Хайх
mn
Blue Sky Mongolia
гишүүнээр нэвтрэх
Нислэгийн төлөв
Нислэгийн төлөв эндээс шалгаж болно
Цахим баримт
Маягт татах эсвэл гэрчилгээгээ цахимаар үүсгэнэ үү
Хэрэглэгчийн дуу хоолой
Таны дуу хоолой бидний амжилтын хөтөч.
Хаяг байршил
Нислэгийн тийз захиалга болон мэдээлэл авах хаягууд
Мэдээ
Манай хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
МИАТ ТӨХК түүхт 70 жилийн ойгоо угтан “Улаанбаатар марафон-2026” гүйлтийн спортыг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжиж оролцлоо. Нийт 46 мянган оролцогчтолй зохион байгуулагдаж буй тус марафонд МИАТ компанийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн 160 гаруй ажилтны хамт "Хамтдаа бүтээсэн 70" жил уриан дор 1240 миль зайд гүйсэн нь Улаанбаатараас Сөүл хот руу нисэх агаарын зайтай дүйцэх хэмжээ гэдгээрээ онцлог юм. Манай хамт олон “Бүтэн марафон” буюу 42.195 км, “Хагас марафон” 21.095 км болон 10 км, Эрүүл мэндийн 5 км-ийн гүйлтийн ангилалд тус тус амжилттай оролцлоо.
2026/05/23
МИАТ ТӨХК “Улаанбаатар Марафон-2026"-д дэмжигч байгууллагаар оролцож байна
2026/05/23
УЛААНБААТАР ХОТ-“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан (2026.05.22) Япон Улсын “Oriental Consultants Global” групп компанийн төмөр замын судалгааны багийн төлөөлөгчдийг дахин хүлээн авч уулзлаа. Уулзалтад тус компанийн төмөр замын төлөвлөлтийн инженер, багийн ахлагч Шимизү Такаши, багийн дэд ахлагч бөгөөд рельс, өртөөний төлөвлөлтийн инженер Урамото Шохэй, төслийн бэлтгэл ажил хариуцсан инженер Б.Доржханд нар оролцов. Хоёр тал “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг Улаанбаатар хоттой төмөр замаар холбох төслийн хөгжлийн төлөвлөлт, бэлтгэл судалгааны ажлын хүрээнд хоёр дахь уулзалтаа хийж байгаа бөгөөд энэ үеэр 2022-2024 онд Монгол Улсад судлагдсан LRT болон трамвай төслүүдийн харьцуулсан судалгаа, техник, эдийн засгийн үндэслэл, кадастр болон трассын төлөвлөлтийн талаар санал солилцлоо. Мөн Улаанбаатар хот орчимд MRT (Mass Rapid Transit) төслийг хэрэгжүүлэх боломж, талбайн нөхцөл байдал, байгаль орчны судалгаа, бодит нөхцөлд нийцсэн шийдлүүдийг хэлэлцлээ. Түүнчлэн MRT төслийн I үе шатанд хэрэгжүүлэх ажлууд, газар чөлөөлөлт, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой эрсдэл, трассын хүндрэлтэй хэсгүүд, бүсчлэлийн асуудлыг хөндөн ярилцлаа. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэ үеэр төслийн төсөв зардлын тооцооллыг илүү нарийвчлан боловсруулах, иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, цаг хугацаа хэмнэсэн, хүртээмжтэй, түргэн шуурхай тээврийн үйлчилгээг бий болгоход онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо. Мөн автозамын тээврээс төмөр замын тээвэрт шилжих сонголтын давуу тал, шинэ нисэх буудлаас зорчих иргэдийн аюулгүй байдал, цаг хугацаа болон зардал хэмнэх боломжууд, зорчигч урсгалын тооцоолол, хөдлөх бүрэлдэхүүний судалгаа, төслийн эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нарийвчлан тооцсон суурь судалгааг илүү боловсронгуй болгох шаардлагатайг тэмдэглэн хэллээ. Төслийн багийнхан нэмэлт судалгааг хийсний дараа салбарын сайд болон төмөр замын мэргэжилтнүүдтэй дахин уулзахаар тогтов.
