Мэдээ мэдээлэл
Буцах
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА
2020-01-17

“МИАТ” ТӨХК-Д 2020 ОНЫ ЗУНЫ НИСЛЭГИЙН ХУГАЦААНД ТҮР АЖИЛЛАХ АГААРЫН ХӨЛГИЙН ҮЙЛЧЛЭГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

 

Тавигдах шаардлага:

  • Англи хэлний мэдлэг: Англи хэлний ахисан-дунд (Upper-Intermediate)-аас дээш түвшний мэдлэгтэй байх. (TOEIC-ийн 500 эсхүл түүнтэй харгалзах IELTS, TOEFL, IBT-ийн оноотой байх)
  • Хоёрдогч хэл: Орос, Герман, Хятад, Солонгос, Япон хэлний аль нэгийг эзэмшсэн бол давуу тал болно. (яриа болон бичгийн чадвартай)
  • Нүдний хараа сайн байх
  • Гадаад дүр төрх өв тэгш, эрүүл, гоо зүйд нийцсэн байх
  • Ил харагдах шивээс, сорвигүй байх
  • Ажлын ачаалал даах, харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай, хариуцлагатай, нягт нямбай зан чанартай байх

 Биеийн өндөр:

  • Эр: 175-185 см
  • Эм: 165-175 см

 Нас :

  • Эрэгтэй, эмэгтэй: 21-25 (Жич: Гадаад улсад агаарын хөлгийн үйлчлэгч бэлтгэх сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан 25-30 хүртэл насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс сонгон шалгаруулалтад оролцож болно.)

 Бүрдүүлэх материал:

  • Сонгон шалгаруулалтын анкетыг бүрэн бөглөсөн байх (www.miat.com хаягнаас татаж авах)
  • Бакалавр болон түүнээс дээш боловсролын гэрчилгээний хуулбар
  • Англи хэлний TOEIC /IELTS, TOEFL, IBT /-ийн шалгалтын онооны хуудас
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • 3.5*4.5 хэмжээтэй цээж зураг 2 хувь
  • 9*12 хэмжээтэй бүтэн биеэр авхуулсан зураг 1 хувь, (Ажил хэрэгч хувцастай,засваргүй, сүүлийн 1 сарын дотор авхуулсан зураг)
  • Хар тамхи, мансууруулах төрлийн бодисын хэрэглээнээс ангид гэдгийг нотлох эрүүл мэндийн байгууллагын шинжилгээний хариу эх хувиар /Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд өгөх ба шинжилгээ өгөхдөө бичиг баримттайгаа очих/

 

Жич: Зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчийг ажлын ярилцлагад дуудах болно.

 

Материалыг “МИАТ” ТӨХК-ийн төв байрны 105 тоотод 2020 оны 01-р сарын 17-ны өдрөөс 2020 оны 01-р сарын 28-ны өдрүүдэд 09:00-16:00 цагийн хооронд хүлээн авна. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүс дээрх материалыг гүйцэд бүрдүүлж, өөрийн биеэр дурьдсан хугацаанд авчирч өгнө үү.

 

Анкетийг ЭНД дарж авна уу.

 

 Материалыг хүлээн авах хаяг:

МИАТ ТӨХК-ИЙН ХАЯГ: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-Ухаа-45, МИАТ компаний төв байр

Холбоо барих утас: 7004-9958

Онцгойлон: