Мэдээ мэдээлэл |
![]() |
1. Түрээслэх эд хөрөнгийн танилцуулга
№ | Зориулалт | Хэмжээ | Хаяг |
1 | Катеринг, хоол үйлдвэрлэл, агуулах, албан тасалгаа | 1296м2 | УБ хот, ХУД, 10-р хороо, Буянт-Ухаа 45, “Буянт-ухаа” ОУНОБ-ын баруун хойно, “МИАТ” ТӨХК төв байрны хашаанд |
2 | Цайны газар, хоол үйлдвэрлэл | 106м2 | УБ хот, ХУД, 10-р хороо, Буянт-Ухаа 45, “Буянт-ухаа” ОУНОБ-ын баруун хойно, “МИАТ” ТӨХК төв байранд |
2. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийг хугацаа | 2022 оны 11-р сарын 16-ны өдрийн 10.00 цагт |
Материал хүлээн авах хаяг | УБ хот, ХУД, 10-р хороо, Буянт-Ухаа 45, “МИАТ” ТӨХК-ийн II байрны 117 тоот |
Материал нээх хугацаа, хаяг байршил | 2022 оны 11-р сарын 16-ны өдрийн 10.30 цагт |
Эд хөрөнгө түрээслэх үнийн доод хэмжээ |
Эд хөрөнгө түрээслэх 1м.кв талбайн сарын түрээсийн доод үнэ: /Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020.02.18-ны өдрийн 49 дүгээр тогтоолын хавсралтын дагуу доод үнийг тогтоосон болно/ - Албан тасалгааны зориулалтаар түрээсийн доод үнэ 15,000 /арван таван мянга/ төгрөг. - Цайны газрын зориулалтаар түрээсийн доод үнэ 10,000 /арван мянга/ төгрөг. - Агуулахын зориулалтаар түрээсийн доод үнэ 12,000 /арван хоёр мянга/ төгрөг. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны зориулалтаар түрээсийн доод үнэ 10,000 /арван мянга/ төгрөг. |
Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл |
- Эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх; - Албан тасалгааны зориулалтай байрны хувьд тусгай зөвшөөрөл шаардлагагүй; |
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл |
Оролцогч нь сонгон шалгаруулалтын материалыг битүүмжилж, материалын жагсаалтыг дугтуйны гадна талд дугаарлан бичсэн байх шаардлагатай. * Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч тал бүрэн хариуцна. |
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний хувьд цахим үнэмлэх/, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар; - Үйл ажиллагааны танилцуулга, сүүлийн 2 жил хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээллийг нотлох баримтын хамт ирүүлэх; - Санхүүгийн чадварыг нотлох баримт /Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлого, түргэн хөрвөх чадварын хэмжээ (иргэн бол банкны тодорхойлолт, сүүлийн 1 жилийн дансны хуулга) - Удирдах ажилтнуудын болон үйл ажиллагааг голлон гүйцэтгэх боловсон хүчний хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар; - “МИАТ” ТӨХК-ийн ажилчдад зориулсан хоолны цэс /иж бүрдэл хоол оруулах/ - Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал; Түрээсийн гэрээний хугацаанд 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэхүйц барьцаа төлбөр шаардана. |
3. Түрээслэх хөрөнгийн талаар мэдээлэл авах
Түрээслэх байр, талбайг “МИАТ” ТӨХК-ийн Төв байранд ирж үзэж болох буюу дэлгэрэнгүй мэдээллийг 08:30-16:00 цагийн хооронд 70049860, 85118595 утсаар авна уу.
Хаяг: УБ хот, ХУД, 10-р хороо, Буянт-Ухаа 45, “МИАТ” ТӨХК-ийн II байрны 117 тоот
![]() |