2026/05/23
“ТЭНГЭРТ ДҮҮЛСЭН ОРЬ ЗАЛУУ НАС МИНЬ” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, найрал дууны багш, удирдаач Т.Насанбуянгийн мэндэлсний 85 жилийн ойд зориулсан “Тэнгэрт дүүлсэн орь залуу нас минь” үзэсгэлэнгийн нээлт 2026 оны тавдугаар сарын 21-ний 11.40 цагт Монголын Театрын музейд боллоо. Үзэсгэлэнд Чингис хаан одонт, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Ардын зураач, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, зураач Ж.Саруулбуян, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, урлаг судлаач Ч.Буянхишиг, Монгол Улсын Гавьяат жүжигчин З.Жарантав болон уран бүтээлчид,ахмад нисгэгчид, гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд нь хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүллээ. Товуугийн Насанбуян нь 1941 онд Улаанбаатар хотод төржээ. Тэрээр 1959 онд Нийслэлийн арван жилийн III дунд сургуулийг дүүргэж, Чихэр боовны үйлдвэрт ажиллаж байгаад 1962 онд УАДБЧ-д дагалдан жүжигчнээр орж 1963 онд жинхлэн, 1964-1968 онд УДБТ-ын дэргэдэх Дуулаачийн дээд сургууль (студи)-д суралцаж дууны багш мэргэжлээр төгсчээ. Түүний зохиосон “Нисгэгчийн дуу”, “Орь залуу нас”, “Мичид шүргэх Алтай”, “Улаанбаатарын агаар”, “Миний нутаг сайхан”, “Нарны баясгалан”, “Үзэсгэлэнт Монгол”, “Ном эрдмийн эх орон”, “Өнө мөнхийн ээж”, “Хүмүүсээ хүүхэд байх сайхан” зэрэг олон арван дуу нь нийтийн хүртээл болж одоог хүртэл дуучид болон ард түмний дуулах дуртай дуу хэвээр эгшиглэсээр байна. Энэхүү үзэсгэлэнд түүний гэрэл зураг, намтар, туулсан замнал, ажил хөдөлмөр, бүтээл туурвилыг дэлгэн харуулжээ. Тус үзэсгэлэн 2026 оны тавдугаар сарын 21-26-ны өдрүүдэд Монголын Театрын музейд үргэлжлэн гарна.
2026/05/21
“МИАТ” ТӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
2026/05/21
Б.Ананд: МИАТ компани газрын үйл ажиллагааны аюулгүй байдлын ISAGO аудитыг 99.8 хувийн үнэлгээтэй, амжилттай давсан
2026/05/19
“МИАТ ТӨХК 70 ЖИЛ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО
2026/05/08
МИАТ:ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ ДАХИН БАТАЛГААЖУУЛЛАА
2026/05/07
Ч.Идэржавхлан: МИАТ компани олон улсын аюулгүй ажиллагааны стандартыг хэрэгжүүлж байна
МИАТ ТӨХК-д хэрэгжүүлж буй ISO 45001:2018 Олон улсын стандартын талаар Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Ч.Идэржавхлантай ярилцлаа.
2026/05/06
"МИАТ ТӨХК" Он цагийн товчоо
"МИАТ ТӨХК"-ийн түүхт 70 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Түүхт ойд зориулан он цагийн товчооныг хүргэж байна.
2026/05/04
Монгол Улсын Анхны удам дамжсан гавьяат нисгэгч
2026/05/01
МИАТ ТӨХК нь ICAO-ын USOAP аудит шалгалтын “Industry visit” хөтөлбөрт амжилттай шалгууллаа
2026/05/01
‹
1
2
3
4
5
›