Мэдээ мэдээлэл
Буцах
БЭЭЖИН, ХОНГ КОНГ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ ЦУЦЛАСАН МЭДЭЭЛЭЛ
2020-02-02

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолоор шинэ “Коронавирус”-ын халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 2  дугаар сарын 1-ний өдрөөс 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл БНХАУ-аас ирж буй болон тус улсаар дамжин өнгөрч буй гадаадын иргэдийг Монгол Улс руу нэвтрүүлэх хөдөлгөөнийг зогсоох,  2020 оны 2  дугаар сарын 1-ний өдрөөс 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл Монгол Улсын иргэдийг БНХАУ руу зорчихийг хориглосонтой холбоотой Монгол Улсын Зам, тээврийн сайдын 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/25 тоот тушаалыг үндэслэн МИАТ ТӨХК-ийн 3 дугаар сарын 2-ний өдрийг хүртэл Бээжин болон Хонгконг чиглэлийн нислэгүүд цуцлагдсан ба Монгол Улс руу ирэх Монгол иргэд, Гадаад руу явах гадаад иргэдийг тээвэрлэх зорилгоор цөөн тооны нислэг үйлдэх буюу Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлд 2  дугаар сарын 6/13-ны өдрүүдийн OM223/OM224, Улаанбаатар-Хонг Конг-Улаанбаатар чиглэлд 2  дугаар сарын 4/10/15-ны өдрүүдийн OM297/OM298/OM2971/OM2972 дугаар аяллуудыг тус тус хуваарийн дагуу үйлдэнэ.

Зорчигчид нисэх онгоцны буудал руу явахын өмнө нислэгийн статусыг шалгана уу.

Чиглэл

Нислэгийн дугаар

Хугацаа

Тайлбар

Улаанбаатар-Бээжин

OM223/224

2020 оны 3 дугаар сарын 2-ний өдрийг хүртэл

Доорх нислэгээс бусад бүх нислэг цуцлагдсан

Улаанбаатар-Хонг Конг

OM297/298/2971/2972

Улаанбаатар-Бээжин

OM223/224

2  дугаар сарын 6/13-ны өдөр нислэг үйлдэнэ.

Улаанбаатар-Хонг Конг

OM297/298/2971/2972

2  дугаар сарын 4/10/15-ны өдөр нислэг үйлдэнэ.

 

Тийзтэй холбоотой хийх өөрчлөлтийн мэдээлэл:

  • Тийз худалдан авсан зорчигчдод шимтгэл, хураамж авахгүйгээр буцаалт хийнэ
  • Өдөр солих хураамжаас чөлөөлнө (Тарифын зөрүүг төлнө)

- 2 сарын 1-ний өдрөөс өмнө худалдан авсан тийзэнд хамаарна.

- Хамаарах чиглэл: Бээжин, Хонг Конг

  • МИАТ ТӨХК-ийн Мэдээлэл, лавлагааны тасгийн 333-999 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

    Хил Хамгаалах Ерөнхий газраас гаргасан мэдээлэл: http://bpo.gov.mn/content/365

Онцгойлон: