭЭС ТАТГАЛЗАХ
Тээвэрлэхээс татгалзсаны нөхөн төлбөр олгох журам үйлчилдэг орнуудад, хэдийгээр баталгаат захиалгатай боловч хэтрүүлсэн захиалгын улмаас суудалгүй болж, тэзвэрлэлтээс хасагдсан зорчигчдод олгох нахөн төлбөрийг тухайн тээвэрлэгч төлөвлөсөн байдаг. Энэ төлбөрийн талаар тухайн тээвэрлэгчийн салбаруудаас тодруулж болно.
БҮРТГЭЛИЙН ЦАГ
Тийз дээр заасан цагууд нь агаарын хөлгийн хөөрөх цаг юм. Энэхүү хөөрөх цаг нь таны нислэгт бүртгүүлэх хугацаа эсвэл агаарын хөлөгт суух боломжтой байх хугацаатай адил биш юм. Хэрэв та хоцорсон бол тээвэрлэгч таныг тээвэрлэхээс татгалзана. Тээвэрлэгчээс мэдээлсэн нислэгт бүртгүүлэх цаг нь зорчигчдыг нислэгт хүлээн авах хамгийн сүүлийн зөвшөөрөгдөх цагийг илэрхийлдэг бол таны тээвэрлэгчийн зааж өгсөн онгоцонд суух цаг нь зорчигчдын агаарын хөлөгт суух хамгийн сүүлийн цагийг заадаг.
НИСЛЭГТ АВЧ ЯВАХАД ХОРИОТОЙ ЭД ЗҮЙЛС БОЛОН АЮУЛТАЙ БАРАА
Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс зорчигч нь доор дурдсан аюултай барааг бүртгэгдсэн болон бүртгэгдээгүй (гар тээш) хэлбэрээр авч явахыг хориглоно.
Аюултай ачаанд тэсэрч дэлбэрэх бодис (буудуулдаг салют гм), шатамхай шингэн болон шатамхай хатуу бодис (их хэмжээний шүдэнз, асаагуур), спиртийн төрлийн ундаа (спиртийн хэмжээ 70 процентоос их тохиолдолд). шахсан хий (бутаны хий болон спортын зориулалтын хүчилтөрөгч), хордуулагч бодис (шавьж устгэгч бодис г м), идэмхий бодис, цацраг идэвхит бодис, их хэмжээгээр соронзлогдсон материал исэлдүүлэгч бодис, дохиоллын төхөөрөмж суурилуулсан цүнх, харшил үзүүлэгч бодис болон хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, агаарын хөлгийн аюулгүй байдалд хор хөнөөл учруулах бодисууд орно.
Буу, сэлэм, хутга зэрэг зэвсэг, хурц үзүүртэй зүйлсийг онгоцны бүхээгт авч орохыг хатуу хориглоно. Нэмэлт мэдээллийг тээвэрлэгчээс авах боломжтой.