Мэдээ мэдээлэл |
![]() |
Огноо: 2022.11.23
Тенер шалгаруулалтын нэр: ЗОРЧИГЧДЫН ХООЛ
Тендер шалгаруулалтын дугаар: МИАТ/202201084
МИАТ ТӨХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг ЗОРЧИГЧДЫН ХООЛ /КАТЕРИНГ/-ийн үйлчилгээ үзүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. /www.tender.gov.mn/
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна.
Тендерийн хамт “төсөвт өртгийн 0.5 хувь”-аас багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн, 11 цаг 30 минутад зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй”
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
Хан-Уул дүүрэг, 21-р хороо, Буянт- Ухаа 45,
“МИАТ” ТӨХК-ийн Хангамжийн хэлтсийн 105 тоот
Харилцах утас: 70049860
![]() |