Онгоцны буудалд :: Зорчигчийн цахим бүртгэл

Online check-in буюу Зорчигчийн цахим бүртгэл

Та хэзээ ч, хаанаас ч өөрийгөө нислэгт бүртгэж, дуртай суудлаа сонгон аялах боломжтой боллоо.

Цахим бүртгэл буюу Online check-in ач холбогдол

  • Цахим бүртгэл ашигласнаар та нисэх буудалд урт дараалалд зогсох шаардлагагүй
  • Та хүссэн газраасаа интернет холболт ашиглан аяллын бүртгэлд нэвтэрч суудлаа сонгон суугчийн тасалбараа өөрөө хэвлэн авах боломжтой
  • Цахим зорчигч бүртгэлийг олон улсын аялалд нислэг эхлэх  хуваарьт цагаас 48 -2 цагийн өмнө хийх боломжтой.

Хэрхэн өөрийгөө нислэгт бүртгэх вэ?

 Та www.miat.com цахим хуудсаар дамжуулан Check-in буюу Зорчигч бүртгэл хэсэгт нэвтрэн орж энэхүү үйлчилгээг авах боломжтой.

Дараах тохиолдлуудад цахим бүртгэлийг ашиглах боломжгүй ба та нисэх буудалд Зорчигч бүртгэлийн цэгт бүртгүүлнэ.

  • Өөр тээвэрлэгч компанийн аяллаар аялж буй зорчигч
  • Нислэг нь хамтрагч компанийн үйлдэж байгаа нислэг бол
  • Захиалгат нислэгээр зорчих
  • Нислэгийн тийз баталгаажаагүй байх
  • Орон нутгийн нислэгээр зорчих
  • Гэрийн тэжээвэр амьтан авч явах, тэргэнцэр захиалах зэрэг тусгай үйлчилгээ шаардлагатай зорчигчид цахим бүртгэлийн үйлчилгээг ашиглах боломжгүйг анхаарна уу!

Онлайнаар бүртгүүлэхэд тавигдах үндсэн шаардлага:

  • Зорчигчийн электрон тийз
  • Аялал нь МИАТ ХК-ийн олон улсын чиглэлд үйлдэж байгаа хуваарьт нислэг байх шаардлагатай.
  • Хэрэв дугаар хамтран эзэмших нислэг нь хамтрагч компанийн үйлдэж байгаа нислэг бол та тус компанийн цахим хуудсанд хандана уу.

Та  цахим бүртгэл ашиглах дээрх шаардлагуудыг хангаж байвал нислэг эхлэх хуваарьт цагаас 48-2 цагийн өмнөх хугацаанд дараах алхамуудыг хийнэ.

  1. Тийз дээрхи овог нэр болон суудал захиалгын код эсвэл электрон тийзний дугаарыг оруулна
  2. Нислэгээ шалган, бүртгүүлэх нэрээ сонгох
  3. Хэрэв та Blue Sky Mongolia хөтөлбөрийн гишүүн бол гишүүнчлэлийн дугаараа оруулах
  4. Суудлын дугаараа сонгох
  5. Иргэншил, аяллын бичиг баримтын мэдээллийг нягтлан оруулах
  6. Суугчийн тасалбараа хэвлэх эсвэл зургийг нь хадгалах.
  7. Зорчигчийн цахим бүртгэлээс гарах
  8. Хэрэв ямар нэгэн алдаа гарч зорчигч бүртгэл хийгдээгүй бол та нисэх буудал дахь Зорчигч бүртгэлийн цэгт очно уу.

Та өөрийгөө нислэгт амжилттай бүртгэсэн бол суугчийн талоноо хэвлэх, суудлын дугаараа  өөрчлөх, зорчигч бүртгэлээ устгах боломжтой.

Нисэх буудалд :

 

 

Хэрэв та бүртгүүлэх тээштэй эсвэл суугчийн талоноо хэвлүүлэн авах бол нислэг хөөрөх цагаас 90 минутын өмнө МИАТ компанийн зорчигч бүртгэлийн Online check-in цэгт очиж тээшээ тээвэрлэлтэнд хүлээлгэж өгч, суугчийн талоноо хэвлүүлэн авна.

САНАМЖ:

  1. Хэрэв та бизнес ангилалын зорчигч эсвэл Blue SKY Mongolia  хөтөлбөрийн Platinum, Gold, Silver гишүүн бол хэвлэсэн суугчийн тасалбараар эсвэл хадгалж авсан баталгаажуулсан зургаараа Бизнес ангилалын лаунж буюу хүлээлгийн танхимаар үйлчлүүлэх боломжтой.

  2. Та өөрөө тасалбараа хэвлэн агаарын хөлөгт зорчигчдыг суулгах хаалганд очих бол аюулгүй байдлын үзлэг, аялалын баримт бичгийн хяналт шалгалтын цэгээр нэвтрэх цагаа тооцоолж нисэх буудалд ирэхийг анхаарна уу.