Мэдээ мэдээлэл
Буцах
Зорчигчдын анхааралд
2020-03-31

БНСУ-ыг зорих зорчигчид гар утсандаа тус улсын Эрүүл мэндийн яамнаас гаргасан Self-Diagnosis-Ministry of Health and Welfare аппликейшны сүүлийн хувилбарыг суулгасан байх шаардлагатайгаас гадна Travel declaration буюу Аяллын мэдүүлгийг үнэн зөв бөглөх шаардлагатайг анхаарна уу.

МИАТ ТӨХК зорчигчдынхоо аяллын тав тухтай байлгах зорилгоор Аяллын мэдүүлгийн хуудсыг орчуулан, бөглөх зааварчилгааг хүргэж байна. 

Түүнчлэн тус БНСУ-ын Онцгой байдлын штабаас 2020 оны 4 дүгээр сарын 1-ний 00:00 цагаас тус улсад зорчиж буй гадаад дотоодын иргэдийг 14 хоног тусгаарлах шийдвэрийг гаргасан байна. Тус улсад оршин суух үнэмлэхтэй гадаадын иргэд өөрийн амьдарч байгаа байрандаа тусгаарлагдах боломжтой бол богино хугацаагаар /аялал жуулчлал, транзит гэх мэт/ буюу байнга оршин суух хаяггүй гадаадын иргэдийг Онцгой байдлын штабаас гаргаж байгаа төвлөрсөн газарт хувийнх нь зардлаар тусгаарлах юм. Онцгой байдлын штабын хорио цээрийн шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн иргэний оршин суух хугацааг сунгахгүй байх, албадан хилээр гаргах хүртэл арга хэмжээ авахыг БНСУ-ын Хууль зүйн яамнаас мэдэгдсэн байна.  

 

Онцгойлон: