Мэдээ мэдээлэл
Буцах
Хонгконг чиглэлийн нислэгийн тийз 30 хувиар хямдарлаа
2022-11-21

МИАТ ТӨХК 2022 оны 11 дүгээр сарын 22, 25, 29-ний өдрийн Хонгконг чиглэлийн нислэгийн тийзийг 30 хувиар хямдарууллаа. Тус чиглэлийн тийзний үнэ 2211 Хонконг доллараас эхлэх юм. 
Хонконг руу нэвтрэх болон нэвтэрсний дараах шаардлага:
  • PCR тест шаардлагагүй.
  • Сүүлийн 24 цагийн дотор хийсэн RAT буюу түргэвчилсэн тестийн сөрөг хариутай байх. (заавал лабораторит хийлгэсэн байх шаардлагагүй, өөрөө хийсэн тестний зураг байж болно.)
  • Хонконгийн иргэд (хонконгийн пасспорт, оршин суух үнэмлэхтэй, урт хугацааны визтэй иргэдэд хамаарна) вакцины гэрчилгээ үзүүлэх шаардлагагүй
  • 12 наснаас дээш бүх гадаадын иргэд Ковид – 19 вакцины бүрэн тунд хамрагдсан гэрчилгээг англи эсхүл хятад хэл дээр( гар утсан дээр байж болно)
  • Онгоцонд суухаас өмнө эрүүл мэндийн онлайн хуудас бөглөж ногоон өнгийн QR кодтой байх шаардлагатай. Дараах линкээр орж бөглөнө.  ( www.chp.gov.hk/hdf  )
  • Test and Go хөтөлбөр – Ирж буй зорчигчид Хонконг ОУНБ дээр ковид 19 шинжилгээ өгөх ба хариу хүлээх шаардлагагүйгээр шууд явж болно.
  • Ирж буй зорчигчид тусгаарлагдах шаардлагагүй бөгөөд 3 хоног бар, ресторан, усан сан, саун гэх мэт газраар орж болохгүй.  
  • Ирсэн зорчигчид нисэх буудал дээр болон хоёр хоногийн дараа Ковид 19-н шинжилгээ өгнө. Мөн 7 хоногийн турш өдөр бүр түргэвчилсэн шинжилгээ өгч Засгийн газрын хуудсанд интернетээр хариуг явуулж байна.
 
 

 

 
 

Онцгойлон: