Амжилт гаргасан ажилтнуудад шагнал гардууллаа
2019-05-24

Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний түүхт 94 жил, Агаарын тээвэрлэгчдийн баярын өдрийг тохиолдуулан иргэний нисэхийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, төрдөө үнэлүүлсэн ажилтнууддаа МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр шагнал гардуулж баяр хүргэлээ.
Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан хүндэт тэмдэг, ЗТХЯ-ын “Жуух бичиг” болон ИНЕГ-ын “Жуух бичиг” зэрэг салбарын хүндтэй шагналаар шагнуулсан МИАТ компанийн хамт олондоо баяр хүргэж улам их амжилт гаргахыг хүсэж байна.
МИАТ компанийн хамт олон түүхт 94 жилийн ойн баяраа “ТОП-100” аж ахуйн нэгжээр шалгарсан, хамгийн өндөр ашигтай ажилласан, хамгийн олон зорчигч тээвэрлэсэн зэрэг олон амжилтаар угтаж байна.
 |
|