Мэдээ мэдээлэл |
![]() |
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
2024-08-22

Огноо: 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр
Тендер шалгаруулалтын төрөл: Бараа
Тендер шалгаруулалтын нэр: Аж ахуй, цахилгаан сантехник болон барилгын бараа материал
Тендер шалгаруулалтын дугаар: МИАТ/20240102033/01
Нийт төсөвт өртөг: 547,189,900 төгрөг
Тендер шалгаруулалтын арга: Нээлттэй
1. Монголын иргэний агаарын тээвэр нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгчийг тендер ирүүлэхийг урьж байна.
2. Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: Тийм.
Багц №1: Аж ахуйн болон барилга, цахилгаан, сантехникийн бараа материал
3. Тендерийг 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10.00 цагаас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10.10 цагт нээнэ.
4. Тендерийн хувилбарт саналыг зөвшөөрөх эсэх: “Зөвшөөрөхгүй”
5. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”
6. Тендер нь түүнийг нээснээс хойш ажлын 30 ба түүнээс дээш өдрийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.
7. Тендерийн баталгаа шаардах эсэх: Тийм.
Багц №1: 2,289,000 төгрөг.
8. Тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулж байгаа эсэх: “Үгүй”
9. Тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа эсэх: “Үгүй”
10. Оролцогч цахим системийн үйлчилгээний хураамж төлснөөр тендер илгээх эрхтэй байна.
Дараах линкээр орж танилцах боломжтой.
![]() |
Онцгойлон: