Мэдээ мэдээлэл
Буцах
МИАТ ТӨХК ХОНКОНГ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГЭЭ СЭРГЭЭЛЭЭ
2022-11-05

 
 МИАТ ТӨХК дэлхий нийтийг хамарсан Ковид-19 вирусын тархалтын улмаас 2020 оны 2-р сарын 15-ны өдрөөс эхлэн цуцлагдаад байсан Хонконг чиглэлийн нислэгээ дахин эхлүүллээ.
Хонконг чиглэлийн нислэг 11-р сарын 4-ний өдрөөс эхлэн долоо хоногийн бүрийн Баасан гарагт үйлдэгдэнэ. 
Зорчигч Та Хонконг руу нэвтрэхдээ дараах шаардлагыг хангана.
- Вакцины бүрэнд тунд хамрагдсан англи эсвэл хятад хэл дээр гэрчилгээтэй байх.
- Сүүлийн 24 цаг доторх Ковид-19-ийн түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариутай байх.
- 2 талын тасалбартай байх эсвэл цааш дамжин нисэх тасалбартай байх. (Хонконгийн оршин суух эрхтэй, болон Хонконг иргэдэд хамаарахгүй)
- Хонконгоор дамжин БНХАУ-руу нисэхийг Хонконг ОУНБ-аас хориглосон. (Хонконгд нэвтэрснээс хойш 3 хоногийн дараа БНХАУ руу зорчих эрх нээгдэнэ.
- Эрүүл мэндийн цахим хуудас бөглөж ногоон өнгөтэй QR кодтой байх ба дараах холбоосоор орж бөглөнө. https://www.chp.gov.hk/hdf/
Хонконгд нэвтэрсний дараа:
- Хонконг нь ковид-19-н журам хэрэгжиж байгаа бөгөөд тус журмын шаардлагыг зөөлрүүлж ирж буй зорчигчид тусгаарлагдах шаардлагагүй болсон. Хонконгд ирсэн зорчигч нар 3 хоног өөрийгөө ажиглаж хоолны газар, саун, фитнесс гэх зэрэг газруудаар орох хориотой. Харин дэлгүүр, нийтийн тээвэр, үзвэрийн газар гэх мэт бусад үйлчилгээ нээлттэй.
- Хонконг ОУНБ-д ирсэн бүх зорчигчдоос үнэ төлбөргүй ковид-19 вирусын PCR шинжилгээ авна. Дараа нь 2, 4, 6 дахь өдрүүдэд мөн PCR шинжилгээг өгнө. Шинжилгээний цагийг https://booking.communitytest.gov.hk/form/index.jsp хуудсаар орж бүртгүүлнэ.
- Мөн ирсэн өдрөөс эхлэн 7 хоногийн хугацаанд өдөр бүр Ковид-19 вирусын түргэвчилсэн шинжилгээг өөрөө хийж зургийг https://nhqsdata.hqss.ogcio.gov.hk/ibt/#/login хуудсаар орж илгээнэ.
ХОНКОНГИЙН ХИЛИЙН ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ПОСТ ДЭЭР АНХААРАХ ЗҮЙЛС (Immigration)
Хонконг руу нэвтрэх хяналт шалгалт өндөр байгаа тул хилийн шалган нэвтрүүлэх постын ажилтан таны:
- Аяллын зорилго,
- Аяллын хөтөлбөр,
- Хонконгд байх хугацаанд байрлах хаяг – гэр бүлийн гишүүн болон найз нөхдийн гэрт бол тус хүний утас, овог нэр, Буудалд байрлах бол буудлын баталгаажсан захиалгын хуудас,
- Буцах болон цааш дамжин нисэх тасалбар,
- Хонконгд байх хугацаандаа санхүүгийн хангалттай чадавхтай эсэх зэргийг асуух магадлалтай болохыг анхаарна уу.

Онцгойлон: