Мэдээ мэдээлэл |
![]() |
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2015.02.06
Тендер шалгаруулалтын нэр: МИАТ ТӨХК-ийн зорчигчийн орлогын програм (удирдлагын мэдээллийн систем болон интерфейс бүхий)-ыг нийлүүлэх гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах тендер
Тендер шалгаруулалтын дугаар: 15/02
1. “МИАТ” ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг “МИАТ” ТӨХК-ИЙН ЗОРЧИГЧИЙН ОРЛОГЫН ПРОГРАМ (УДИРДЛАГЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ БОЛОН ИНТЕРФЕЙС БҮХИЙ)-ЫГ НИЙЛҮҮЛЭХ тухай битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна.
2. Тендерийн баримт бичгийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг 100,000төгрөгөөр, эсхүл үүнтэй дүйцэхүйц дүн бүхий чөлөөтэй хөрвөх валютаар доорх хаягаар худалдан авах боломжтой. Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг доор дурдсан хаягаар хандан авч болно.
3. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байна. Тендерийг 2015 оны 03 сарын 09-ны өдрийн 10:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх бөгөөд тендерийг 2015 оны 03 сарын 09-ний 10:30 цагт уг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан нийтийн өмнө нээнэ.
4. Тендер шалгаруулалтад тавих тусгай шаардлагыг тендерийн баримт бичигт тусгасан болно.
5. Гадаадын хуулийн этгээд тендерт оролцох боломжтой.
6. Тендерт оролцогчдод давуу эрх олгохгүй.
ХАЯГ:
“МИАТ” ХК
Хан-Уул дүүрэг 10-р хороо
Буянт-Ухаа 17120
Харилцах утас +976-11-284009
Факс 976-11-70049919
Өрөөний дугаар : Санхүү, эдийн засгийн газрын Нягтлан бодох бүртгэлийн хэлтэс 217 тоот
![]() |