МИАТ ТӨХК Alrosa Air компанийн агаарын хөлөгт техник үйлчилгээ үзүүлнэ
2021-11-18
МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар ОХУ-ын Alrosa Air компанийн EI-GFR бүртгэлийн дугаартай В737-700 агаарын хөлөгт “С” хэлбэрийн техник үйлчилгээний ажлыг гүйцэтгэж байна. "
Тус техник үйлчилгээ нь 2021 оны 11-р сарын 16-наас 28-ны өдрийн хооронд 13 хоногийн хугацаанд нийт 2900 хүн-цагийн ажил зарцуулах томоохон хэмжээний техник үйлчилгээний ажил юм.
 |
|