Мэдээ мэдээлэл |
![]() |
МИАТ-ТӨХК нь Монгол Улсын хөгжил дэвшлийн хөшүүрэг болсон экспортыг дэмжих, гадаад худалдааны тэнцвэрийг хангах , дотоодын үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд өөрсдийн хувь нэмрийг оруулж эхлээд байна. Карго агаарын хөлөг нь Австрали, Япон, БНСУ, ОХУ, Хятад, Сауди-Араб, Европ зэрэг чиглэлүүдэд нисч байна.
Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод “Агаарын тээврийн либералчлалыг үе шаттай үргэлжлүүлэх замаар ачаа тээврийн зангилаа төвийг бий болгоно” гэж тусгасны дагуу МИАТ ТӨХК олон улсын транзит ачаа тээврийн бизнесийг хөгжүүлэх зорилгоор 2022 оны 7-р сарын 23-ны өдөр ачаа тээврийн зориулалттай В757-200F агаарын хөлгийг Монгол Улсад оруулж ирсэн юм.
В757-200F агаарын хөлөг нь IATA DGR-63 дахь журмын дагуу Ангилал-7 цацраг идэвхит бодисоос бусад төрлийн аюултай ачаа тээвэрлэх боломжтой тул МИАТ компанид төрөл бүрийн аюултай ачаа тээвэрлэх боломжийг олгох юм.
В757-200F агаарын хөлгөөр тээвэрлэх ачааны төрөл:
- тэсрэх бодис
- хий, шатамхай шингэн
- шатамхай бодис
- исэлдүүлэгч бодис
- органик хэт исэл
- хорт болон халдварт бодис
- идэмхий бодис
- төрөл бүрийн аюултай бодис
- амьд амьтан
- түргэн муудах ачаа
- үнэт ачаа
- температурын горимтой ачаа
- овор ихтэй хүнд ачаа
В757-200F агаарын хөлгийн үзүүлэлт: В575-200F агаарын хөлөг нь нарийн биетэй, хос хөдөлгүүрт дундын зайн хөлөг бөгөөд 3169 миль буюу 5100км зайг цагт 880км/цагийн хурдтай туулах хүчин чадалтай, хаалганы хэмжээ 340*218см.
Агаарын хөлгийн үндсэн хэсэг: Нийт 13 ачааны хавтангаар (96*125инч) ачаа ачих боломжтой. Нэг ачааны хавтан нь 12,7м3 эзлэхүүнтэй, карго багтаамж 214,6м3, дээд жин 30тн.
![]() |