Тайландын Хаант Улсын Бангкок хот руу шууд нислэг үйлдэнэ
2021-11-18
Үндэсний Агаарын Тээвэрлэгч МИАТ ТӨХК нь Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын гол бүс нутаг болох Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хот руу 2021 оны 12-р сарын 16-аас эхлэн 7 хоногийн Пүрэв гараг бүр нисэхээр боллоо.
Тайланд Хаант Улс руу зорчих зорчигчдын анхаарах зүйлс :

Нислэг эхлэхээс өмнө 14-өөс доошгүй хоногийн өмнө

КОВИД-19-ийн вакцинд бүрэн хамрагдсан тухай нотлох гэрчилгээ.

КОВИД-19-ийн халдварыг 3 сарын дотор авсан хүмүүс аялалд гарахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө вакцины 1 тунг хийлгэсэн байна. Үүнийг нотлох баримт бичигтэй байх.

Эцэг, эх, асран хамгаалагчийн хамт явж байгаа 12 хүртэлх насны хүүхэд вакцинжуулалтын шаардлагаас чөлөөлөгдөнө.

Аялал эхлэхээс 21 хоногоос доошгүй хугацаанд монголд оршин суусан байх.

КОВИД-19 халдварыг илрүүлэх PCR шинжилгээг нислэг эхлэхээс 72 цагийн дотор өгч, сөрөг хариу авсан байх.

Тусгайлан заасан SHA+ (Safety and Health Administration), AQ (Alternative Quarantine), OQ (Organizational Quarantine) эсхүл AHQ (Alternative Hospital Quarantine) байранд 1 хоног байх болон КОВИД-19 халдварыг илрүүлэх PCR шинжилгээний төлбөрийг төлсөн тухай баримт. Бангкокт ирмэгц PCR шинжилгээ өгөх тул хариу гартал 1 хоног заасан буудалд байрлах.

50,000 ам.доллараас багагүй үнэтэй эрүүл мэндийн үйлчилгээ авах даатгалд хамрагдсан байх.

Зорчигч бүр Тайландын Хаант Улс руу нэвтрэх зөвшөөрөл THAILAND PASS QR код тусгайлан авах шаардлагатай тул дараах линкээр орж авна уу.
https://tp.consular.go.th/en/plan
Дэлгэрэнгүй мэдээллийг

11 333999 дугаараас авна уу.
Та нислэгийн тийзээ
www.miat.com болон MIAT APP ашиглан захиалан авах боломжтой.
 |
|