“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД МОД ТАРИВ
2024-05-03
МИАТ ТӨХК-ийн хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин жил бүр мод тарьдаг уламжлалтай.
2024 оны хаврын мод тарих арга хэмжээг 5 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулж, Хан-Уул дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа нисэх буудал болон Компанийнхаа төв байрны ойр орчимд 1623 ширхэг (Гацуур-13ш, Сөөгөн голт бор-6ш, Сибирь тэс-4ш, Шар хуайс -1600ш) мод тарилаа.
 |
|