Мэдээ мэдээлэл |
![]() |
МИАТ ТӨХК Malaysian Airlines, American Airlines компаниудтай хамтран ажиллана
2019-04-16
Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК нь АНУ-ын агаарын тээврийн томоохон компани болох American Airlines болон Малайз улсын Malaysian Airlines компанитай электрон тийзийн гэрээ байгуулж үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэллээ. Өнөөдрийн байдлаар МИАТ ТӨХК нь БНХАУ, ОХУ, БНСУ, Казахстан, ХБНГУ, Япон, АНУ, Австрали, Франц, Итали, Дани, Их Британи, Малайз, Сингапур, Тайланд, Энэтхэг, Вьетнам, Катар, Турк зэрэг 20 улсын 40 гаруй агаарын тээврийн компани, ХБНГУ-ын Deutsche Bahn галт тэрэгний компанитай зорчигч болон тээш тээвэрлэх гэрээ байгуулан хамтран ажилласнаар дэлхийн өнцөг булан бүрд МИАТ компанийн нислэг болон хамтрагч компанийн нислэгээр дамжин хүрэх боломжийг бүрдүүлж байна.
![]() |
Онцгойлон: