Мэдээ мэдээлэл |
![]() |
АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
2022-04-20
Байгууллагын нэр: “МИАТ” ТӨХК
Ажлын байрны нэр: Техникийн үйлчилгээний хэлтсийн механикч (Агаарын хөлгийн засвар үйлчилгээний барилга, байгууламжийн хэсэгт )
Ажлын байрны зорилго: Агаарын хөлгийн засвар үйлчилгээний барилга, байгууламж “Ангар”-ын сантехник, дулааны шугам сүлжээний засвар үйлчилгээг хариуцан ангарын бэлэн байдлыг хангаж ажиллах зорилготой
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Ангарын эд анги, бүтцэд хийгдэх гагнуурын ажлыг технологийн дагуу чанартай хийж гүйцэтгэх,
- Ангарын сантехник дулааны шугам, сүлжээнд хуваарьт болон хуваарьт бус засвар үйлчилгээ хийх,
- Цахилгаан болон бусад төрлийн гагнуур хийх,
- Ажлын байр, тоног төхөөрөмжийн ариг гамтай ашиглах, бүрэн бүтэн байдал, найдварт ажиллагааг хариуцах,
- Дэвшилтэд техник, технологийг судлан ажлын байрандаа нэвтрүүлэх
Тавигдах шаардлага:
- Боловсрол: Тусгай дунд болон түүнээс дээш
- Мэргэжил: Сантехник, гагнуурын хосолсон мэргэжилтэй
- Тусгай шаардлага: Мэргэжлийн тусгай сургалтад хамрагдсан байх
- Ур чадвар: Компьютер болон англи хэлний зохих түвшний мэдлэгтэй, харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах, хариуцлага хүлээх, ачаалал даах чадвартай байх, гагнуурчны үнэмлэх эзэмшсэн байх
- Дадлага туршлага: Тодорхой хэмжээний үйлдвэрлэлийн дадлагад хамрагдсан байх, мөн мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх
Бүрдүүлэх материал:
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Цээж зураг - 3 хувь
- Төрийн албан хаагчийн анкет "Маягт-1"-ыг бөглөсөн байх - 2019 онд батлагдсан
- Боловсролын болон мэргэжлийн үнэмлэх, сертификат, дипломуудын хуулбар
- Өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлж, уг ажлын байранд орохыг хүссэн гараар бичсэн өргөдөл
- Хар тамхи, мансууруулах төрлийн бодисын хэрэглээнээс ангид гэдгийг нотлох Эрүүл мэндийн байгууллагын холбогдох шинжилгээний хариу эх хувиар
Холбоо барих, материал хүлээн авах газар:
Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10-р хороо, "МИАТ" ТӨХК-ийн төв байр, Захиргаа, хүний нөөцийн хэлтэс
Утас: +976 7004 9958; +976 9915 5554
Материал хүлээн авах хугацаа: 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн хооронд
![]() |
Онцгойлон: