Хайх
mn
Blue Sky Mongolia
гишүүнээр нэвтрэх
Нислэгийн төлөв
Нислэгийн төлөв эндээс шалгаж болно
Цахим баримт
Маягт татах эсвэл гэрчилгээгээ цахимаар үүсгэнэ үү
Хэрэглэгчийн дуу хоолой
Таны дуу хоолой бидний амжилтын хөтөч.
Хаяг байршил
Нислэгийн тийз захиалга болон мэдээлэл авах хаягууд
Мэдээ
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
2026/06/25
МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа
2026/06/23
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA) -ны 82 дахь жилийн бүх гишүүдийн хурал (AGM) болон Дэлхийн агаарын тээврийн дээд хэмжээний чуулга уулзалт (WATS) Бразилийн Рио де Жанейро хотноо зохион байгуулагдлаа. Дэлхийн агаарын тээврийн салбарын 1500 гаруй удирдах албан тушаалтан, бодлого боловсруулагчид оролцсон IATA-ны Захирлуудын зөвлөлийн ээлжит хуралд Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн оролцож, Агаарын тээврийн холбооны 2026 оны зорилт, чиглэл, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг батлалцаж, мөн санхүүгийн тайлан, төлөвлөгөөнд санал өгч ажиллав. Түүнчлэн Захирлуулын зөвлөлийн хурлын үеэр Олон улсын Агаарын тээврийн холбооны дарга Уилли Уолшийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийн хүрээнд өнгөрсөн хугацааны ажлын тайлантай танилцаж, мөн Холбооны даргад шинээр нэр дэвшигчийн сонгуулийн үйл ажиллагаанд оролцон санал солилцсоны зэрэгцээ 2027 оны ИАТА-ны салбар хуралдаанууд болон ээлжит их хурлын зохион байгуулагч компанийг батламжлан саналаа өгсөн байна. Энэ удаагийн хурал, дээд хэмжээний уулзалтаар агаарын тээврийн салбарын эдийн засаг, салбарт тулгамдаж байгаа өнөөгийн тулгамдаж байгаа асуудал, тогтвортой хөгжил, нисэхийн аюулгүй байдал, олон улсын зохицуулалтын цаашдын асуудлыг хэлэлцжээ.Сүүлийн үеийн бүс нутгийн мөргөлдөөн болон бусад хүчин зүйлээс шалтгаалсан агаарын хөлгийн түлшний үнийн өсөлтөөс шалтгаалан зарим авиа компани дампуурлаа зарласан бол олонх нь нислэгийн чиглэл, давтамжаа цөөрүүлэх мөн тийзийн үнийн тарифт нэмэлт оруулах байдлаар эдийн засгийн зохицуулалт хийх арга хэмжээ авч ажиллаж байна. Үүсээд байгаа түлшний үнийн өсөлтөөс хамааралтай IATA-ны 2026 оны хэтийн төлөвт хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байгаа нь цаашдын агаарын тээврийн салбарын хамгийн том эрсдэлүүдийн нэгээр онцолжээ. Үүний зэрэгцээ геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж, дэлхийн түүхий нефть, эрчим хүчний нийлүүлэлтийн гол гарц болох Ормузын хоолойн тээвэрлэлтэд саад учирсан нь дэлхийн газрын тосны зах зээлд сөргөөр нөлөөлсөн. Тус бүсээр дэлхийн түүхий нефтийн нийлүүлэлтийн 20 орчим хувь дамжин өнгөрдөг бөгөөд нийлүүлэлтийн тасалдал нь газрын тос болон агаарын хөлгийн түлшний үнийг богино хугацаанд огцом өсгөөд байгаа юм. Дээд хэмжээний хурлын үеэр IATA-ны тооцооллоор 2026 онд Brent төрлийн газрын тосны дундаж үнэ нэг баррель нь 95 ам.доллар, онгоцны түлшний дундаж үнэ нэг баррель нь 152 ам.долларт хүрнэ гэсэн төлөвийг гаргасан нь өмнөх оныхоос 70 хувиар давсан үзүүлэлт юм. Мөн IATA-ны 2026 оны төсөөллөөр түлшний зардал нь агаарын тээврийн компаниудын нийт үйл ажиллагааны зардлын 31.4 хувийг эзлэхээр байна. МИАТ ТӨХК-ийн хувьд агаарын хөлгийн түлшний хэрэгцээг үндсэндээ импортоор хангадаг бөгөөд дэлхийн эрчим хүчний зах зээлийн үнийн хэлбэлзэл, геополитикийн нөхцөл байдлын өөрчлөлт нь компанийн үйл ажиллагааны зардалд шууд нөлөөлж байна. Тухайлбал, 2026 оны хоёрдугаар сараас эхлэн гадаад улсын нисэх буудлуудад нийлүүлж буй агаарын хөлгийн түлшний үнэ 100 хувиар өссөн, дотоодын ханган нийлүүлэгч "Эрчист Ойл" ХХК-иас нийлүүлж буй түлшний үнэ 68 хувиар тус тус нэмэгдсэн байна. Үүний үр дүнд агаарын хөлгийн түлшний зардал нь компанийн нийт үйл ажиллагааны зардлын 33 хувийг эзэлж, зардлын хамгийн том бүрэлдэхүүн хэсэг болоод байна. Түүнчлэн агаарын хөлөг болон хөдөлгүүрийн засвар үйлчилгээний хүчин чадлын хомсдол, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлтийн доголдол нь агаарын хөлгийн ашиглалтын хугацааг уртасгах, засвар үйлчилгээний давтамж болон өртгийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа нь компанийн санхүүгийн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг болоод байна.
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛЛАА
2026/06/18
Иргэд ажлын байр, сонгон шалгаруулалтын мэдээллийг түлхүү сонирхлоо
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” аяны хүрээнд Зам, тээврийн яам салбар, нэгжүүдийнхээ үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, мэдээ мэдээлэл өгөх, хэрэглэгчдийн санал хүсэлтийг хүлээн авах, тулгамдаж буй асуудлыг хамтран шийдвэрлэх зорилгоор энэ сарын 15-17-нд Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулав. Гурван өдөр үргэлжилсэн тус өдөрлөгөөр МИАТ үйл ажиллагаагаа сурталчлан таниулахын зэрэгцээ иргэдийн асуултад хариулж, санал хүсэлтийг хүлээн авч ажиллав. Мөн төв талбайд нислэгийн тийз бичих үйлчилгээг хэрэглэгчдэд шууд хүргэж, маршрут, үнэ тарифын мэдээллийг өгсөн юм.
2026/06/17
МИАТ ТӨХК “ТОП-10” АЖ АХУЙН НЭГЖИЙН ЖАГСААЛТЫН НАЙМДУГААР БАЙРТ ШАЛГАРЛАА
2026/06/16
ЗТЯ-ны “Нээлттэй хаалганы өдөрлөг” МИАТ ТӨХК-ийн мэдээллээр эхэллээ
2026/06/15
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
2026/05/31
Шинэ гавьяатууддаа хүндэтгэл үзүүллээ
МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн хөдөлмөр зүтгэлээ төр, засагт үнэлүүлж, хамт олныхоо бахархал болсон гурван шинэ гавьяатыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.
2026/05/26
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр (2026.5.24) Тулгар төр байгуулагдсаны түүхт 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг угтан, иргэний нисэхийн салбарын 101 жил, МИАТ ТӨХК үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойг тохиолдуулж МИАТ ТӨХК-д ажил хөдөлмөр, мэдлэг ур чадвараа дайчлан амжилттай ажиллаж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд Монгол Улсын Гавьяат цол хүртээж, төрийн дээд одон медалиар шагнасан юм.
2026/05/24
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, улс орныхоо хөгжил цэцэглэлт, эдийн засгийг бэхжүүлэхэд түүхэн чухал хувь нэмэр оруулсан МИАТ компанийн 70 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатарын одонгоор шагнасныг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн тэргүүтэй нисэхийн салбарын хамт олон, үе үеийн төлөөлөл гүн хүндэтгэлтэйгээр хүлээж авлаа.
2026/05/24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр /2026.5.24/ иргэний нисэхийн салбарын төлөөлөлтэй уулзлаа. Төрийн тэргүүн уулзалтын эхэнд иргэний нисэхийн салбарын үе үеийн удирдлага, ахмадууд, ажилтан, албан хаагчдад Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 101 жил, “МИАТ” ТӨХК-ийн түүхт 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, амжилт хүсэн ерөөлөө.
2026/05/24
‹
1
2
3
4
5
›
2026/06/19